О.Эрдэнэзаяа
Loading...
Товч нэр
О.Эрдэнэзаяа
Бүтэн нэр
Одхүү Эрдэнэзаяа
Латин нэр
Odkhuu Erdenezaya
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын макрофагийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг судалсан дүн(2023-11-03) ;С.Хашчулуун; ;Ч.Онон; Үндэслэл: Макрофаг эс нь антиген илчлэх, залгих, цитокин болон өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулах зэргээр дархлааны хариу урвалыг зохицуулагад чухал үүрэг гүйцэтгэдэг.1 Макрофаг эс нь мембран, эсийн дотор байрлах PRRs (pattern recognition receptors)-ын нөлөөгөөр идэвхжиж, цитокин, өсөлтийн хүчин зүйлүүдийг нийлэгжүүлдэг. Макрофаг эсийн идэвхжил М1, М2 хэлбэрээр явагддаг болохыг тодорхойлсон байна.2 Зарим эмийн ургамлууд дархлаа зохицуулах адаптоген идэвхтэй байдаг болохыг судлаачид тэмлэглжээ.3,4 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамал бөгөөд адаптоген нөлөөтэй болохыг судлан тогтоосон.5 Харин Rh.Adamsii ургамлын биоидэвхт фракцууд дархлааны хариу урвалд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байна. Иймд бид ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран “Эмийн ургамлаас ялгасан биологийн идэвхтэй фракцуудыг in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” сэдэвт төслийн хүрээнд Rh.Adamsii ургамлаас ялган авсан фракцуудын макрофаг эсийн идэвхжилийн бүтээгдэхүүний гарцад хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцуудын макрофаг эсийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ийн Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетын Био-Анагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.11, 7.12 дугаартай фракцуудыг RAW264.7-хулганын макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар, эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлж буйг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тус тус тодорхойлсон. Үр дүн: Биоидэвхт фракцуудын 100 мкг/мл тун эсэд хортой, 10 мкг/мл тун эсэд хоргүй байна. Биоидэвхт фракцуудын 20, 10, 5 мкг/мл тунгууд бүгд азотын ислийн болон IFNβ цитокины гарцыг дарангуйлж байна. Харин 7.11 дугаартай фракц 20 мкг/мл тун дээр TNF-α цитокины гарцыг дарангуйлж, 7.12 дугаартай фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлаагүй байна. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-н биоидэвхт фракцуудын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. 2. Rh.Adamsii-н биоидэвхт фракцууд нь азотын исэл, IFNβ цитокины гарцыг дарангуйлах нөлөөтэй. Харин 7.11 дугаартай биоидэвхт фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлах нөлөөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хавдрын болон хэвийн эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан нь(2023-02-16) ;О.Энххишиг; ; ;Д.ЭнхмааҮндэслэл: Судлаачдын тэмдэглэсэнээр хавдрын эсрэг эмийн бодисын 60% нь ургамлын гаралтай байдаг бөгөөд сонгомлоор хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах эмийн бодисын судалгаа эрчимтэй хийгдэсээр байгааг дурьджээ. Апигенин-7-О-глюкозид нь үрэвслийн эсрэг, исэлдэлтийн эсрэг, апигенин-6-С-глюкозид хавдрын эсрэг үйлдэлтэй талаар мэдээлэл байгаа боловч эдгээрийг хавдрын ба хэвийн эсийн өсгөвөрт харьцуулан судалсан баримт хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хавдрын RAW264.7 лейкемийн эс ба хулганын хэвлийн хөндийн макрофаг эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судлалаа. Арга, аргачлал: Тус судалгааг харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу vitro орчинд хулганын хэвлийн хөндийн макрофаг эс болон хавдрын RAW 264.7 эсийн өсгөвөрт харьцуулан судлав. Дэгжин шиваантиг (Pyrethtum pulchrum) ургамлаас цэврээр нь ялган авсан Апигенин-7-О (А7О) болон апигенин-6-С-глюкозидыг (А6С) диметилсульфоксидод уусгаж туршилтад хэрэглэв. Эдгээр бодисын дараалсан тунгаар эсэд үйлчилж 24 цагийн дараа эсийн өсгөвөрт үзүүлэх нөлөөг МТТ урвалжаар амьд эсийн харьцангуй үзүүлэлтийг тооцлон гаргасан. Эсийн өсгөврийг 50% саатуулах идэвх IC50-ийг онлайн тооцоолуураар бодсон бөгөөд хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индекс (Selectivity Index -SI)-ийг тооцохдоо хавдрын эсийн өсгөврийг саатуулах IC50-ийг анхдагч хэвийн эсийн өсгөврийг саатуулах IC50-тай харьцуулан бодож гаргав. Үр дүн: А6С 10 мкМ-ээс дээш тунгаар харин А7О нь 2.5 мкМээс дээш тунгаар RAW264.7 хавдрын эсийг үхүүлж, А6С нь 200 мкМ-ээс дээш тунгаар, А7О-глюкозид 100 мкМ-ээс дээш тунгаар хэвлийн макрофаг эсийг тус тус үхүүлж байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг 50% саатуулах идэвхийг тооцоход IC50 (А6С)=80 мкМ, IC50 (А7О)=14.31 мкМ байлаа. Хэвлийн хөндийн макрофаг эсийн өсөлтийг 50% саатуулах идэвх харьцангуй их буюу 184.2-228.2 мкМ байсан нь энэхүү бодисууд бага тунгаар хавдрын эсийг үхүүлж харин хэвийн эсийг үхүүлэхгүй байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индексийг бодоход SI(А6С)=2.85, SI(А7О)=13.1 байсан бөгөөд үүнээс харахад А7О илүү идэвхтэй байна. Дүгнэлт: Апигенин7-О болон 6-С-глюкозид хавдрын эсийн өсөлтийг сонгомлоор саатуулах үйлдэлтэйг тодорхойллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Салидрозидын макрофаг эсийн өсгөвөрт хоргүй тунг судалсан ньСалидрозид нь Алтан гагнуур (Rhodiola rosea) ургамлын хандад ихээр агуулагддаг биологийн идэвхт бодис юм. Алтан гагнуурын хандыг эртнээс оюуны чадавхийг дээшлүүлэх, ядаргаа, сульдааг эмчлэх, ясны бороололтыг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нэн ховор энэхүү ургамлыг бүхлээр нь эмчилгээнд хэрэглэхээс илүүтэй түүний найрлагад байх биологийн идэвхит бодисын үйлдлийг судлан тогтоох хэрэгцээ шаардлага гарч байна. Эсийн өсгөвөрт аливаа химийн нэгдлийг нэмж үйлдлийг судлахад юуны түрүүнд тухайн эсэд хоргүй тунг тогтоох шаардлагатай байдаг. Иймд бид энэхүү судалгаагаар Салидрозидын хоргүй тунг RAW264.7 эсийн өсгөвөрт тогтоож бусад макрофаг эсэд хэрэглэдэг тунтай харьцуулан судаллаа. Ингэхдээ эх зохиол судлалын аргаар Салидрозидыг макрофаг эсийн өсгөвөрт судалсан нийт 19 бүтээлд дүн шинжилгээ хийж, RAW264.7 эсийн өсгөвөрт салидрозидын хоргүй тунг МТТ шинжилгээгээр тогтоолоо. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд 1. Салидрозидын үрэвслийн эсрэг, эс хамгаалах, М1 идэвхжилийг дарангуйлах үйлдэлийг макрофаг эсийн өсгөвөрт тогтоожээ. 2. Макрофаг эсийн төрлөөс хамаарч салидрозидыг 0.6-240 мкг/мл буюу 2-800 мкМ тунгаар эсийн өсгөвөрт ашигласан байна. 3. RAW264.7 эсийн өсгөвөрт цаашид салидрозидыг 50 мкг/мл буюу 167 мкМ тунгаар хэрэглэх нь хоргүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лейкемийн эсийн өсгөврийг саатуулах апигетрины үйлдлийн судалгаа(2025-05-05); ;О.Энххишиг; ;Б.ӨлзийсайханҮндэслэл: Хавдрын эсрэг үйлдэлтэй бага молекулт нэгдлийн судалгаа хавдрын эсэд сонгомол нөлөөтэй эсэх, эсийг үхүүлж буй үхлийн төрөл, идэвхжүүлж буй дохио дамжилтын зам, бай молекул, үйлчлэх механизмийг тайлбарлах зэрэг олон үе шаттай хийдэг. Хавдрын эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай нэгдлүүдээс флавоноид нь ялган авахад хялбар бөгөөд хоол хүнсэнд ихээр агуулагддаг. Түгээмэл тархсан флавоноидын төлөөлөгч апигетрин буюу апигенин-7-О-глюкозид нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд өмнөх судалгаагаар хавдрын эсрэг сонгомол индекс 13.1 байсан. Лейкемийн эсийн өсгөврийг саатуулах сонгомол үйлдлийн механизм тодорхойгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Лейкемийн эсийн өсгөврийн саатуулах апигетрины үйлдлийг судлах. Арга, аргачлал: Эсийг апоптозоор үхүүлж буй эсэхийг урсгал эс тоолох аргаар, каспаз уургийн хориглогч ашиглан каспазын замын оролцоог үнэллээ. Үр дүн: Лейкемийн RAW264.7 эсийг 30 мкМ апигетринээр үйлчлэж 24, 48 цаг өсгөвөрлөсний дараа апоптозыг илрүүлэх Annexin V, PI цомгоор будаж урсгал эс тоолуураар шинжлэхэд апоптозид орсон эс илэрсэнгүй. Апигетринээр үйлчлэхээс 30 минутын өмнө панкаспаз ингибитор Z-VAD-аар үйлчилж 24 цаг өсгөвөрлөсний дараа МТТ урвалжаар амьд эсийн тоог харьцуулан шинжлэхэд апигетрины RAW264.7 эсийн өсгөврийг саатуулах үйлдлийг панкаспаз ингибитор бууруулахгүй байлаа. Эерэг хяналтын бүлэгт эсийг апоптозоор үхүүлдэг доксорубициныг ашигласан бөгөөд энэ бүлэг эсийн апоптоз илэрсэн төдийгүй каспаз ингибитор эсийн өсгөвөр саатуулах идэвхийг бууруулж байлаа. Иймд апигетрин цитотоксик бус харин цитостатик буюу эсийн мөчлөгийг саатуулах үйлдэлтэй байх магадлалтай. Цаашид апигетринээр үйлчилсэн RAW264.7 эс мөчлөгийн аль үед байгааг тодорхойлж, эсийн мөчлөгт оролцдог дохио дамжилтын замыг судлах шаардлагатай. Дүгнэлт: Апигетрин RAW264.7 лейкемийн эсийн өсгөврийг каспаз уургийн оролцоогүйгээр мөн апоптозын бус замаар саатуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цагаан даль (Rhododendron Adamsii) ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын TLR4-ийн эсийн дотоод дохио дамжилт ба түүний эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-01-28) ;Ч.Онон; ;С.Хашчулуун ;С.ЦогтсайханҮндэслэл: Макрофаг нь халдварын эсрэг хариу үзүүлдэг, шархны Rhododendron эдгэрэлт зэрэг эмгэг физиологийн нөхцлийг зохицуулдаг дархлааны Adamsii үндсэн эс юм.1 Үрэвслийн үед макрофаг эс антиген илчлэх, фагоцитоз, RAW264.7 үрэвслийн урьдал цитокин болон өсөлтийн хүчин зүйлсийг ялгаруулах NO чухал үүргийг гүйцэтгэдэг.2 Үрэвсэл нь эзэн биеийг харь эмгэгтөрөгчөөс IFNβ хамгаалах урвал хэдий ч түүний хэт эрчимтэй урвал нь хэсэг газрын IRF3 ба эрхтэн тогтолцооны гэмтлийг нөхцөлдүүлдэг.3 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт анагаах ухааны салбарт тайвшруулах, сэргээх зорилгоор хэрэглэдэг эмийн ургамал бөгөөд уламжлалт эмчилгээнд уг ургамлын навч хэсгийг хүч оруулах зорилгоор ашигладаг байна.4 Судлаачид Rh.Adamsii-аас 150 гаруй биоидэвхт нэгдэл илрүүлсэн ба бидний судалгаанд ашигласан 7.46 дугаартай биоидэвхт фракц нь Rh.Adamsii-аас ялган авсан саванждаггүй нэгдлүүдийг метилтертбутил эфир ашиглан, баганан хроматографийн аргаар ялган авсан нэгдэл бөгөөд фриделан хэмээх биоидэвхт нэгдлийг агуулдаг байна.5 Гэвч уг ургамлын макрофаг эсийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд болон түүний идэвхжилд хэрхэн нөлөөлдөг болох судалгаа хомс байна. Зорилго: Rhododendron Adamsii (Rh.Adamsii)-ийн RAW264.7-ийн эсийн TLR4-ийн дохио дамжилт, түүний эцсийн бүтээгдэхүүний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ын Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетийн БиоАнагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.46 дугаартай фракцыг RAW264.7 хулганы макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар тодорхойлсон. Эсийн нитритын гарцад үзүүлэх нөлөөг Грейссийн аргаар, IFNβ-ийн гарцад нөлөөлөх нөлөөг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар, фракцын эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжилд үзүүлэх нөлөөг иммуноблотын аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: 1. 7.46 фракцын 10.0, 1.0 мкг/мл тун эсэд хоргүй байна. 2. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь LPS-аар үйлчилсэн RAW264.7 эсийн нитрит, IFNβ-ийн гарцыг дарангуйлж байна. 3. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь RAW264.7 эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжлийг дарангуйлах нөлөө ажиглагдав. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-ийн 7.46 дугаартай фракцын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. (p<0.001) 2. Ургамлын дээрх тун нитрит болон IFNβ-ийн гарцыг дарангуйлж байгаа. (p<0.05) 3. IFNβ-ийн гарцыг дарангуйлах нөлөө нь эсийн IRF3 дохио дамжилтыг дарангуйлж буйтай холбоотой байх боломжтой.
