Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 5 of 5
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог тодорхойлсон дүн
    (2021-04-06) ;
    Ц.Номин-Эрдэнэ
    ;
    ;
    Н.Эрдэнэбаяр
    ;
    Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог гаргах нь дархлаа хямралт эмгэгүүдийг оношлоход хэвийн лавламж хэмжээ болгон ашиглаж эмнэлзүйн олон салбарт өвчний явцыг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хүнд дархлааны эсийн дундаж тоо болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д цусаа хандивласан 255 цусны донорыг хамруулав. Захын цусны В (CD3CD19+), Т (CD3+ CD19-), CD4 Т (CD3+ CD4+), CD8 Т(CD3+ CD8+) эсийн тоог (эс/мкл) тодорхойлохын тулд тэдгээрийн гадаргуугийн өвөрмөц антигенийг туяарагч моноклон эсрэгбиеэр үйлчилж, урсгал эс тоолуур (MACSQuant Analyzer 10) ашиглан үйлдвэрлэгч (MACS Miltenyi Biotec)-ийн зааврын дагуу шинжлэв. Судалгааг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийг Дэмжих Сан (ШУТДС)-гийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид хийж гүйцэтгэв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шалтгаан тодорхой бус цээжний гялтангийн үрэвслийн ялган оношлогоонд эдийн шинжилгээ хийсэн үр дүн
    (2021-03-21) ;
    Д.Батбаяр
    ;
    Б.Цагаан
    ;
    Ц.Батболд
    ;
    Үндэслэл: Цээжний гялтангийн эдийн шинжилгээ нь шалтгаан тодорхой бус цээжний гялтангийн шүүдэст үрэвслийг (плеврит) ялган оношлох, эмнэлзүйг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд нотолгоонд суурилсан шинжилгээний арга юм. Аргачлал: Бид судалгаанд 2019-2020 онд шалтгаан тодорхой бус гялтангийн үрэвслийн шалтгаанаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт хандсан тохиолдлуудыг түүвэрлэн тэдгээрийн хүн амзүйн үзүүлэлт, эмнэлзүй, дүрс оношлогоо, гялтангийн шинжилгээний үзүүлэлт, үүсгэгч илрүүлэх шинжилгээ болон эдийн шинжилгээнд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-69 насны 38 хүн хамрагдсанаас 24 (63.2%) нь эрэгтэй, 14 (36.8%) нь эмэгтэй, дундаж нас 43.4±15.3 байлаа. Судалгаанд хамрагдагсдын 22 (57.9%) тохиолдолд сүрьеэгийн шалтгаантай байсан нь эдийн шинжилгээгээр батлагдав. Тухайн батлагдсан тохиолдлуудын 14 (63%) тохиолдолд нь гялтангийн шингэнд аденозин деаминаза (АДА) ферментийн идэвх <38U/L байсан нь анхаарал татах үзүүлэлт байв. Судалгаанд хамрагдагсдын батлагдсан 22 тохиолдолуудын эдийн сорьцонд нян судлалаар 7 (31.8%) тохиолдолд сүрьеэ батлагдав. Үүнд: түрхэцээр 3 (13.6%), Gene Xpert-ээр 6 (27.2), өсгөвөрөөр 3 (13.6%) тохиолдолд M.tuberculosis complex илэрсэн байв. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй плевритийн дотор сүрьеэгийн шалтгаант хэлбэр нь дийлэнх хувийг эзэлж байна. Гялтангийн шингэнд АДА-ийн идэвхжил тодорхойлох шинжилгээгээр сүрьеэ гэж үзэх босго (АДА≥38U/L) үзүүлэлтээс бага байх нь онош үгүйсгэх үндэслэл болохгүй байгаа ба ийм тохиолдолд гялтангийн эдийн шинжилгээ хийх нь оновчтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Адууны ходоодны гуур хүнд халдварласан тохиолдол
    (2023-05-22) ;
    Ц.Болдбаатар
    ;
    Б.Батсүх
    ;
    О.Мөнхзаяа
    ;
    А.Гүрбадам
    Удиртгал: Миазис (Myiasis) гэдэг нь үе хөлтний хүрээ (Arthropoda), шавжны анги (Insects), хос далавчтан (Diptera)-ы багт хамаарагдах зарим зүйлийн ялааны авгалдайн халдвараас үүсэх өвчин юм. ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт жилд дунджаар 2-3 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авдаг байна. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Ө.А 12 настай, эрэгтэй, зуны амралтаараа Дорноговь аймагт хөдөө мал маллаж, өвөө эмээдээ тусалж байгаад ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хандсан. Өвчний түүх: 2022.08.24-нд шанааны баруун талаар зураасан мөр үүсч, загатнаж, улайж эхэлсэн ба зураасан мөр хоногтоо 6-8 мм нэмэгдэж байсан. Өөр шинж тэмдэг илрээгүй. Ялган оношилгоо: Манай орон мал аж ахуй эрхэлдэгтэй холбоотой хамгийн түгээмэл тохиолддог нь Hypoderma bovis болон Gasterophilus intestinalis юм. Мөн дугариг хорхойн ангийн төлөөлөгч Ancylostoma braziliense болон Ancylostoma caninum-аас ялган оношилох шаардлагатай. Дүгнэлт: Gasterophilus intestinalis-ийн авгалдай хүний арьсыг нэвтэрч, могой хэлбэрээр нүүдэллэн зураас үүсгэсэн (myiasis linearis) байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өвөрхангай аймгийн тамхи татдаг 50-69 насны хүмүүсийн дунд захын артерийн судасны эмгэгийн тархалтыг тодорхойлсон дүн
    (2022-06-12)
    Э.Наранцэцэг
    ;
    ;
    В.Даваахүү
    Үндэслэл: Захын артерийн судасны эмгэг гэдэгт зүрх болон тархины артерийн судаснаас бусад бүх артерийн судасны эмгэгүүдийг хамруулан авч үздэг өргөн цар хүрээ бүхий ойлголт юм. Дэлхий даяар захын артерийн судасны эмгэг (ЗАСЭ)-ээр нийт 202 сая хүн өвчилсөн байна. Үүнээс 69.7% нь бага болон дунд орлоготой оронд амьдардаг бөгөөд Зүүн Өмнөд Азид 54.8%, Номхон Далайн Баруун Бүсэд 45.9% нь амьдарч байна. Монгол улсад 2018 оны байдлаар зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт байна. Зорилго: 50-69 насны тамхи татдаг хүмүүсийн дунд захын артерийн судасны эмгэг (ЗАСЭ)-ийг илрүүлэх. Арга, аргачлал: Өвөрхангай аймгийн 50-69 насны тамхи татдаг 141 хүнийг хамруулав. ЗАСЭ-ийг илрүүлэхдээ зориулалтын гар допплер хэрэглэн шагай болон бугалганы даралтыг хэмжиж томъёонд орлуулан шагай бугалганы индекс (ШБИ)ийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд 50-69 насны тамхи татдаг 141 хүнийг хамруулав. Эрэгтэйчүүд 91.5%-ийг, эмэгтэйчүүд 8.5%-ийг эзэлж байна. Судалгаанд оролцогчдын 55.3% нь ЗАСЭ-тэй, 44.7% нь ЗАСЭгүй байна. Судалгаанд оролцогчдын өдөрт татдаг тамхины тоо болон ШБИ-ийн хоорондын хамаарлыг үзэхэд өдөрт 5 ширхэгээс доош тамхи татдаг оролцогчдын 40.7% нь ШБИ хэвийн бус, өдөрт 5 ширхэгээс дээш тамхи татдаг оролцогчдын 59.6% нь ШБИ хэвийн бус байна. Өдөрт татдаг тамхины тоо нэмэгдэх тусам ЗАСЭ-тэй болох эрсдэлийг нэмэгдүүлж (p=0.037) байна. ШБИ-ийн дундаж 0.88 байна. Дүгнэлт: 1. Өвөрхангай аймгийн тамхи татдаг 50-69 насны хүмүүсийн дунд ЗАСЭийн тархалт өндөр байна. 2. Өдөрт татдаг тамхины тоо нэмэгдэх тусам ЗАСЭ-тэй болох эрсдэлийг нэмэгдүүлж (p=0.037) байна. Тамхи татсан жил нэмэгдэх тусам ЗАСЭ-тэй болох эрсдэл нэмэгдэж байна. (p=0.156) байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,