П.Молор-Эрдэнэ
Loading...
Товч нэр
П.Молор-Эрдэнэ
Бүтэн нэр
Пэрэнлэй Молор-Эрдэнэ
Латин нэр
Perenlei Molor-Erdene
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Жүрү-5” жорын зарим биологийн идэвхт бодисын судалгааны зарим үр дүн(2021-09-01) ;Г.Гиймаа ;Ч.Нямдэмбэрэл ;Л.Номин-Эрдэнэ ;Э.ЦэнгүүнбилэгБ.СугармааУламжлалт анагаах ухааны эмийн ном, судруудад олон тооны жор, ургамлын гаралтай түүхий эдийг чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрхэн хэрэглэх тухай заасан байдаг. Жүрү-5 жорд жүр үр (Phyllanthus emblica Linn.), шар гаа (Сurcuma longa Linn.), шар мод (Berberies aristata DC.), талын бирааги (Thlaspi arvense L.), зэл зангуу (Tribulus terristris L.), зэрэг ургамлуудаар найрлагатай нийлмэл жор юм. Бид уламжлалт Жүрү-5 жорд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүдийг стандарт бодисуудтай харьцуулан нимгэн үет хроматографийн аргаар танихад фенолт нэгдэл (галлын хүчил Rf=0.95), түүний уламжлал флавоноид (рутин Rf=0.77, кверцетин Rf=0.57, кемпферол Rf=0.73), алкалоид (аконитин Rf=0.15, 0.29, берберин Rf=0.16, гармин Rf=0.77, гармалин Rf=0.28), иридоид (генипозид Rf=0.92, гентеопикрозид Rf=0.55), будагч бодис (куркумин Rf=0.91), эфирийн тос (эугенол Rf=0.65), стероидны сапонин (Rf=0.65) тус тус илэрч байв. Эдгээр биологийн идэвхт нэгдлүүдийн тоон агууламжийг хэт ягаан туяаны спектрофотометрээр тодорхойлсон болно. Үүнд полифенолт нэгдлийн агууламжийг галлын хүчилд шилжүүлэн тооцоход 8.31±0.8% байв. Нийлбэр флавоноидын тоон хэмжээг рутинд шилжүүлэн тооцоход 3.19±0.2%, харин кверцетинээр тооцоход 0.485±0.005%-ийн агууламжтайгаар тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд ургадаг Ягаан мүгэз ургамлын архаг хорон чанарыг судалсан дүн(2020-05-01) ;Г.Тодмагнай; Ж.БайгалмааIntroduction: The annual report on health indicators in Mongolia shows that the incidence of immunosuppressive drugs is likely to be increasing as the incidence of new and renewed bacterial and viral diseases are not steadily declining. Phyto-chemical and pharmacological studies of ancient Mongolian medicine have been studied as one of the most wellknown medicinal plants, such as the Pink Rhodiola Rosea. Obtaining medicines and components is important for promoting traditional medicine and domestic production. Purpose: To investigate the acute and chronic toxicity of the Pink Rhodiola Rosea Materials and methods: The experimental research was carried out on the basis of the Mongolian International Medical School of National University of Medical Science, the Nuclear Laboratory of National University of Medical Science, and the Laboratory of Central Institute of Traditional Medicine. Animal tests were conducted in accordance with ethical guidelines in accordance with the "Ethical Guidelines for Biomedical Research in Animal Testing". Nuclear laboratory experiments used laboratory white mice weighing 25-35 g and Vistar breed rats weighing 250-300 g raised for normal breeding (20 ± 20C) in the laboratory vivarium. During the test period, animals were fed normal feeds. The research was performed at the Research Laboratory of the Pharmacology Center of the National Research Center for Scientific Research for the period of March 3, 2019 - March 13, 2019. The acute toxicity was followed by the accelerated method by V.B.Prozorovsky (1978) Spirit extract dose of 15% of Pink Rhodiola Rosea was injected into the abdominal cavity of laboratorial 20 heads of white male and female mice with a weight of 30-43 grams to determine the dose that can cause death in 72 hours was evaluated by the method of K.K.Sidorov (1973).The active dose was distinguished from toxicity according to the method of I.P. Zapadnyuk (1983). The Pink Rhodiola Rosea extract was given to Vistar rats at a dose of 32 mg / kg, 65 mg / kg, and 130 mg / kg for 60 days and compared their animal behavior, movement activity, hair, skin color, and appetite to the extract free group rats. There were no differences found and no deaths were reported during the experiment. Results: The experimental studies were based on the Laboratory of Central Institute of Traditional Medicine and the acute toxicity of the extract was studied by the method of V.I.Prozorovsky. Conclusion: As a result of the study, animal mood and movement were reduced after the high dose of spirit extract of 15% of the Pink Rhodiola Rosea was injected into the abdominal cavity. Average death dose LD50 = 3.25 (2.8 - 3.8) g / kg. The extract belongs to the non-toxic classification according to the method of I.V Berezovskaya (2003). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зэлэн зангуу болон талын бираагийн чихрийн шижин хэв шинж 2 төст загварын глюкоз, өөх тосны хэмжээнд үзүүлэх нөлөө(2021-03-21) ;Б.Болормаа ;Wang Huan ;Г.Гиймаа ;Б.АзжаргалЛ.Номин-ЭрдэнэҮндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд олон төрлийн эмийн ургамлыг эмийн чихрийн шижин өвчнийг анагаах жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж ирсэн. Уламжлалт анагаах ухаанд зэлэн зангуу (Tribulus terrestris L.) болон Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг боловч чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Бид энэ удаагийн судалгаандаа Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бираагийн үрийн туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) төст загварын өлөн үеийн глюкоз болон өөх тосны үзүүлэлтүүдийн хэмжээнд үзүүлэх нөлөөг судлах зорилго тавьлаа. Аргачлал: ЧШХШ2 төст загварыг үүсгэхдээ харханд өөх тосны өндөр агууламжтай тэжээлийг өгч, стрептозотоцинийг бага тунгаар тарих замаар үүсгэсэн. Эмүүдийг 14 хоногийн турш ходоодонд хаймсуураар өгсөн. Эмийг өгөхийн өмнө, өгснөөс хойш 10 болон 14 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, 14 хоногийн дараа ийлдсийн триглицерид, нийт холестерин, их нягтралтай липопротейн, бага нягтралтай липопротейний хэмжээг тодорхойлсон. Үр дүн: Зэлэн зангуу болон Талын бираагийн үр ЧШХШ2 төст загварын өлөн үеийн глюкозын хэмжээг статитистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын цусны ийлдсийн нийт холестерин, триглицерид, бага нягтралтай липопротейний хэмжээг статистикийн үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05), их нягтралтай липопротейний хэмжээг нэмэгдүүлсэн бол Талын бираагийн үр өөх тосны хэмжээнд илэрхий нөлөө үзүүлээгүй байна. Дүгнэлт: Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бирааг ургамлуудын үр ЧШХШ2 төст загварт өлөн үеийн глюкозын хэмжээг бууруулах нөлөөтэй байна. Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын өөх тосны зохицуулгын алдагдлыг багасгах нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижингийн эсрэг нөлөө(2021-11-01) ;Б.Болормаа ;Г.Гиймаа ;С.Солонго ;Ж.БайгалмааҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг. Мөн Талын бираагийг шижинг анагаах жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Зорилго: Монгол оронд ургадаг Талын бирааг ургамлын үрийн аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж 1 (ЧШХШ1)-ийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар сүүлний венээр тарьж ЧШХШ1 төст эмгэг загварыг үүсгэсэн. Талын бираагийг 140 мг/кг, метформинийг 30 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг өгснөөс хойш 7, 14, 21 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, биохимийн зарим үзүүлэлтүүд (глюкоз, аланин аминотрансфераз, шүлтлэг фосфатаз, билирубин, амилаз) болон цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг (тромбиний хугацаа, зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацаа, фибриноген) тодорхойлсон. Үр дүн: Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны өлөн үеийн глюкоз, ийлдсийн амилаз, шүлтлэг фосфатазын хэмжээг эмчилгээний бүх хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Мөн эмчилгээний 7 дахь хоногт аланин аминотрансферазын хэмжээг илэрхий бууруулж, нийт билирубиний хэмжээг 34.7%-иар бууруулсан (p˃0.05). Талын бираагийн үр тромбиний хугацааг эмчилгээний хоногуудад 10.1-10.9%-иар (p˃0.05), зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацааг 14 болон 21 хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар уртасгаж, фибриногений хэмжээг илэрхий бууруулсан (p<0.05). Дүгнэлт: Монгол оронд ургадаг Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны цусан дахь глюкозын хэмжээг бууруулснаар ЧШХШ1-ийн эсрэг нөлөөлж, элэг, нойр булчирхай хамгаалах, цусны бүлэгнэлтийн алдагдлыг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ЖҮРҮ-5 жорын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижинд үзүүлэх нөлөө(2022-11-12) ;Г.Гиймаа ;Б.Болормаа; Ж.БайгалмааҮндэслэл: Жүрү-5 жорын найрлагад ордог ургамлууд болон тэдгээрт агуулагдах биологийн идэвхт нэгдлүүд нь чихрийн шижингийн эсрэг нөлөөтэй болох нь цөөнгүй судлагдсан. Зорилго: Бид жүрү-5 жорын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж (ЧШХШ) 1 төст загварт үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо. Арга, аргачлал: ЧШХШ1-ийн загварыг үүсгэхдээ харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар тарьсан. Жүрү-5 жорын талхыг 200 ба 400 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг уулгаснаас хойш 7, 14, 21 дэх хоногуудад өлөн үеийн глюкоз, биохимийн болон цусны бүлэгнэлтийн
