Gankhuyag, Uuganbayar
Loading...
Товч нэр
Gankhuyag, Uuganbayar
Бүтэн нэр
Gankhuyag Uuganbayar
Латин нэр
Gankhuyag Uuganbayar
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог тодорхойлсон дүн(2021-04-06); ;Ц.Номин-Эрдэнэ; ;Н.ЭрдэнэбаярХарьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог гаргах нь дархлаа хямралт эмгэгүүдийг оношлоход хэвийн лавламж хэмжээ болгон ашиглаж эмнэлзүйн олон салбарт өвчний явцыг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хүнд дархлааны эсийн дундаж тоо болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д цусаа хандивласан 255 цусны донорыг хамруулав. Захын цусны В (CD3CD19+), Т (CD3+ CD19-), CD4 Т (CD3+ CD4+), CD8 Т(CD3+ CD8+) эсийн тоог (эс/мкл) тодорхойлохын тулд тэдгээрийн гадаргуугийн өвөрмөц антигенийг туяарагч моноклон эсрэгбиеэр үйлчилж, урсгал эс тоолуур (MACSQuant Analyzer 10) ашиглан үйлдвэрлэгч (MACS Miltenyi Biotec)-ийн зааврын дагуу шинжлэв. Судалгааг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийг Дэмжих Сан (ШУТДС)-гийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид хийж гүйцэтгэв.
