М.Бадрах
Loading...
Товч нэр
М.Бадрах
Бүтэн нэр
Мөнхбаяр Бадрах
Латин нэр
Munkhbayar Badrakh
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архины бус шалтгаант элэгний өөхлөлт болон бичил бүтцийн фиброзон өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн(2025-05-05) ;М.Сувд; ;О.Энхээ ;Б.ОнонБ.Ган-ЭрдэнэҮндэслэл: Өнөө үед архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний хүндрэлээс шалтгаалсан элэгний өвчлөл зүүн өмнөд азийн оруудад улам нэмэгдэх хандлагатай байна. Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (АБШЭӨӨ) нь согтууруулах ундааны хэрэглээ бага эсвэл огт хэрэглэдэггүй хүмүүсийн элэгний бичил бүтцийн липидийн хуримтлалаар тодорхойлогддог элэгний эмгэг юм. АБШЭӨӨ нь инсулины дөжрөлтэй холбоотой элэгний өөхөн хуримтлал бөгөөд эдийн шинжилгээгээр элэгний эсийн 5-аас бага хувьд өөх хуримтлагдах эсвэл MRI шинжилгээнд 5.6%-иас бага нягтаршилтай өөхөн хэсэг илрэх эсвэл MRI шинжилгээнд өөх ба усны тоон харьцаагаар үнэлэгдэн тодорхойлогддог болохыг тогтоожээ. Манай оронд хөлдөөсөн зүслэг дээр гистологийн энгийн болон тусгай будгийн аргаар хийгдсэн туршилт судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний үед хөлдөөсөн эдэд өөхлөлтийн зэрэг болон фиброзын зэргийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Био-АС-ийн Анатомийн тэнхим, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн хийж гүйцэтгэв. АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсны дагуу лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн хийж гүйцэтгэв. УХТЭ-т төлөвлөгөөт хагалгаагаар цөсний хүүдий авах мэс ажилбарт орсон хүмүүсээс таниулсан зөвшөөрөл авч хамруулах шалгуур үзүүлэлтийн дагуу, эрүүл бүлэг, архины бус шалтгаант элэг өөхлөлттэй (n=2), фиброз өөрчлөлттэй (n=2) хүнийг сонгосон. Дурангийн хагалгаанд орж буй хүмүүсээс хагалгааны явцад элгэнд хатгалт хийж эдээс 1 сантиметр орчим хэмжээтэйг авч тэр дор нь шингэн азотоор гүн хөлдөөж, бичил бэлдмэл бэлдэн бүтцийг судлалаа. Үр дүн: Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн бичил бүтцийг эрүүл бүлгийн элэгний бичил бүтэцтэй харьцуулахад элэгний эсийн баганан бүтэц алдагдсан, перипортал лимфоцитийн нэвчдэс бага зэрэг илэрсэн. Тосон улаан О будгаар будаж үзэхэд 34-66%-д жижиг ба том дусалт өөхөн хувирал илэрч элэг өөхлөлтийн 2-р шат тодорхойлогдлоо. Харин трихром массоноор будаж үзэхэд перивенул ба перипорталд холбогч эдэн өөрчлөлт илэрсэнгүй (Ishak grade 0/4) байна. Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн 3-р шатанд шилжихэд перивенул ба перипорталд холбогч эдэн өөрчлөлт 1-р шат илэрч (Ishak grade 1/4) байлаа. Харин холбогч эдэн өөрчлөлтийн 3 шатнаас холбогч эдэн таславчийн өөрчлөлт нэмэгдэж 4-р шатанд шилжихэд жижиг том өөхөн дуслын хэмжээ өөрчлөлт илэрсэнгүй. Дүгнэлт: 1. Элэгний холбогч эдэн өөрчлөлтийн үе шат ихсэхэд архины бус шалтгаант элэгний өөхлөлт шууд нөлөө үзүүлэхгүй байгаа нь тодорхойлогдлоо. 2. Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн зэрэг нэмэгдсэн хэдий ч холбогч эдийн өөрчлөлт илрэхгүй байгаа нь тодорхойлогдлоо.
