Д.Намуунтуул
Loading...
Товч нэр
Д.Намуунтуул
Бүтэн нэр
Дөлгөөн Намуунтуул
Латин нэр
Dulguun Namuuntuul
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ревматоид артритын гарны яс-булчингийн хэт авиа болон өвчний идэвхжилийн зэргийн харилцан хамаарал(2025-01-01) ;Б.Урантөгөлдөр; ; ; Б.АлтанзулҮндэслэл: Ревматоид артрит нь аутоиммун шалтгаант олон үеийг архгаар үрэвсүүлж цаашид үений бүтцийг эвддэг эмгэг юм. Тархалтын хувьд ихэнх улс оронд хүн амын 1 хувийг эзэлдэг. Яс-булчингийн хэт авиа нь синовит илрүүлэх боломжтой хэдий ч, өвчний идэвхжилийн зэрэгтэй харьцуулсан судалгаа хязгаарлагдмал байгаа нь бидний энэ судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Ревматоид артриттай өвчтөнүүдэд, гарын яс-булчингийн хэт авиа шинжилгээ хийж, өвчний идэвхжилтэй хамаарал байгаа эсэхийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан ретроспектив судалгааны загвараар Монгол Япон эмнэлгийн Ревматологийн хэт авиан кабинетаар 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сарын 1-ийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн ревматоид артриттай 45 хүнийг хамруулж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан нийт шинжлүүлэгчдэд гарны яс-булчингийн хэт авиан шинжилгээ хийж, хагас автомат тоон онооны үнэлгээгээр ангилж синовит болон эмгэг судасжилтыг үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 45 хүний дундаж нас 46±12.2 жил (24-77), оношлогдсон дундаж хугацаа нь 6±13.4 (25-2), хүйсийн хувьд 40 (89.9%) нь эмэгтэй, 5 (11.1%) нь эрэгтэй байв. Гарны яс-булчингийн хэт авиагаар хагас автомат тоон онооны үнэлгээгээр синовит буюу С8 >2 оноотой 27 (60%), 0 8 <2 оноотой 18 (40%) байсан ба эмгэг судасжилт буюу Р ^ >2 оноотой 28 (62.2%) Р^ <2 оноотой 17 тохиолдол (37.7%) тус тус байсан. Өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээгээр >5.1 оноотой буюу өндөр идэвхжилтэй 19 (42.2%) тохиолдол, 3.2-5.1 оноотой буюу дунд идэвхжилтэй 15 (33.3%) тохиолдол, 2.6-3.2 оноотой буюу бага зэргийн идэвхжилтэй 6 тохиолдол (13.3%), <2.6 оноотой намжмал байдалтай 5 тохиолдол (11.1%) байсан. Түүнчлэн судалгаанд нийт оролцогчдын 5 (11.1%) тохиолдолд теносиновит, 9 (20%) тохиолдолд шалбархайнууд тодорхойлогдсон. Яс-булчингийн хэт авиагаар ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг шинжилсэн хагас автомат тоон үнэлгээ болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Дүгнэлт: Яс-булчингийн хэт авиан шинжилгээгээр ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг 8ет^^иапШа1гсе 8соппд 8са1е үнэлгээгээр үнэлэхэд 0 8 болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^ А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Мөн адил Р^ болон ^ А 828 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01).
