Gunchin, Batbaatar
Loading...
Товч нэр
Gunchin, Batbaatar
Бүтэн нэр
Gunchin Batbaatar
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдваргүй хүмүүсд CCR5 генийн полиморфизмыг илрүүлсэн дүн(2021-09-01); ;Андереас Валкер ;Б.Даваадорж ;Э.ГэрэлмааГ.Ануужин. Хүний Дархлал Хомсдолын Вирусийн (ХДХВ) gp41 уураг CCR5 ко-рецептортой холбогдсноор вирус эсийн дотогш нэвтрэн ордог. Хүн амын дунд CCR5 генийн мутацийн олон хувилбар тохиолддог бөгөөд эдгээрээс CCR5 ∆32 мутацтай бодгаль ХДХВ халдварт тэсвэртэй байдаг. Дэлхийн хүн амын дунд CCR5 ∆32 мутац Европ тивийн хүн амд их тохиолддог бол Ази тивийн хүн амд хамгийн бага хувьтай байдаг. Энэ судалгаанд насанд хүрсэн 90 хүн хамруулсан бөгөөд генийн мутацийг илрүүлэх шинжилгээг ХБНГУ-ын Хенрих Хайнийн Их Сургуулийн Вирус судлалын институтид хийсэн. Cудалгааны ажлын үр дүнгээс харахад CCR5∆32 мутаци 4.4% (4/90), R223Q мутаци 32.2% (29/90) байв. Монгол хүмүүсийн дунд CCR5∆32 мутацийн тархалт ази тивийн хүн амын дундах тархалттай ойролцоо байна. Харин R223Q мутац харьцангуй өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна.
