Lkhagvasuren, Nasantsengel
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Nasantsengel
Бүтэн нэр
Lkhagvasuren Nasantsengel
Латин нэр
Lkhagvasuren Nasantsengel
Албан тушаал
Судлаач
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал(2021-03-13) ;С.Байгальмаа ;Г.Юмжирдулам ;Т.ГанцэцэгҮндэслэл: Манай улсын хөрш орнуудын хувьд мансууруулах бодистой Каннабиниод, амфетамин холбоотой гэмт хэрэг, холбогдогчийн тоо, эд мөрийн баримтаар хураагдаж Сэтгэцийн эмгэг буй бодисын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь Монгол Улсын Магадлан шинжилгээ үндэсний аюулгүй байдал, гэмт хэргийн гаралт, хүн амын эрүүл мэнд, удмын санд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд хэрэглэж буй мансууруулах бодисын төрөл, мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлс болон эмнэлзүйн илрэлийг судлах нь нэн чухал хэрэгцээтэй байгаа тул бид энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсоны улмаас шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийлгэгсдийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судлахад оршино. Судалгааны арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар зорилтот түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд асуумж, тусгай боловсруулсан сорил, эмнэл зүйн үзлэг, баримтын судалгааны аргуудыг ашиглан судалгааны мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Бидний судалгаанд 18-41 насны, эрэгтэй 94, эмэгтэй 12, нийт 106 хүн хамрагдсан ба дундаж нас нь 24,5±6,1 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 18-35 насныхан 90.6%-ийг эзэлж байв. Судалгаанд хамрагдсан 106 оролцогчид хамаарах 34 хавтаст хэргийн материалаас үзэхэд судалгаанд хамрагдагсдын 83%-д нь шээсэнд мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисыг илрүүлэх шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байлаа. Судалгаанд хамрагдагсдын 88.7% нь сэтгэцийн хувьд эрүүл, 11.3% нь мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон. Хэлцэмж: Бидний судалгаанд 18-35 насны залуус, тэр дундаа оюутнууд зэрлэг олсны ургамал буюу каннабисыг өөрсдөө түүж бэлтгэн хэрэглэсэн байв. Үүнээс үзэхэд оюутан залуучууд каннабиноидын төрлийн мансууруулах бодисыг хямд төсөр аргаар олж хэрэглэн мансуурч байгааг харуулж байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мансууруулах бодис агуулсан ургамлуудыг устгах ажлыг үр дүнтэй явуулах нь маш чухал гэж үзлээ. Дүгнэлт: Мансууруулах бодисыг 18-35 насны, гэр бүл болоогүй хүмүүс мансууруулах бодисыг түлхүү хэрэглэж байгаа тул хүүхэд, залууст мансууруулах бодисын талаарх хор уршгийг ойлгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байна.
