Dorjkhuu, Amgalanbaatar
Loading...
Товч нэр
Dorjkhuu, Amgalanbaatar
Бүтэн нэр
Dorjkhuu Amgalanbaatar
Латин нэр
Dorjkhuu Amgalanbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Илүү тээлтийн үед ихсэд гарах бичил бүтцийн өөрчлөлт(2020-02-15) ;Э.Саруулсайхан ;Ж.Энхцэцэг; ;Б.СувдааМонгол улсын эх барихын практикт тулгадмсан асуудлын нэг нь жирэмсний 41 долоо хоногоос дээш тээлтийн хугацаатай эхчүүдийн жирэмсний явц, төрөлтийн үеийн хүндрэл болон урагт илрэх өөрчлөлтийг судлах явдал юм. Бид илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бичил бүтцийг хэвийн тээлттэй төрсөн эхийн ихэстэй харьцуулж үзэхэд ихсийн дотор бичил бүтцийн өөрчлөлтүүд илэрч байна. Тухайлбал илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бэлдмэлийг Гематоксилин эозиноор будаж харахад бичил бэлдмэл дээр ихсэд судасжилт багасан шохойжилт үүсэж фиброз, гиалиноз, цэлмэнгүүдийг тойрсон фибринойд хуримтлал илэрч, трофобласт, децидуаль эсийн тоо цөөрсөн байдал харагдаж байна. Хорион цэлмэнгүүдийн завсарт цус дүүрэлт, фибрин хуримтлагдсаж, хуурамч үхжил үүсч, судасны хана склероз болж цэлмэнд хатингаршил үүссэн. Илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн Трихром Массоноор будсан бичил бэлдмэл дээр цэлмэнт хорион нь жижгэрч уусаж алга болж буй зураглал, цэлмэн хоорондын зай ихэссэн, цэлмэн холбогч эдээр солигдсон байгаа нь харагдаж байна. Илүү тээлтийн үед ихсийн дотор хөгшрөлт-дистрофийн өөрчлөлт эдийн түвшинд явагдаж, ихсийн судасжилтын өөрчлөлтүүд үүсч эх-ихэс ургийн тогтолцоонд гипоксийн шинж тэмдгийг бий болгох үндэс суурь болдог болох нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэвийн болон илүү тээлтийн үеийн хүйн бүтэц(2021-04-06) ;Э.Саруулсайхан ;Ж.Энхцэцэг ;Б.Сувдаа; Үндэслэл: Жирэмсний илүү тээлт нь төрөх хүчний гажуудал үүсгэдэг, перинаталь эндэгдэл, төрсний дараа цус алдалтыг нэмэгдүүлдэг эх барихын практикт анхаарал татахуйц асуудлын нэг болдог байна. Манай судлаачдын тооцоолсоноор нийт төрөлтийн 6 хувийг илүү тээлт эзэлж байна. Зорилго: Хэвийн болон илүү тээлттэй төрсөн эхийн хүйн урт, бэхлэгдсэн байдал, бичил бүтцийг харьцуулан судлах. Хэрэглэгдэхүүн: Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭХЭМҮТ-д 20172018 онд үйлчлүүлсэн хэвийн 381-6-401-6 болон 41 долоо хоногоос дээш илүү тээлттэй төрсөн 1061 эхчүүдийн хүйг авч ашигласан. Арга зүй: Хүй бэхлэгдсэн байдлыг төвд, захад, дунд, хальсан дээр 4 хэлбэрээр тодорхойллоо. Хүйн бичил бүтцийг Гематоксилин эозин болон Трихром Массон ВанГинзон будгийг хэрэглэн тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хэвийн тээлттэй эхийн 695 хүйн уртын хэмжээ 27.00-90.00 см-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 56.47±0.334 см байсан бөгөөд илүү тээлттэй 366 хүйн уртын хэмжээ 33.00-92.00 см-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 57.667±0.456 см байлаа, p<0.05. Хүй бэхлэгдсэн байдал нь статистик бодит ялгаагүй байна. Хэвийн тээлтийн үед хөндлөн зүслэг дээр хүйний артерийн эндотелийн эсүүд нь суурийн мембран дээр байрлахдаа олон эгнээ үүсгэн байршиж түүний бөөмүүд нь дээр доор сөөлжиж харагдаж байна. Илүү тээлтийн үед хүйн артерийн хананы нэг тал голомтлог байдлаар холбогч эдийн ширхэгүүд олширч зузаарч, булчинлаг давхаргад гөлгөр булчингийн ширхэгүүд үелсэн бүтэц үүсгэсэн нь ажиглагдаж байна. Хэвийн тээлтийн үед венийн судасны хөндлөн огтлолд суурийн мембран дээр зэрэгцэн суусан хавтгай эндотелийн эсүүд түүний доор орших нимгэн эндотелийн доод давхарга ажиглагдаж байна. Илүү тээлтийн үед венийн судасны булчинлаг бүрхүүл сийрэгжсэн, хөвсийж хавагнан холбогч эдийн давхаргуудад хоосовч зайнууд үүссэн байна. Дүгнэлт: Хэвийн болон илүү тээлттэй хүйн урт, бичил бүтэц бодит ялгаатай, хүй бэхлэгдсэн байдал бодит ялгаагүй байна.
