Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зэлэн зангуу болон талын бираагийн чихрийн шижин хэв шинж 2 төст загварын глюкоз, өөх тосны хэмжээнд үзүүлэх нөлөө
    (2021-03-21)
    Б.Болормаа
    ;
    Wang Huan
    ;
    Г.Гиймаа
    ;
    Б.Азжаргал
    ;
    Л.Номин-Эрдэнэ
    Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд олон төрлийн эмийн ургамлыг эмийн чихрийн шижин өвчнийг анагаах жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж ирсэн. Уламжлалт анагаах ухаанд зэлэн зангуу (Tribulus terrestris L.) болон Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг боловч чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Бид энэ удаагийн судалгаандаа Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бираагийн үрийн туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) төст загварын өлөн үеийн глюкоз болон өөх тосны үзүүлэлтүүдийн хэмжээнд үзүүлэх нөлөөг судлах зорилго тавьлаа. Аргачлал: ЧШХШ2 төст загварыг үүсгэхдээ харханд өөх тосны өндөр агууламжтай тэжээлийг өгч, стрептозотоцинийг бага тунгаар тарих замаар үүсгэсэн. Эмүүдийг 14 хоногийн турш ходоодонд хаймсуураар өгсөн. Эмийг өгөхийн өмнө, өгснөөс хойш 10 болон 14 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, 14 хоногийн дараа ийлдсийн триглицерид, нийт холестерин, их нягтралтай липопротейн, бага нягтралтай липопротейний хэмжээг тодорхойлсон. Үр дүн: Зэлэн зангуу болон Талын бираагийн үр ЧШХШ2 төст загварын өлөн үеийн глюкозын хэмжээг статитистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын цусны ийлдсийн нийт холестерин, триглицерид, бага нягтралтай липопротейний хэмжээг статистикийн үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05), их нягтралтай липопротейний хэмжээг нэмэгдүүлсэн бол Талын бираагийн үр өөх тосны хэмжээнд илэрхий нөлөө үзүүлээгүй байна. Дүгнэлт: Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бирааг ургамлуудын үр ЧШХШ2 төст загварт өлөн үеийн глюкозын хэмжээг бууруулах нөлөөтэй байна. Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын өөх тосны зохицуулгын алдагдлыг багасгах нөлөө үзүүлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижингийн эсрэг нөлөө
    (2021-11-01)
    Б.Болормаа
    ;
    Г.Гиймаа
    ;
    С.Солонго
    ;
    Ж.Байгалмаа
    ;
    Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг. Мөн Талын бираагийг шижинг анагаах жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Зорилго: Монгол оронд ургадаг Талын бирааг ургамлын үрийн аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж 1 (ЧШХШ1)-ийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар сүүлний венээр тарьж ЧШХШ1 төст эмгэг загварыг үүсгэсэн. Талын бираагийг 140 мг/кг, метформинийг 30 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг өгснөөс хойш 7, 14, 21 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, биохимийн зарим үзүүлэлтүүд (глюкоз, аланин аминотрансфераз, шүлтлэг фосфатаз, билирубин, амилаз) болон цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг (тромбиний хугацаа, зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацаа, фибриноген) тодорхойлсон. Үр дүн: Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны өлөн үеийн глюкоз, ийлдсийн амилаз, шүлтлэг фосфатазын хэмжээг эмчилгээний бүх хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Мөн эмчилгээний 7 дахь хоногт аланин аминотрансферазын хэмжээг илэрхий бууруулж, нийт билирубиний хэмжээг 34.7%-иар бууруулсан (p˃0.05). Талын бираагийн үр тромбиний хугацааг эмчилгээний хоногуудад 10.1-10.9%-иар (p˃0.05), зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацааг 14 болон 21 хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар уртасгаж, фибриногений хэмжээг илэрхий бууруулсан (p<0.05). Дүгнэлт: Монгол оронд ургадаг Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны цусан дахь глюкозын хэмжээг бууруулснаар ЧШХШ1-ийн эсрэг нөлөөлж, элэг, нойр булчирхай хамгаалах, цусны бүлэгнэлтийн алдагдлыг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    ЖҮРҮ-5 жорын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижинд үзүүлэх нөлөө
    (2022-11-12)
    Г.Гиймаа
    ;
    Б.Болормаа
    ;
    ;
    Ж.Байгалмаа
    Үндэслэл: Жүрү-5 жорын найрлагад ордог ургамлууд болон тэдгээрт агуулагдах биологийн идэвхт нэгдлүүд нь чихрийн шижингийн эсрэг нөлөөтэй болох нь цөөнгүй судлагдсан. Зорилго: Бид жүрү-5 жорын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж (ЧШХШ) 1 төст загварт үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо. Арга, аргачлал: ЧШХШ1-ийн загварыг үүсгэхдээ харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар тарьсан. Жүрү-5 жорын талхыг 200 ба 400 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг уулгаснаас хойш 7, 14, 21 дэх хоногуудад өлөн үеийн глюкоз, биохимийн болон цусны бүлэгнэлтийн