Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын оюутан залуусын дунд нойрны эмгэгийг тодорхойлсон дүн
    (2023-05-22)
    Х.Дэлгэрбаяр
    ;
    Ц.Тамираа
    ;
    Үндэслэл: Өнөөгийн байдлаар манай оронд оюутан залуусын дунд нойргүйдлийн судалгаа ховор байгаа ба нойргүйдлийг судлах, судалгааны үр дүнд үндэслэн зөвлөмж боловсруулах нэн шаардлагатай байгаа зэрэг нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын оюутан залуусын нойрны эмгэгийн тархалт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотод байрлах 26 их дээд сургуулийн оюутнуудын дунд тохиолдолд суурилсан судалгааны аргаар хийсэн. Нойргүйдлийн түвшинг нас болон хүйсээр харьцуулан судалж тоон мэдээллийг таамаглал шалгах T тест, бүлэглэгдсэн мэдээллүүдийн хоорондох ялгааг Хи-Квадрат тестээр тус тус үнэлсэн. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдагсдын 41.2% нь нойрны эмгэгтэй, 65.7% нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг, 68.5% нь ажил болон суралцах явцад сөргөөр нөлөөлдөг, 22.6% нь нойргүйдлийн улсаас эмчид хандсан, 18.1% нь нойрсуулах бэлдмэл хэрэглэдэг байна. Нойрны эмгэгийг нас болон хүйсээр харьцуулан судлахад органик бус нойргүйдэл, шөнийн айдаст эмгэгээс бусад нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байна. Нийгэм болон гэр бүлд нойргүйдэл нь сөргөөр нөлөөлж дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байв. Насны бүлгээр харьцуулан судлахад сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг нь 20-22 насныханд давамгай байгаа ба статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байна. Нойргүйдлийн улмаас эмнэлэгийн тусламж үйдчилгээ авсан байдлыг нас болон хүйсээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05). Дүгнэлт: Нойрны эмгэгийн дийлэнх хувийг 20-22 насныхан эзэлж байгаа ба хүйсийн хувьд эрэгтэй оюутнууд давамгайлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Үндэсний шигшээ багийн зарим спортын төрлийн тамирчдын кортизолын түвшин болон стрессийн хамаарлыг тодорхойлсон дүн
    (2023-05-18)
    Б.Жавхаа
    ;
    Ц.Тамираа
    ;
    ;
    Үндэслэл: Олон улсын Спортын сэтгэл судлалын нийгэмлэг(ISSP) олимпийн тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг судлах судалгааны төв байгуулан олимпийн тамирчид болон тамирчдын амжилт, хөгжил дэвшилтэй стрессийн хүчин зүйл голлох хамааралтай гэх судалгаа шинжилгээний хүрээнд тамирчдын стрессийн сэтгэл зүйг тодорхойлох арга аргачлал боловсруулах мөн хэтийн төлөвийг тодорхойлохоор зорьсон. Уг судалгаанд элит тамирчдын сэтгэлзүй, стрессийн даавар болох кортизол тэдний амжилтад болон гэмтэл авахад нөлөөлөх голлох хүчин зүйл гэж үзсэн байна. Монгол улсын хэмжээнд энэ төрлийн судалгаа шинжилгээ хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үндэсний шигшээ багийн тамирчдын стресс болон кортизолын түвшинд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Үндэсний шигшээ багийн жүдо, чөлөөт бөх, боксын тамирчдаас санамсаргүй түүвэрлэлт хийж нас болон хүйсийн хувьд төлөөлөх чадвартай байхаар 140 тамирчдыг сонгон авч судалгаандаа хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын стрессийн түвшинг тодорхойлохын тулд 20 асуулт бүхий асуулгын хуудсыг боловсруулсан. Мөн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Тейлорын боловсруулсан сэтгэл түгшилтийн зэргийг тогтоох “Тейлорын сорил”оор тус тус судалгааг гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдагсдын захын венийн цуснаас 6 мл цус авч ийлдсийг нь ялган ELIZA китээр кортизолын түвшинг тодорхойлсон. Судалгааг тохиолдолд суурилсан судалгааны аргаар хийв. Кортизолын түвшинг насны бүлэг, хүйс, боловсролын байдал, спортын төрлөөр нь харьцуулан судалж, стрессийн түвшин хоорондын хамаарлыг нэг болон хоёр түүврийн Т тест, олон хүчин зүйлийн тестээр тус тус үнэлсэн. Бид судалгаандаа жүдо бөхийн 33, боксын 15, чөлөөт бөхийн 27 өндөр зэрэглэлийн тамирчдыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт тамирчдын 75 (52%) нь эрэгтэй, 69 (48%) нь эмэгтэй тамирчин байсан ба дундаж нас нь 27±8 жил байв. Үр дүн: Бид судалгаандаа жүдо бөхийн 33, боксын 15, чөлөөт бөхийн 27 өндөр зэрэглэлийн тамирчдыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт тамирчдын 52% нь эрэгтэй, 48% нь эмэгтэй тамирчин байсан ба дундаж нас нь 27±8 байв. Дүгнэлт: Кортизолын түвшин болон стрессийн зэргийн хамаарлыг судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.01) буюу стрессийн зэрэг нэмэгдэх тусам кортизолын түвшин нэмэгдэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын оюутнуудын цахим сургалтын байдлыг тодорхойлсон дүн
    (2023-05-18)
    Ч.Мягмарчимэг
    ;
    Ц.Тамираа
    ;
    Үндэслэл: Технологийн хурдацтай хөгжил нь амьдрах, суралцах, ажиллах арга барилыг бүхэлд нь өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж уламжлалт аргаас татгалзаж шинэлэг арга технологийг ашиглан илүү уян хатан байж хурдацтайгаар дасан зохицохыг шаардах болсон юм. Цахим сургалтын байдал болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан судалгаа одоогоор ховор байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм. Зорилго: Улаанбаатар хотын оюутан залуусын цахим сургалтын байдал болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Улаанбаатар хотод оюутнуудаас 990 оюутныг хамруулсан, судалгааг 30 асуулт бүхий асуулгыг ашиглан хийсэн ба нэг болон хоёр түүврийн Т тест, олон хүчин зүйлийн тестээр үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 82.5% нь цахим сургалтанд сэтгэл ханамжтай байв. Оюутнуудын дийлэнх нь цахим сургалтанд хамрагдахад (40%) 5 ба түүнээс дээш цаг зарцуулдаг бол бэлтгэл хангахад (31.2%) 1-2 цаг зарцуулдаг байна. Цахим сургалтанд хамрагдахад цаг их зарцуулж байгаа нь зонхилох бэрхшээл болж байсан (52.9%) бол бие даан суралцах чадвар нэмэгдсэн (48.5%) нь зонхилох эерэг нөлөө байв. Дүгнэлт: Нийт судалгаанд хамрагдагсдын цахим сургалтын сэтгэл ханамжийн түвшин, сургалтанд хамрагдахад болон бэлтгэл хангахад зарцуулж буй цаг, сургалтанд хамрагдахад тулгарч буй бэрхшээл болон эерэг нөлөө зэргийг насны бүлэг, хүйсийн байдлаар харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай Р<0.05 байсан бол тулгарч буй бэрхшээлүүдээс багаар ажиллах чадвар буурсан үзүүлэлт нь насны хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй Р>0.05 байв.