Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тулай өвчин болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
    (2025-01-01) ; ; ;
    Д.Цолмон
    ;
    Б.Алтанзул
    Үндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үений архаг үрэвсэлт өвчин юм. УДаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе, зөөлөн эдэд моносодиумуратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх, таргалалт, амьдралын буруу хэв маяг, зарим эмийн хэрэглээ зэрэг ордог. 2018 онд Ази номхон далайн №1гйюп сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд мах, архи, хийжүүлсэн ундаа, фруктоз болон сахароз агуулсан ундааны хэрэглээ хэт их байх нь шээсний хүчлийн хэмжээ ихсэх, тулай өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй байгааг судалсан байна. Зорилго: Амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд тулай болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. А рга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “8Р88-29.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 145 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан ба дундаж нас 55.0±13.9 ба хүйсийн хувьд 75.2% нь эрэгтэйчүүд байв. Оношилгооны шалгуурын дагуу 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихэссэн, 35.2% нь хэвийн байв. Судалгаанд хамрагдагсдын нэг сарын хугацаанд ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг судалгааны бүлгүүдээр авч үзэхэд архины хувьд статистик ач холбогдолтой байв. Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шээсний хүчил ихсэлтэд таргалалт, тулай өвчин үүсэлтэд эрэгтэй хүйс, харин архи хэрэглэх нь шээсний хүчлийн ихсэлт болон тулайн аль алины үүсэлтэд нөлөөлж болзошгүй эрсдэлт хүчин зүйл болох нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихсэлттэй байна. Таргалалт, эрэгтэй хүйс, архины хэрэглээ зэрэг нь шээсний хүчил ихсэлт, тулайн эрсдэлийг нэмэгдүүлж байна.