П.Молор-Эрдэнэ
Loading...
Товч нэр
П.Молор-Эрдэнэ
Бүтэн нэр
Пэрэнлэй Молор-Эрдэнэ
Латин нэр
Perenlei Molor-Erdene
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижингийн эсрэг нөлөө(2021-11-01) ;Б.Болормаа ;Г.Гиймаа ;С.Солонго ;Ж.БайгалмааҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг. Мөн Талын бираагийг шижинг анагаах жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Зорилго: Монгол оронд ургадаг Талын бирааг ургамлын үрийн аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж 1 (ЧШХШ1)-ийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар сүүлний венээр тарьж ЧШХШ1 төст эмгэг загварыг үүсгэсэн. Талын бираагийг 140 мг/кг, метформинийг 30 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг өгснөөс хойш 7, 14, 21 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, биохимийн зарим үзүүлэлтүүд (глюкоз, аланин аминотрансфераз, шүлтлэг фосфатаз, билирубин, амилаз) болон цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг (тромбиний хугацаа, зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацаа, фибриноген) тодорхойлсон. Үр дүн: Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны өлөн үеийн глюкоз, ийлдсийн амилаз, шүлтлэг фосфатазын хэмжээг эмчилгээний бүх хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Мөн эмчилгээний 7 дахь хоногт аланин аминотрансферазын хэмжээг илэрхий бууруулж, нийт билирубиний хэмжээг 34.7%-иар бууруулсан (p˃0.05). Талын бираагийн үр тромбиний хугацааг эмчилгээний хоногуудад 10.1-10.9%-иар (p˃0.05), зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацааг 14 болон 21 хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар уртасгаж, фибриногений хэмжээг илэрхий бууруулсан (p<0.05). Дүгнэлт: Монгол оронд ургадаг Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны цусан дахь глюкозын хэмжээг бууруулснаар ЧШХШ1-ийн эсрэг нөлөөлж, элэг, нойр булчирхай хамгаалах, цусны бүлэгнэлтийн алдагдлыг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ЖҮРҮ-5 жорын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижинд үзүүлэх нөлөө(2022-11-12) ;Г.Гиймаа ;Б.Болормаа; Ж.БайгалмааҮндэслэл: Жүрү-5 жорын найрлагад ордог ургамлууд болон тэдгээрт агуулагдах биологийн идэвхт нэгдлүүд нь чихрийн шижингийн эсрэг нөлөөтэй болох нь цөөнгүй судлагдсан. Зорилго: Бид жүрү-5 жорын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж (ЧШХШ) 1 төст загварт үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо. Арга, аргачлал: ЧШХШ1-ийн загварыг үүсгэхдээ харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар тарьсан. Жүрү-5 жорын талхыг 200 ба 400 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг уулгаснаас хойш 7, 14, 21 дэх хоногуудад өлөн үеийн глюкоз, биохимийн болон цусны бүлэгнэлтийн
