Н.Дэмчигмаа
Loading...
Товч нэр
Н.Дэмчигмаа
Бүтэн нэр
Намсрайжав Дэмчигмаа
Латин нэр
Namsraijav Demchigmaa
Албан тушаал
Дадлагажигч багш
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнд хэлбэрийн полимиозит болон рабдомиолиз хавсарсан эмнэлзүйн тохиолдол(2026-09-15); ;М.Энхжаргал; ; Ч.Эрдэнэчимэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчин болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа(2025-01-01); ; ; ;Д.ЦолмонБ.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үений архаг үрэвсэлт өвчин юм. УДаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе, зөөлөн эдэд моносодиумуратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх, таргалалт, амьдралын буруу хэв маяг, зарим эмийн хэрэглээ зэрэг ордог. 2018 онд Ази номхон далайн №1гйюп сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд мах, архи, хийжүүлсэн ундаа, фруктоз болон сахароз агуулсан ундааны хэрэглээ хэт их байх нь шээсний хүчлийн хэмжээ ихсэх, тулай өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй байгааг судалсан байна. Зорилго: Амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд тулай болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. А рга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “8Р88-29.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 145 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан ба дундаж нас 55.0±13.9 ба хүйсийн хувьд 75.2% нь эрэгтэйчүүд байв. Оношилгооны шалгуурын дагуу 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихэссэн, 35.2% нь хэвийн байв. Судалгаанд хамрагдагсдын нэг сарын хугацаанд ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг судалгааны бүлгүүдээр авч үзэхэд архины хувьд статистик ач холбогдолтой байв. Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шээсний хүчил ихсэлтэд таргалалт, тулай өвчин үүсэлтэд эрэгтэй хүйс, харин архи хэрэглэх нь шээсний хүчлийн ихсэлт болон тулайн аль алины үүсэлтэд нөлөөлж болзошгүй эрсдэлт хүчин зүйл болох нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихсэлттэй байна. Таргалалт, эрэгтэй хүйс, архины хэрэглээ зэрэг нь шээсний хүчил ихсэлт, тулайн эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ревматоид артритын гарны яс-булчингийн хэт авиа болон өвчний идэвхжилийн зэргийн харилцан хамаарал(2025-01-01) ;Б.Урантөгөлдөр; ; ; Б.АлтанзулҮндэслэл: Ревматоид артрит нь аутоиммун шалтгаант олон үеийг архгаар үрэвсүүлж цаашид үений бүтцийг эвддэг эмгэг юм. Тархалтын хувьд ихэнх улс оронд хүн амын 1 хувийг эзэлдэг. Яс-булчингийн хэт авиа нь синовит илрүүлэх боломжтой хэдий ч, өвчний идэвхжилийн зэрэгтэй харьцуулсан судалгаа хязгаарлагдмал байгаа нь бидний энэ судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Ревматоид артриттай өвчтөнүүдэд, гарын яс-булчингийн хэт авиа шинжилгээ хийж, өвчний идэвхжилтэй хамаарал байгаа эсэхийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан ретроспектив судалгааны загвараар Монгол Япон эмнэлгийн Ревматологийн хэт авиан кабинетаар 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сарын 1-ийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн ревматоид артриттай 45 хүнийг хамруулж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан нийт шинжлүүлэгчдэд гарны яс-булчингийн хэт авиан шинжилгээ хийж, хагас автомат тоон онооны үнэлгээгээр ангилж синовит болон эмгэг судасжилтыг үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 45 хүний дундаж нас 46±12.2 жил (24-77), оношлогдсон дундаж хугацаа нь 6±13.4 (25-2), хүйсийн хувьд 40 (89.9%) нь эмэгтэй, 5 (11.1%) нь эрэгтэй байв. Гарны яс-булчингийн хэт авиагаар хагас автомат тоон онооны үнэлгээгээр синовит буюу С8 >2 оноотой 27 (60%), 0 8 <2 оноотой 18 (40%) байсан ба эмгэг судасжилт буюу Р ^ >2 оноотой 28 (62.2%) Р^ <2 оноотой 17 тохиолдол (37.7%) тус тус байсан. Өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээгээр >5.1 оноотой буюу өндөр идэвхжилтэй 19 (42.2%) тохиолдол, 3.2-5.1 оноотой буюу дунд идэвхжилтэй 15 (33.3%) тохиолдол, 2.6-3.2 оноотой буюу бага зэргийн идэвхжилтэй 6 тохиолдол (13.3%), <2.6 оноотой намжмал байдалтай 5 тохиолдол (11.1%) байсан. Түүнчлэн судалгаанд нийт оролцогчдын 5 (11.1%) тохиолдолд теносиновит, 9 (20%) тохиолдолд шалбархайнууд тодорхойлогдсон. Яс-булчингийн хэт авиагаар ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг шинжилсэн хагас автомат тоон үнэлгээ болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Дүгнэлт: Яс-булчингийн хэт авиан шинжилгээгээр ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг 8ет^^иапШа1гсе 8соппд 8са1е үнэлгээгээр үнэлэхэд 0 8 болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^ А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Мөн адил Р^ болон ^ А 828 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндэвтэр тохиолдолд фавипиравир эмийн эмнэлзүй ба шинжилгээний зарим үзүүлэлтүүдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан судалсан үр дүнгээс(2022-06-12); ;Н.Нарангарав; ;Д.ГантуяаҮндэслэл: Ковид-19 өвчний эрт үед вирусийн эмийг эмчилгээнд Шинэ коронавируст хэрэглэснээр өвчний явц даамжирч, хүндрэхээс сэргийлж байгааг халдвар (Ковид-19) судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн вирусийн эсрэг эмийн Ремдесивир сонголт тодорхойгүй хэвээр байгаа тул судлаачид анхаарал хандуулж Фавипиравир судалсаар байна. Зорилго: Ковид-19 вирусийн халдварын эмнэлзүйн Эмнэлзүйн судалгаа хүндэвтэр явцтай эмчлүүлэгчдэд фавипиравир вирусийн эсрэг эмийн эмчилгээний үр нөлөөг ремдесивир эмтэй харьцуулан судлах зорилго тавилаа. Арга, аргачлал: Судалгааг ХӨСҮТ, УГТЭ болон АШУҮИСийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн хийлээ. Ковид-19 онош батлагдсан, судалгаанд хамруулах шалгуур хангасан, сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 150 эмчлүүлэгчдийг судалгаанд хамруулсан. Фавипиравир эмийг туршилтын бүлэгт, ремдесивир эмийг стандарт бүлэгт эмнэлзүйн удирдамжид заасан тунгаар хэрэглэж, эмнэлзүй, зарим шинжилгээний үзүүлэлтүүдээр харьцуулан судаллаа. Үр дүн: Фавипиравир эмийг хэрэглэсэн туршилтын бүлэгт ПГУ-ын шинжилгээнд SARS-Cov-2 вирусийн S, N, E генийн нуклейн хүчлийн өвөрмөц дараалал, С-реактив уураг, ЛДГ зэрэг үрэвслийн зарим маркеруудийн хэмжээ болон эмнэлзүйн шинж тэмдгүүд нь эмчилгээ эхлэхээс өмнөх үеэс, эмчилгээний 5-7 дахь хоног болон эмнэлгээс гарах үед буурч байсан бөгөөд стандарт эм болох ремдесивир эмийн бүлгийнхтэй ижил байлаа. Эмнэлэгт эмчлэгдэж гарснаас хойш 14 дэх хоногт хяналтын үзлэгт эмнэлзүйн тэмдэг, шинжилгээний үзүүлэлт нь фавипиравир бүлэгт ремдесивирын бүлгээс ялгаагүй байв. Хэлцэмж: Ковид19-ын шалтгаант уушгины хатгаатай өвчтөнүүдэд фавипиравир эмчилгээ хийснээр эмнэлзүйн сайжрах хугацааг ойролцоогоор 3 хоногоор богиносгосон ба Ковид-19-ын шинж тэмдгүүд, цээжний зураглал, вирусийн клиренс зэрэг нь фавипиравирын бүлэгт мэдэгдэхүйц эрт сайжирсан гэсэн судалгааны үр дүн байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Иймээс Ковид-19 өвчний эмнэлзүйн хүндэвтэр тохиолдолд фавипиравир эм нь ремдесивир эмтэй дүйхүйц нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчний эмнэлзүй ба хавсарсан өвчний судалгаа(2023-11-03); ; ;Д.Цолмон; Б.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үе мөчний архаг үрэвсэлт өвчин юм. Удаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе мөч, зөөлөн эдэд моносодиум уратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх (гиперурикеми), таргалалт, амьдралын буруу хэв маяг (хоол хүнсний хэрэглээ), зарим эмийн хэрэглээ зэрэг ордог бол тулай өвчин болон сийвэнгийн шээсний хүчил ихсэх нь артерийн гипертензи, таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин хэвшинж хоёр, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, хайрст үлд зэрэг өвчний эрсдэл болж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Энэ өвчин нь хүн амын дунд эзлэх хувиар нь авч үзвэл Америкийн Нэгдсэн Улсад 3.9%, Франц улсад 0.9%, Нэгдсэн Вант улсад 1.4-2.5%, Германд 1.4% Европт 6.1% тус тус тохиолддог байна.3,4 Тулай өвчин архаг хэлбэрт шилжин цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нэмэгдэж амьдралын чанарыг бууруулдаг. Сүүлийн жилүүдэд тулай өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр өвчтөний хяналт сул байгаа бөгөөд шээсний хүчил бууруулах эмийн тунг буруу сонгох, эмчилгээнд үр дүнгүй байх, өвчтөний зүгээс уг өвчний талаарх эрүүл мэндийн боловсролын түвшин харилцан адилгүй, хоолны дэглэм баримтлахгүй, эмийн эмчилгээг таслах сөрөг байдал ажиглагдаж байна. Зорилго: Судалгаагаанд хамрагдагсдаас тулай өвчнийг илрүүлж, эмнэл зүйн илрэл ба хавсарсан өвчнийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “SPSS-21.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-82 насны 161 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 56±13.6 жил байв. Хүйсээр хувьд авч үзвэл эрэгтэй 125 (77.6%), эмэгтэй 36 (22.4%) тус тус хамрагдав. Судалгаанд хамрагдагчдаас тулай өвчний шалгуурын дагуу үнэлэхэд нийт 43 (26.7%) хүнд тулай өвчин оношлогдсон бөгөөд үүнээс эрэгтэй 40 (93.02%), эмэгтэй 3 (6.97%) байна. Тулай өвчний эмнэлзүйн хувьд өвчний эхний өдрөө өвдөлт дээд хэмжээндээ хүрэх, үрэвссэн үений арьс улайх, хавдах, тэмтрэлтээр халуун байх зэрэг үрэвслийн шинж бүх оролцогчдод илэрсэн байна. Хөлийн шагай болон хөлийн нэгдүгээр шивнүүрийн нэгдүгээр үеийг хамран үрэвсүүлсэн байдал бүх оролцогчид тохиолдсон байна. Оролцогчдын хувьд тулайн дайрлагад нэгээс олон удаа өртсөн байгаа нь дахилттай тулайн тохиолдол 100% бүх оролцогчдод илэрснийг илтгэж байгаа бол архаг тофустай тулай 6.9%-д илэрсэн байна. Дүгнэлт: Эмнэл зүйд үрэвслийн шинжүүд тод илэрч байгаа бөгөөд завсарлагатай тулай болон тофустай тулай илүүтэй тохиолдож байна. Тулай өвчин оношлогдсон бүлэгт зүрх судасны болон бодисын солилцооны эмгэг илүүтэй хавсран тохиолдож байгаа боловч тулай өвчин нь өөрөө эдгээр эмгэг үүсэхэд нөлөөлдөггүй байна.
