Б.Бадмаараг
Loading...
Товч нэр
Б.Бадмаараг
Бүтэн нэр
Болормаа Бадмаараг
Латин нэр
Bolormaa Badmaarag
Албан тушаал
Багш
Харьяалал
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Rhododendron ургамлын биоидэвхт фракцын TLR4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн(2025-01-01) ;Н.Отгонтуяа; ;С.Хашчулуун ;Ч.ОнонС.ОюунҮндэслэл: КНоёоёепёгоп аёашт (Цагаан даль) ургамал нь Алтайн бүс Цагаан даль нутаг, Монгол улс ба ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан ургадаг, тамир Липополисахарид тэнхээ сэргээх үйлчилгээтэй эмийн ургамал юм. Үрэвсэл нь бактер, ^N08 вирус, мөөгөнцөр зэрэг эмгэг төрүүлэгчидтэй тэмцэх дархлааны хариу ТЫБа урвал бөгөөд үүнд макрофаг, фибробласт, шигүү мөхлөгт эс, нейтрофил ш чр зэрэг эсүүд азотын исэл, ТМР-а, ГЬ-1р зэрэг цитокинуудыг ялгаруулан оролцог. ОХУ-ын суурь судалгааны сантай хамтарсан төслийн хүрээнд К. гозеа (Ь.) болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарц болон дохио дамжилтад оролцдог зарим уургийн идэвхжлийг судалж байна. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн өмнөх судалгааны үр дүнд зарим биоидэвхт фракцууд нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж байгааг тогтоосон. Тодруулбал, 7.11 фракц нь ЛПС-аар өдөөгдсөн К А ^ 264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын исэл болон үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний ялгаралтыг дарангуйлж байсан бол 7.46, 7.52 фракц нь ЕКК1/2, М К , 1КР3 зэрэг уургийн фосфоржилтод нөлөөлж байжээ. Эдгээр үр дүн нь КН. аёашт ургамлын биоидэвхт фракцуудын үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг илүү нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: КНоёоёепёгоп аёашш ургамлаас гарган авсан 7.48, 7.55 биоидэвхт фракцуудын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарцыг К А ^ 264.7 эсийн өсгөвөрт туршин судлах. Арга, аргачлал: К А ^264.7 эсийн шугаман өсгөвөр болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцыг ашиглан 3 бүлэгт хуваан энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Тогтворжсон К А ^264.7 эсийн шугаман өсгөврийг 100 нг/мл ЛПС-аар өдөөсний дараа, өмнөх судалгааны үр дүнд гарган авсан ургамлын биоидэвхит фракцын хоргүй тунд үндэслэн 10 мкг/мл тунгаар үйлчлэн азотын дан ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон. ЪЫРа, ШЫр цитокины гарцыг ФХЭБУаар үнэлсэн ба туршилтыг 3 удаа давтав. Судалгааны үр дүнг 8Р88 25.0 программ ашиглан 0п е т а у А ^ О ^ А болон 1пйерепйеп1 8атр1е§ Т-1е§1 ашиглан боловсруулав. Үр дүн: Эерэг хяналтын бүлгийн азотын ислийн гарцыг сөрөг хяналтын бүлэгтэй харьцуулан үзэхэд статистик ач холбогдол бүхий өндөр тодорхойлогдсон. Мөн туршилтын бүлгийг эерэг хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад азотын дан ислийн гарц статистик ач холбогдолтойгоор буурсан нь макрофаг эсийн ТЪК4-ийн дохио дамжилтыг саатуулдаг байж болохыг харуулж байна. 7.48 фракц ЪЫРа-ийн гарцыг бууруулж, 1Р^Р-гийн гарцыг нэмэгдүүлсэн ч статистик ач холбогдол илэрсэнгүй. 7.55 фракц нь ЪЫРа, ШЫр-гийн гарцыг бага зэрэг бууруулсан ч мөн статистикийн хувьд ач холбогдол илэрсэнгүй. Дүгнэлт: КНАйатт ургамлын 7.48, 7.55 биоидэвхт фракц нь ЛПС-аар өдөөсөн макрофаг эсийн шугаман өсгөвөрт азотийн дан ислийн гарцыг бууруулсан нь ТЪК4 дохио дамжилтыг саатуулдаг байж болохийг харуулсан хэдий ч ЪЫРа, ШЫр-ийн гарцад бага нөлөөлсөн нь эдгээр цитокиноор дамжсан ТЪК4-ийн дохио дамжилтад нөлөөлөхгүй, бусад зам, үе шатанд нөлөөлөх замаар эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлсөн байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдсийн IgA, IgM, IgG ба хавсаргын С3, С4 бүрдлийн агууламжийг цусны доноруудад тодорхойлсон дүн(2021-06-10) ;С.Цэндсүрэн; ; ;Т.ХонгорзулИйлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийн шинжээр нь хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 242 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн иммунотурбидрметрийн аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Эрэгтэй ба эмэгтэй доноруудад тодорхойлсон тоон үзүүлэлтийн дундаж утгыг харьцуулахад ийлдсийн IgM-ийн агууламж эмэгтэйчүүдэд статистикийн ач холбогдол бүхий их байв. Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн насны бүлгүүд дэхь дундаж агууламжийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Ялгаатай галбир төрхтэй буюу биеийн жингийн индексийн үзүүлэлт нь ялгаатай доноруудын Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн дундаж тоон үзүүлэлтийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхийн ялгаа мөн л илэрсэнгүй. Жилийн өөр өөр улиралд шинжлүүлсэн доноруудын ийлдсийн IgA, IgM ба хавсаргын С4 бүрдлийн дундаж агууламж ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад MC38 эс ашиглан хавдрын эмчилгээний туршилтын загвар үүсгэсэн нь(2022-04-28) ;Б.Өлзийсайхан ;Б.Галиндэв; ;Б.АриунзаяаДэлхий дахинд хорт хавдраас шалтгаалсан нас баралт нь тэргүүлэх болон удаах шалтгаанд тогтмол орж байна. Туршилтын амьтан болон хавдрын шугаман эс ашиглан хорт хавдрын загвар үүсгэх, эмчилгээ турших нь ихээхэн ач холбогдолтой. Бид C57BL/6 туршилтын хулганы хэвлий хэсгийн арьсан дотор МС38 шугаман эс тарьж хавдрын загвар үүсгэсэн. Нийт хавдартай хулганыг гурван бүлэгт хувааж цисплатин, PBS, бактерийн ДНХ-ээр үйлчилсэн. Хавдрын урт, өргөн, өндрийг хэмжиж эзлэхүүнийг тооцож, хавдрын ургалтын динамикийг ажиглав. Хавдрын болон биеийн хэм болон биеийн жинг тогтмол хэмжсэн. Туршилтын амьтны хавдрын болон бусад эдийг авч эдийн шинжилгээ хийж мэргэжлийн эмгэг судлаач эмчээр дүгнүүлсэн. Эдийн шинжилгээгээр бактерийн ДНХ-ээр үйлчилсэн бүлгийн хулганы эдэд лимфоцит эсийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын макрофагийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг судалсан дүн(2023-11-03) ;С.Хашчулуун; ;Ч.Онон; Үндэслэл: Макрофаг эс нь антиген илчлэх, залгих, цитокин болон өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулах зэргээр дархлааны хариу урвалыг зохицуулагад чухал үүрэг гүйцэтгэдэг.1 Макрофаг эс нь мембран, эсийн дотор байрлах PRRs (pattern recognition receptors)-ын нөлөөгөөр идэвхжиж, цитокин, өсөлтийн хүчин зүйлүүдийг нийлэгжүүлдэг. Макрофаг эсийн идэвхжил М1, М2 хэлбэрээр явагддаг болохыг тодорхойлсон байна.2 Зарим эмийн ургамлууд дархлаа зохицуулах адаптоген идэвхтэй байдаг болохыг судлаачид тэмлэглжээ.3,4 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамал бөгөөд адаптоген нөлөөтэй болохыг судлан тогтоосон.5 Харин Rh.Adamsii ургамлын биоидэвхт фракцууд дархлааны хариу урвалд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байна. Иймд бид ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран “Эмийн ургамлаас ялгасан биологийн идэвхтэй фракцуудыг in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” сэдэвт төслийн хүрээнд Rh.Adamsii ургамлаас ялган авсан фракцуудын макрофаг эсийн идэвхжилийн бүтээгдэхүүний гарцад хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцуудын макрофаг эсийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ийн Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетын Био-Анагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.11, 7.12 дугаартай фракцуудыг RAW264.7-хулганын макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар, эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлж буйг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тус тус тодорхойлсон. Үр дүн: Биоидэвхт фракцуудын 100 мкг/мл тун эсэд хортой, 10 мкг/мл тун эсэд хоргүй байна. Биоидэвхт фракцуудын 20, 10, 5 мкг/мл тунгууд бүгд азотын ислийн болон IFNβ цитокины гарцыг дарангуйлж байна. Харин 7.11 дугаартай фракц 20 мкг/мл тун дээр TNF-α цитокины гарцыг дарангуйлж, 7.12 дугаартай фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлаагүй байна. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-н биоидэвхт фракцуудын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. 2. Rh.Adamsii-н биоидэвхт фракцууд нь азотын исэл, IFNβ цитокины гарцыг дарангуйлах нөлөөтэй. Харин 7.11 дугаартай биоидэвхт фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлах нөлөөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шээсний ариун чанарын шинжилгээний үр дүн хадгалах хугацаанаас хамаарах нь(2023-11-03) ;Э.Бадралмаа ;Ч.Онон ;С.Хашчулуун; А.ГэрлээҮндэслэл: Шээс дамжуулах замын халдвар нь дэлхий даяар жил бүр 150 сая хүнд тохиолддог хамгийн түгээмэл халдваруудын нэг ба грам сөрөг болон эерэг бактери, түүнчлэн зарим төрлийн мөөгөнцөрөөс шалтгаалдаг.1,2 АНУ-д жилдээ 7 сая орчим хүн ямар нэгэн өвчин эмгэгийн улмаас эмчид хандаж байгаагаас 1 сая орчим нь шээс дамжуулах замын халдварт өвчний оноштой байдаг бөгөөд үүнээс дийлэнх нь давсагны цочмог үрэвсэл, 250,000 орчим нь цочмог пиелонефриттэй гэсэн судалгаа байна.3,4 Шээс дамжуулах замын халдвар нь амбулатороор үйлчлүүлэгсдэд тохиолддог хамгийн түгээмэл халдвар бөгөөд 3 эмэгтэй тутмын 1 нь 24 нас хүртлэх насандаа антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагад хүрдэг, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50–60% нь амьдралынхаа туршид энэхүү халдвараар дор хаяж 1 удаа өвчилсөн байдаг.5,6 Шээсний замын халдварт өвчнийг шээсний ерөнхий шинжилгээ, микроскопи шинжилгээ, шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлаж оношлодог.7 Өөрөөр хэлвэл шээсний замын халдварт өвчнийг шээсний ариун чанарын шинжилгээгээр баталж, эмчилгээг тодорхойлдог байна. Шээсний сорьц нь хучуур эс, хэвлийн хөндийн болон үтрээний эсүүдээр амархан бохирлогддог. Шээсийг зөв цуглуулах, хадгалах, тээвэрлэх зэрэг шинжилгээний өмнөх шатыг сайтар анхаарч үзэх нь эдгээр бохирдлоос сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй арга юм.3 Үйлчлүүлэгчийн шээсний сорьцод нянгийн тоо өсөх эрсдэлээс сэргийлж сорьцыг хөргөгчинд эсвэл хадгалалтын бодист хийгээгүй тохиолдолд сорьцыг цуглуулснаас хойш хоёр цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой. Ингэснээр хуурамч эерэг хариу гарах, антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулахад шууд нөлөөтэй хэмээн үздэг.8 Зорилго: Шинжилгээний өмнөх үе шатанд тохиох алдаа болох шинжлэгдэхүүний хадгалалтын хугацааны хамаарлыг шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлан тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийг түшиглэн гүйцэтгэсэн ба 2020 оны 10 дугаар сарын 8-аас 2021 оны 2 дугаар сарын 10-ны хугацаанд тус лабораторид шээсний шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчдээс санамсаргүй түүврийн аргаар 61 сорьцыг сонгож тасалгааны хэмд хадгалж, 1, 2, 3 цагийн зайтай шээсний ерөнхий шинжилгээ болон нян судлалын шинжилгээнд хамруулав. Үр дүн: Нитритын агууламж 3 цагийн дотор ямар нэг өөрчлөлт үзүүлээгүй бол нян судлалын шинжилгээгээр 103 КҮН/мл нянгийн ургалттай нийт сорьцуудын 42.8% нь 3 цагийн дотор нянгийн өсөлт ажиглагдаагүй. Харин 28.5% нь 2 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өссөн, мөн 28.5% нь 3 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өсжээ. Харин нянгийн ургалтгүй нийт сорьцын 9.0% нь 2 болон 3 цагийн дараа 103 КҮН/мл нянгийн ургалттай болж бохирлогдсон байна. Дүгнэлт: 1. Шээсийг 1 болон 3 цаг тасалгааны хэмд хадгалахад нитритын агууламжинд ялгаа ажиглагдсангүй. 2. Шээсний нян судлалын шинжилгээг 1 болон 3 цагаар харьцуулахад нянгийн ургалтгүй сорьцонд 3 цагийн дараа нян өсгөвөрлөгдөж байгаа нь бохирдол үүсч байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цусны дархлааны эсүүдийн тоог малтиплекс оношлуур ашиглан тодорхойлсон дүн(2024-04-13); ; ; ; С.ЦогтсайханҮндэслэл: Улс үндэстэн бүр өөрийн дархлааны эсийн дундаж тоог тодорхойлсон байдаг ба эсийн тоо нь нас, хүйс, амьдралын хэв маягийн ялгаатай байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байгааг мэдээлсэн байдаг. Хүний захын цусан дах дархлааны эсүүдийн тоо хэмжээ нь дархлааны байдлыг үнэлэх чухал үзүүлэлт юм. Зорилго: Дархлааны эсүүдийн тоог шинжлэх нь дархлаа тогтолцооны байдлыг үнэлэх, дархлаа хямралт өвчнийг оношлох, эмнэл зүйн ажиглалт хийх, өвчний хүндрэлээс сэргийлэх, тавиланг тодорхойлоход ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Дархлааны эсийн тоог урсгал эс тоолуурын арга (флоуцитометр)-аар шинжлэх нь эсийн фенотипт үндэслэн тоо, эзлэх хувийг тодорхойлохоос гадна үйл ажиллагааны байдлыг үнэлэх боломжийг олгодог. Дархлааны эсийн шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн захын цусны дархлааны 10 төрлийн эсийн тоог нэг оношлуур ашиглан дэвшилтэт аргаар тодорхойлсонд бидний судалгааны шинэлэг тал оршино. Үр дүн: Малтиплекс ба бэлтгэсэн оношлуураар тодорхойлсон эсүүдийн дундаж тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (стюдент т тест, p утга 0.67-0.96). Оношлуурын үр дүнгийн нийцлийг кохен каппа үзүүлэлтээр тооцоход хүчтэй нийцэлтэй (0.800.95) байсан нь малтиплекс оношлуурыг бэлтгэсэн эсрэгбиеийн холимгоор орлуулах боломжтойг илтгэж байна. Дүгнэлт: Дархлаа хямралт эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүсийн дархлааны эсийн дундаж тоог малтиплекс оношлуурын лавламж хэмжээтэй харьцуулахад харилцан адилгүй тодорхойлогдов. Малтиплекс оношлуурыг эсрэгбиеийн холимгоор орлуулан дархлааны эсийн шинжилгээг хийх боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг гарган авсан дүн(2024-04-13); ; ;С.Энхтуяа ;Т.ӨлзийхүүҮ.Сувд-ЭрдэнэҮндэслэл: Хавдрын эсрэг дархлаа эмчилгээний суурь судалгаа болон эмнэлзүйн туршилт судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс үзэхэд дархлаа эмчилгээ нь хавдрын боломжит эмчилгээ болохыг харуулж байна. Т эсийн OX-40 дохио дамжуулах замыг идэвхжүүлэх нь Т зохицуулагч эсийг дарангуйлж Т эффектор эсийг идэвхижүүлдэг. Хоёр үндсэн төрлийн OX40 агонистыг энэ зорилгоор ашигладаг. Үүнд anti-OX40 хүнийжүүлсэн эсрэгбие болон OX40L-Fc гагнаас уураг орно. OX40L-Fc гагнаас уураг нь анти-OX40 хүнийжүүлсэн эсрэгбиеийг бодвол эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй Монгол улсад үйлдвэрлэх боломжтой байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авах. Арга, аргачлал: Плазмидын загварчлалыг US20160024176A1 патент бүхий MEDI6383 OX40L-Fc гагнаас уургийн амин хүчлийн дарааллыг ашиглан SnapGene программ дээр загварчлалыг гаргав. Оруулга ДНХ дарааллуудыг ПГУ-ын аргаар олшруулан бэлтгэсэн. Векторын дарааллыг HindIII, XhoI рестрикцийн эсгэгээр зүсэн бэлтгэлээ. ПГУ бүтээгдэхүүнүүд болон зүсэгдсэн векторыг цэвэршүүлэн гарцыг дүгнэсэн. Бэлэн болсон дарааллуудыг Гибсон угсралтын аргаар угсарсан ба угсрагдсан плазмидыг ПГУ-ын аргаар болон рестрикцийн эсгэгээр зүсэн шалгасан. Үр дүн: Гибсон угсралтын аргаар плазмидыг загварчлалын дагуу угсрахад агар дээр нэг клон ургасан бөгөөд ургасан клоныг шалгахад IgG4Fc, Traf, OX40L гэх дарааллууд тус ПГУ аргаар олширсон. Рестрикцийн эсгэгээр зүсэн шалгахад амжилттай зүсэгдсэн. Дүгнэлт: Плазмидыг ПГУ аргаар болон рестрикцийн эсгээр зүсэн шалгахад плазмид угсрагдсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цагаан даль (Rhododendron Adamsii) ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын TLR4-ийн эсийн дотоод дохио дамжилт ба түүний эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-01-28) ;Ч.Онон; ;С.Хашчулуун ;С.ЦогтсайханҮндэслэл: Макрофаг нь халдварын эсрэг хариу үзүүлдэг, шархны Rhododendron эдгэрэлт зэрэг эмгэг физиологийн нөхцлийг зохицуулдаг дархлааны Adamsii үндсэн эс юм.1 Үрэвслийн үед макрофаг эс антиген илчлэх, фагоцитоз, RAW264.7 үрэвслийн урьдал цитокин болон өсөлтийн хүчин зүйлсийг ялгаруулах NO чухал үүргийг гүйцэтгэдэг.2 Үрэвсэл нь эзэн биеийг харь эмгэгтөрөгчөөс IFNβ хамгаалах урвал хэдий ч түүний хэт эрчимтэй урвал нь хэсэг газрын IRF3 ба эрхтэн тогтолцооны гэмтлийг нөхцөлдүүлдэг.3 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт анагаах ухааны салбарт тайвшруулах, сэргээх зорилгоор хэрэглэдэг эмийн ургамал бөгөөд уламжлалт эмчилгээнд уг ургамлын навч хэсгийг хүч оруулах зорилгоор ашигладаг байна.4 Судлаачид Rh.Adamsii-аас 150 гаруй биоидэвхт нэгдэл илрүүлсэн ба бидний судалгаанд ашигласан 7.46 дугаартай биоидэвхт фракц нь Rh.Adamsii-аас ялган авсан саванждаггүй нэгдлүүдийг метилтертбутил эфир ашиглан, баганан хроматографийн аргаар ялган авсан нэгдэл бөгөөд фриделан хэмээх биоидэвхт нэгдлийг агуулдаг байна.5 Гэвч уг ургамлын макрофаг эсийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд болон түүний идэвхжилд хэрхэн нөлөөлдөг болох судалгаа хомс байна. Зорилго: Rhododendron Adamsii (Rh.Adamsii)-ийн RAW264.7-ийн эсийн TLR4-ийн дохио дамжилт, түүний эцсийн бүтээгдэхүүний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ын Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетийн БиоАнагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.46 дугаартай фракцыг RAW264.7 хулганы макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар тодорхойлсон. Эсийн нитритын гарцад үзүүлэх нөлөөг Грейссийн аргаар, IFNβ-ийн гарцад нөлөөлөх нөлөөг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар, фракцын эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжилд үзүүлэх нөлөөг иммуноблотын аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: 1. 7.46 фракцын 10.0, 1.0 мкг/мл тун эсэд хоргүй байна. 2. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь LPS-аар үйлчилсэн RAW264.7 эсийн нитрит, IFNβ-ийн гарцыг дарангуйлж байна. 3. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь RAW264.7 эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжлийг дарангуйлах нөлөө ажиглагдав. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-ийн 7.46 дугаартай фракцын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. (p<0.001) 2. Ургамлын дээрх тун нитрит болон IFNβ-ийн гарцыг дарангуйлж байгаа. (p<0.05) 3. IFNβ-ийн гарцыг дарангуйлах нөлөө нь эсийн IRF3 дохио дамжилтыг дарангуйлж буйтай холбоотой байх боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COMPOSITION OF LIPOPHILIC COMPONENTS OF CARAGANA JUBATA (PALL.) POIR. AND INHIBITORY ACTIV-ITY AGAINST THE MAIN PROTEASE OF SARS-COV-2(Altai State University, 2024-12-09) ;Kukina, Tatyana Petrovna ;Elshin, Ivan Aleksandrovich ;Salnikova, Olga Iosifovna ;Kolosov, Petr VladimirovichScopus© Citations 1
