Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 12
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын оюутан залуусын дунд нойрны эмгэгийг тодорхойлсон дүн
    (2023-05-22)
    Х.Дэлгэрбаяр
    ;
    Ц.Тамираа
    ;
    Үндэслэл: Өнөөгийн байдлаар манай оронд оюутан залуусын дунд нойргүйдлийн судалгаа ховор байгаа ба нойргүйдлийг судлах, судалгааны үр дүнд үндэслэн зөвлөмж боловсруулах нэн шаардлагатай байгаа зэрэг нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын оюутан залуусын нойрны эмгэгийн тархалт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотод байрлах 26 их дээд сургуулийн оюутнуудын дунд тохиолдолд суурилсан судалгааны аргаар хийсэн. Нойргүйдлийн түвшинг нас болон хүйсээр харьцуулан судалж тоон мэдээллийг таамаглал шалгах T тест, бүлэглэгдсэн мэдээллүүдийн хоорондох ялгааг Хи-Квадрат тестээр тус тус үнэлсэн. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдагсдын 41.2% нь нойрны эмгэгтэй, 65.7% нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг, 68.5% нь ажил болон суралцах явцад сөргөөр нөлөөлдөг, 22.6% нь нойргүйдлийн улсаас эмчид хандсан, 18.1% нь нойрсуулах бэлдмэл хэрэглэдэг байна. Нойрны эмгэгийг нас болон хүйсээр харьцуулан судлахад органик бус нойргүйдэл, шөнийн айдаст эмгэгээс бусад нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байна. Нийгэм болон гэр бүлд нойргүйдэл нь сөргөөр нөлөөлж дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байв. Насны бүлгээр харьцуулан судлахад сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг нь 20-22 насныханд давамгай байгаа ба статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байна. Нойргүйдлийн улмаас эмнэлэгийн тусламж үйдчилгээ авсан байдлыг нас болон хүйсээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05). Дүгнэлт: Нойрны эмгэгийн дийлэнх хувийг 20-22 насныхан эзэлж байгаа ба хүйсийн хувьд эрэгтэй оюутнууд давамгайлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төв аймгийн насанд хүрэгчдийн хорт зуршлын хэрэглээг судалсан дүн
    (2020-05-01)
    М.Хонгорзул
    ;
    Д.Хишигтогтох
    ;
    ;
    Ц. Нямсүрэн
    Introduction: Prevalence of non-communicable diseases and their risk factors are becoming a challenging problem of public health, which makes so much burden on community health and social economics, not only in Mongolia but also worldwide. The nationwide survey on the prevalence of non-communicable disease's risk factors was conducted in Mongolia 3 times. (2005,2009,2013). According to the survey, the prevalence of risk factors for non-communicable diseases are increasing year by year in the general population, and which are getting higher in young people, especially in men. So, further activities against non-communicable diseases need to be based on evidence, investigated the specifics of the region, it's demographic structure, habits, and behaviors seeking health care of the population, and thus plan and improve management of the activities. Purpose: This study aims to determine the prevalence of alcohol and Tabaco usage among the adolescence of 26 sums of Tov province, which are the risk factors for non-communicable diseases. Materials and methods: A multi-stage random sampling method carried out to select participants from the target population. A total of 2824 individuals were involved in the survey. The individuals who agreed to participate in a survey must be a recruit. The approximate time required for one participant was 15-20 minutes. The data collector checks whether if the questionnaire fully completed, then individuals signed on the participant’s survey consent forms. Conclusion: One in every four participants were current drinkers, whereas the proportion of men was twice as high as compared to women, which requires appropriate attention. More than 6 drinks on one occasion are common. One in every 5 participants were current smokers, 88 percent of whom are men. 94.7% of smokers smoke an average of 10.3 cigarettes per day, which means those people have high Tabaco usage.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Үндэсний шигшээ багийн зарим спортын төрлийн тамирчдын кортизолын түвшин болон стрессийн хамаарлыг тодорхойлсон дүн
    (2023-05-18)
    Б.Жавхаа
    ;
    Ц.Тамираа
    ;
    ;
    Үндэслэл: Олон улсын Спортын сэтгэл судлалын нийгэмлэг(ISSP) олимпийн тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг судлах судалгааны төв байгуулан олимпийн тамирчид болон тамирчдын амжилт, хөгжил дэвшилтэй стрессийн хүчин зүйл голлох хамааралтай гэх судалгаа шинжилгээний хүрээнд тамирчдын стрессийн сэтгэл зүйг тодорхойлох арга аргачлал боловсруулах мөн хэтийн төлөвийг тодорхойлохоор зорьсон. Уг судалгаанд элит тамирчдын сэтгэлзүй, стрессийн даавар болох кортизол тэдний амжилтад болон гэмтэл авахад нөлөөлөх голлох хүчин зүйл гэж үзсэн байна. Монгол улсын хэмжээнд энэ төрлийн судалгаа шинжилгээ хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үндэсний шигшээ багийн тамирчдын стресс болон кортизолын түвшинд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Үндэсний шигшээ багийн жүдо, чөлөөт бөх, боксын тамирчдаас санамсаргүй түүвэрлэлт хийж нас болон хүйсийн хувьд төлөөлөх чадвартай байхаар 140 тамирчдыг сонгон авч судалгаандаа хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын стрессийн түвшинг тодорхойлохын тулд 20 асуулт бүхий асуулгын хуудсыг боловсруулсан. Мөн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Тейлорын боловсруулсан сэтгэл түгшилтийн зэргийг тогтоох “Тейлорын сорил”оор тус тус судалгааг гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдагсдын захын венийн цуснаас 6 мл цус авч ийлдсийг нь ялган ELIZA китээр кортизолын түвшинг тодорхойлсон. Судалгааг тохиолдолд суурилсан судалгааны аргаар хийв. Кортизолын түвшинг насны бүлэг, хүйс, боловсролын байдал, спортын төрлөөр нь харьцуулан судалж, стрессийн түвшин хоорондын хамаарлыг нэг болон хоёр түүврийн Т тест, олон хүчин зүйлийн тестээр тус тус үнэлсэн. Бид судалгаандаа жүдо бөхийн 33, боксын 15, чөлөөт бөхийн 27 өндөр зэрэглэлийн тамирчдыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт тамирчдын 75 (52%) нь эрэгтэй, 69 (48%) нь эмэгтэй тамирчин байсан ба дундаж нас нь 27±8 жил байв. Үр дүн: Бид судалгаандаа жүдо бөхийн 33, боксын 15, чөлөөт бөхийн 27 өндөр зэрэглэлийн тамирчдыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт тамирчдын 52% нь эрэгтэй, 48% нь эмэгтэй тамирчин байсан ба дундаж нас нь 27±8 байв. Дүгнэлт: Кортизолын түвшин болон стрессийн зэргийн хамаарлыг судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.01) буюу стрессийн зэрэг нэмэгдэх тусам кортизолын түвшин нэмэгдэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн нойрны хямралыг судалсан дүн
    (2022-11-12) ;
    Б.Сурмаажав
    ;
    ; ;
    Б.Насанжаргал
    Үндэслэл: Нойр нь биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг бөгөөд сэтгэцийн болон биеийн өвчин, стресс, эмийн бодис, генетикийн хүчин зүйл, нас, шөнийн ээлжийн ажил, хорт зуршил зэрэг нь нойрны өөрчлөлтийн шалтгаан болдог. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-тэй эмчлүүлэгчид нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны хямрал зэрэг сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байдаг. Манай улсад ОЭТС-тэй эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг судалсан хэдий ч нойрны хямралыг хараахан судлаагүй байна
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын оюутнуудын цахим сургалтын байдлыг тодорхойлсон дүн
    (2023-05-18)
    Ч.Мягмарчимэг
    ;
    Ц.Тамираа
    ;
    Үндэслэл: Технологийн хурдацтай хөгжил нь амьдрах, суралцах, ажиллах арга барилыг бүхэлд нь өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж уламжлалт аргаас татгалзаж шинэлэг арга технологийг ашиглан илүү уян хатан байж хурдацтайгаар дасан зохицохыг шаардах болсон юм. Цахим сургалтын байдал болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан судалгаа одоогоор ховор байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм. Зорилго: Улаанбаатар хотын оюутан залуусын цахим сургалтын байдал болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Улаанбаатар хотод оюутнуудаас 990 оюутныг хамруулсан, судалгааг 30 асуулт бүхий асуулгыг ашиглан хийсэн ба нэг болон хоёр түүврийн Т тест, олон хүчин зүйлийн тестээр үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 82.5% нь цахим сургалтанд сэтгэл ханамжтай байв. Оюутнуудын дийлэнх нь цахим сургалтанд хамрагдахад (40%) 5 ба түүнээс дээш цаг зарцуулдаг бол бэлтгэл хангахад (31.2%) 1-2 цаг зарцуулдаг байна. Цахим сургалтанд хамрагдахад цаг их зарцуулж байгаа нь зонхилох бэрхшээл болж байсан (52.9%) бол бие даан суралцах чадвар нэмэгдсэн (48.5%) нь зонхилох эерэг нөлөө байв. Дүгнэлт: Нийт судалгаанд хамрагдагсдын цахим сургалтын сэтгэл ханамжийн түвшин, сургалтанд хамрагдахад болон бэлтгэл хангахад зарцуулж буй цаг, сургалтанд хамрагдахад тулгарч буй бэрхшээл болон эерэг нөлөө зэргийг насны бүлэг, хүйсийн байдлаар харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай Р<0.05 байсан бол тулгарч буй бэрхшээлүүдээс багаар ажиллах чадвар буурсан үзүүлэлт нь насны хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй Р>0.05 байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ахмад настнуудын эрсдэлт зан үйлийг үнэлсэн дүн
    (2023-05-22)
    М.Нарангэрэл
    ;
    ; ;
    Д.Гантуяа
    Үндэслэл: Монгол Улсын хувьд 60 болон түүнээс дээш насны ахмадын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4% байсан бол 2030 онд 11.9%, 2050 он гэхэд 21.1% болж өсөх магадлалтай байгааг 2021 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 70.71 жил байсан бөгөөд эрэгтэйчүүдэд 66.7 жил, эмэгтэйчүүдэд 76.2 жил байна. Иймд бид ахмад настны амьдралын хэв маяг, зан үйлийн өнөөгийн байдлыг судлан үнэлгээ өгснөөр цаашид ахмад настны эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх боломжийг хангах, зөвлөмж боловсруулах, нотолгоо бүрдүүлэх шаардлага гарч байгаа юм. Зорилго: Ахмад настнуудын амьдралын хэв маяг, зан үйлийн зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн ба мэдээллийг ДЭМБ-ын стандарт SAGE (Study on Global AGEing and Adult Health) асуумжийг ашиглан цуглуулсан. Улаанбаатар хотын 5 дүүрэг, хөдөө орон нутгийн 2 аймгаас олон үет шаталсан түүвэрлэлтийн аргыг хэрэглэн 60-аас дээш настай 950 настанг хамруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын насны бүлгийн хувьд 60-69 насныхан 60.9%, 70-79 насныхан 29.8%, 80 дээш насныхан 9.4%, хүйсийн хувьд 38.7% эрэгтэй, 61.3% эмэгтэй байсан. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их тамхи татдаг, хото хөдөөгийн хувьд ялгаагүй байв. Сүүлийн 30 хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг хүйсээр харьцуулан судлахад эрэгтэй настнуудын 40%, эмэгтэй настнуудын 20% хэрэглэсэн, 60-69 насныхны 37.4%%, 70-79 насныхны 25.7%, 80 дээш насныхны 12.7% согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Дүгнэлт: Урьдчилан сэргийлэх зан үйлийг нас хүйсийн байдлаар харьцуулан авч үзэхэд нас ахих тутам хорт зуршлын хэрэглээ багасч, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх байдал нь буурч байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Obesity, Burden of Ischemic Heart Diseases and Their Ecological Association: The Case of Uzbekistan.
    (2022-08)
    Usmanov, Murodkhon Marufkhonovich
    ;
    Chimed-Ochir, Odgerel
    ;
    ;
    Yumiya, Yui
    ;
    Hujamberdieva, Lola Mamazairovna
    Scopus© Citations 6
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины талаар иргэдийн авч буй мэдээллийн эх сурвалжийг судалсан нь
    (2021-06-10)
    Б.Баярмаа
    ;
    А.Ган-Эрдэнэ
    ;
    ; ;
    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины талаар иргэдийн мэдээлэл авч буй эх сурвалжийг тодорхойлох зорилгоор 2021 оны 2-3 дугаар сард Монгол Улсын хэмжээнд хот, хөдөөгийн 18-аас дээш насны нийт 1040 хүн амыг агшингийн судалгааны загвар ашиглан онлайнд суурилсан маягтаар, санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулав. Судалгаанд оролцогчид олон нийтийн телевиз, цахим орчин тэр дундаа фэйсбүүк (facebook), цахим мэдээллийн сайтуудаас коронавируст халдвар (КОВИД-19) вакцины талаарх мэдээлэл авсан байна. Богино видео хэлбэрээр бэлтгэсэн мэдээлэл иргэдэд хамгийн хүртээмжтэй байна. Судалгаанд оролцогчдын (53.7%) Коронавируст халдвар (КОВИД-19) вакцинд хамрагдана гэж байгаа бол (39.7%) нь эргэлзэж, (6.6%) нь хамрагдахгүй гэжээ. Мэдээллийн албан ёсны эх сурвалж, мэргэжлийн судалгааны сэтгүүлүүдээс мэдээлэл авдаг иргэдийн хувьд вакцинд хамрагдах хандлага илүү байна. Манай Улсад 2020 оны 6, 7 дугаар сард хийгдсэн судалгаагаар иргэдийн (42.4%) нь цаашид шинэ вакцины талаарх мэдээлэл хэрэгцээтэй гэж үзэж байсан бол бидний судалгаагаар мэдээллийн хэрэгцээ илүү өндөр үзүүлэлттэй буюу (72.3%) байна. Давхардсан тоогоор иргэдийн (65.4%) нь вакцины чанар, (62%) нь аюулгүй байдлын тухай тодорхой мэдээлэл авахыг хүсч байгаа нь вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотой байх магадлалтай.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварыг илрүүлсэн судалгаа
    (2022-06-12)
    Н.Солонго
    ;
    ; ; ;
    Н.Гүнчмаа
    Үндэслэл: Монгол улс хепатитийн С вирүсийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг бөгөөд ХСВ нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Бага насны хүүхдэд тохиолдож буй ХСВ-ийн халдвар, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дундах хепатитийн С вирүсийн халдварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийсэн. Судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 0-9 насны 520 хүүхдийг хамруулсан. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программаар хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 51.9% (270) нь эрэгтэй, 250 (48.1%) нь эмэгтэй байв. Хүүхдүүдийн 0.4% (2), 95% ИИ (0.1-1.2) нь хепатитийн С вирүсийн халдвартай байсан ба насны бүлгээр харьцуулан үзэхэд 0-4 насанд 0.5%, 5-9 насанд 0.3% байна. Эрэгтэй хүүхдийн 0.8% хепатитийн С вирүс илэрсэн бөгөөд эрэгтэй хүйсэнд илүү байна. Дүгнэлт: 1. Бага насны хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварын тархалт 0.4% байна. 2. Ээж нь ХСВ-ийн халдвартай байх, гэр бүлийн гишүүдтэйгээ хумсны хутга сольж хэрэглэх, тариа тариулах, шүд авахуулах, ломбодуулах зэрэг нь тухайн халдварт өртөх эрсдэл болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    10-15 насны хүүхдийн бөөрний хэт авиан хэмжээс болон антропометрийн үзүүлэлтүүдийн хамаарал
    (2020-01-01)
    Ш.Буянжаргал
    ;
    Д.Мөнхбаатар
    ;
    ; ;
    Манай оронд бөөр, шээсний замын эмгэг нь хүн амын дундах халдварт бус өвчлөлийн гуравт орж байна. Бөөрний хэмжээ нь бөөр шээсний замын эмгэгтэй хүүхдүүдэд чухал ач холбогдолтой үзүүлэлтүүдийн нэг. Хэт авиан шинжилгээ нь хүүхдийн практикт өргөн хэрэглэгддэг туяаны ачаалалгүй шинжилгээ юм. Зорилго: 10-15 насны хүүхдийн бөөрний хэмжээг хэт авиан шинжилгээгээр тодорхойлж бие махбодын үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгаанд нийслэлийн 4 дүүрэг, 8 аймгаас 566 эрэгтэй, 674 эмэгтэй буюу нийт 1240 хүүхдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон хамруулсан. Хүүхдүүдийн бөөрний хэмжээг хэт авиан шинжилгээний тусламжтай тодорхойлж, антропометрийн үзүүлэлтүүдтэй харьцуулан хамаарлыг тодорхойлсон Үр дүн: Судалгаагаар бөөрний хэмжээ нь биеийн өндөр, жин, бугалганы тойрог, цээжний тойрог, бэлхүүс, ташаан тойрог, биеийн жингийн индекстэй хамааралтай (p<0.0001) гарсан ба бөөрний уртын хэмжээ нь биеийн өндөр (баруун r=0.525, зүүн r=0.498), өргөн нь цээжний тойрог (баруун r=393, зүүн r=0.349), паренхимийн зузаан нь бэлхүүсний тойрогтой (баруун r=0.276, зүүн r=0.309) хамгийн их хамааралтай байна. Дүгнэлт: Эрүүл болон эмгэг байдлыг ялгахын тулд бөөрний өсөлт хөгжлийг динамик ажиглалт хийж хянах нь зүйтэй. Ингэхдээ бөөрний хэмжээг хүүхдийн өсөлт хөгжлийн онцлогт тохируулан бие махбодын хэмжилтүүдтэй уялдуулан үнэлэх нь чухал.