Л.Оюунболд
Loading...
Товч нэр
Л.Оюунболд
Бүтэн нэр
Ламид-Очир Оюунболд
Латин нэр
Lamid-Ochir Oyunbold
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины архаг бөглөрөлт өвчний эмфиземийн өөрчлөлтийг хиймэл оюун ухаан ашиглан судалсан зарим үр дүн(2024-11-07) ;Г.Нинжбадгар ;Б.Баярбаатар2. ;О.Пүрэвдорж; М.ЭнхтуяаҮндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь дэлхий дахинд нас баралтын зонхилох шалтгаануудын нэг болж байгаа бөгөөд жилд дунджаар 3.3 сая гаруй хүн энэхүү өвчний улмаас нас бардаг байна. Сүүлийн үеийн дүрс оношилгооны дэвшилтэт арга болох өндөр нарийвчлалттай компьютер томограф (HRCT)-иар нь уушгины паренхими болон агаар дамжуулах замын бүтцийг нарийвчлан дүрслэн, эмфизем болон бусад бүтцийн өөрчлөлтүүдийг тодорхойлон, хамрах хүрээ, тархалтуудыг нарийвчлан судалж байгаа улс орнууд цөөнгүй байна. Харин эдгээр дэвшилтэт технологиудыг ашиглан УАБӨ-ийг нарийвчлан судалсан судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уушгины архаг бөглөрөлт өвчтөнүүдийн (УАБӨ) уушгины эдийн эмфиземийн өөрчлөлтийг 3D компьютерт томографаар (КТГ), амьсгалын үйл ажиллагаа болон эмнэлзүйн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар 2021 оны 06 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарын хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги-Харшил судлалын төвд ICD10-J44 оношоор хэвтэн эмчлүүлсэн 778 өвчтөний түүхээс 2 үе шат бүхий судалгаанд хамруулах болох хасах шалгуурыг баримтлан 125 өвчтөний КТ-ын зурагт тоон шинжилгээний хэмжилтүүдийг 3D Slicer 5.0.3 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд УАБӨ-тэй 125 эмчлүүлэгч хамрагдсанаас хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй 100 (80%), эмэгтэй 25 (20%) байсан бөгөөд дундаж нас нь 68.12±10.55 (41-90 нас) жил байв. Биеийн жингийн индекс (BMI) нь 25.6±5.6 кг\м2, тамхи татсан хугацаа нь дунджаар 34.0±22.04 жил, эдгээрийн 97 (77.6%) нь идэвхтэй тамхи татдаг болох нь тус тус тодорхойлогдлоо. Тамхи татсан жилээр бүлэглэж харьцуулалт хийхэд TLE%-тай шууд хамааралтай байсан нь тамхи татах жил нэмэгдэх тусам TLE% жилд 0.1%-иар нэмэгдэж болох үр дүн гарсан нь статистикийн хувьд ач холбогдолтой болох нь тус тус тодорхойлогдлоо (p=0.006). Дүгнэлт: УАБӨ-ийг илүү нарийвчлалтай оношлоход тоон 3D КТ шинжилгээ нь уушгины эмфиземийн өөрчлөлтийг үр дүнтэй үнэлж, УАБӨ-ий хяналт, эмнэлзүйн удирдамжид хэрэглэх нь спирометр, эмнэлзүйн бусад үзүүлэлтүүдийг дангаар хэрэглэхээс илүү оношилгооны ач холбогдолтой гэж үзэж байна.
