Б.Отгонбат
Loading...
Товч нэр
Б.Отгонбат
Бүтэн нэр
Батжаргал Отгонбат
Латин нэр
Batjargal Otgonbat
Албан тушаал
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын зарим эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгсдэд жороор олгосон эмийн зохистой хэрэглээний судалгаа(2020-01-01); ; ;Б.Булган; Б.БолорМонгол улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлогод эмийн зохистой хэрэглээг амьдралд төлөвшүүлэх нь эм зүйн тусламжийн хамгийн гол зорилтын нэг гэж заасан. Эмийн зохистой хэрэглээг сайжруулахад жор бичилт, жороор эм олгох үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. ДЭМБын зөвлөснөөр эмийн зохистой хэрэглээний төлөв байдлыг жороор дамжуулан 10 шалгуураар үнэлж дүгнэдэг. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын иргэдийн эмийн зохистой хэрэглээг судлан тогтоох, цаашид эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд шаардлагатай стандарт үзүүлэлтүүдийг тодорхойлох нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаторийн эмч нарын жор бичилтийн үзүүлэлт, эм зүйн тусламж үйлчилгээний үзүүлэлтийг ДЭМБ-ын шалгуураар тодорхойлсон. Судалгааны ажлыг Улаанбаатар хотын лавлагаа шатлалын нийт 12 эмнэлгийн тус бүрийн амбулаториор үйлчлүүлсэн 50, 50 иргэдийн эм авах жорын маягтыг эмнэлгийн дэргэдэх эмийн сангуудад түшиглэн сонгон авч ДЭМБ-ын зөвлөсөн “жороор дамжуулан эмийн зохистой хэрэглээний төлөвийг судлан тогтоох” аргачлалаар, нийт 600 жор, 1249 эмийг хамруулан жор бичилтийн үзүүлэлт болон эм зүйн тусламжийн судалгааг явуулж, нэгтгэн дүгнэлт гаргасан. Нэг жоронд бичигдсэн антибиотик эм 42.6%, тарилгын эм 6.0%, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм 49.2% байна. Эм олгосон дундаж хугацаа 41.6±14.4 секунд, олгосон эмийн эзлэх хувь 84.4%±7.2 байна. Судалгааны үр дүнг ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад ЗШЭ-ийн жагсаалтад орсон эмийн эзлэх хувь зөвлөмжөөс бага, антибиотик эмийн эзлэх хувь зөвлөмжөөс их байв. Үйлчлүүлэгчид үзүүлж буй эм зүйн тусламжийн үзүүлэлтийг ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад бүгд бага байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын чанарын шинжилгээний зарим дүн(2024-11-07) ;Б.Энхтуул ;Э.Буянжаргал; ;Д.ТөртүшихҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах болсон ба уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд бүрэн гүйцэд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ. Тэдгээрийн нэг нь намуугийн овогт багтах нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамал бөгөөд манай орны нутаг дэвсгэрт өргөн тархаж ургадаг. Монгол болон бусад улс орнуудад нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын фитохимийн судалгаа нэлээдгүй хийгдсэн ч түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгааны материал хомс байсан учир бид нүцгэн намуу (Papaver nudicaule.L) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлохоор сонгож судлав. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны аргаар in vitro нөхцөлд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн зарим үйлчлэгч бодис түүний тооны агууламжийг НҮХ, ӨИШХ-ийн аргаар илрүүлж, мөн тус ургамлын антиоксидант идэвхийг DPPH (1,1-дифенил2-пикрилгидразил)-ээр тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах протопин алкалоидын тооны агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлоход 0.0288±0.0005% байна. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлоход үнслэг 5.81±0.31%, чийглэг 4.17±0.165%, дотоод шингээх коэфицциент 2.66±0.51, бүрэн шингээх коэфицциент 3.46±0.17, тохиромжтой жижиглэлтийн зэрэг 1 мм, хандлагдах бодисын хэмжээ 70%-ийн этанолд хамгийн их буюу 27.55±0.43% байв. Мөн Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын түүхий эдийн антиоксидант идэвхийг метанолын, 70% этанолын ханданд тодорхойлоход 70%-ийн этанолын ханд чөлөөт радикалыг бууруулах идэвхээр илүү байсан буюу 50% бууруулах идэвхтэй байв. Мөн антиоксидант идэвх хандны концентраци болон ургамлын эрхтэн бүрээс хамаарч өөр байгааг тогтоолоо.
