Lkhagvasuren, Nasantsengel
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Nasantsengel
Бүтэн нэр
Lkhagvasuren Nasantsengel
Латин нэр
Lkhagvasuren Nasantsengel
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Changes in mental health following COVID-19 infection: Results of a prospective cohort study in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30) ;aa Enkhtuvshin Regzed ;Mongoljin Altankhuyag; ; Yelik MadiObjective: COVID-19 has been associated with persistent neuropsychiatric complications, yet prospective evidence from low- and middle-income countries remains limited. This study evaluated 12-month longitudinal changes in depression, anxiety, insomnia, and post-traumatic stress disorder (PTSD) among hospitalized patients with COVID-19 compared with non-COVID-19 controls in Mongolia. Methods: This prospective cohort study included 459 adults (326 COVID-19 cases and 133 controls) recruited from hospitals affiliated with the Mongolian National University of Medical Sciences between 2021 and 2023. Participants without baseline mental disorders were assessed at 7–14 days, 3 months, and 12 months using the PHQ-9, GAD-7, ISI, and PCL-5. Data were analyzed using X² tests, independent t-tests, and relative risk (RR) estimates, with statistical significance defined as p < 0.05. Results: The mean age of participants was 46.3 ± 13.8 years, and 58.4% were female. At 12 months, depression (37.3% vs. 16.9%; RR = 2.22, 95% CI: 1.28–3.83; p = 0.003) and anxiety (28.0% vs. 11.2%; RR = 2.49, 95% CI: 1.25–4.96; p = 0.006) remained significantly more common in the COVID-19 group than in controls. Insomnia decreased over time (33.3% vs. 49.4%; RR = 0.67; p = 0.037), whereas PTSD prevalence remained low in both groups (<3%, p > 0.05). Female participants and those aged 40–59 years showed a higher risk of adverse mental health outcomes. Conclusions: COVID-19 infection was associated with a significantly increased long-term risk of depression and anxiety up to 12 months after infection. These findings support routine mental health screening and sustained psychological follow-up as part of post-COVID care and provide evidence to inform long-term mental health policy in Mongolia. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн дараах сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт: проспектив когорт судалгааны үр дүн(2025-12-05); ;А.Монголжин; ;А.ЕркебуланҮндэслэл: Ковид-19 нь 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод анх бүртгэгдэж, ДЭМБ-аас 2020 оны 3-р сард дэлхийн цар тахал гэж зарласан бөгөөд дэлхий даяар 770 сая хүн халдвар авч, 7 сая нас баралт бүртгэгдсэн. Монгол улсад 2020 оны 3-р сараас халдвар бүртгэгдэн 1 сая гаруй хүн халдвар авч, 2100 нас баралт бүртгэгдсэн байна. Ковид -19 нь хүний олон эрхтэн тогтолцоо ялангуяа төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр сэтгэцийн талаас сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг зэрэг шинж тэмдэгийг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Дээрх шинжүүд үүсэхэд биологийн шалтгаан (ACE-2 рецептор, цитокины шуурга) болон сэтгэлзүйн хүчин зүйлс (айдас, нийгмийн тусгаарлалт) хавсран нөлөөлсөн гэж үзэж байна. ДЭМБ-ын судалгаагаар цар тахлын эхний жилд хүн амын дундах сэтгэл гутрал, сэтгэл түгшилт 25–40%иар өссөн, халдвар авсан өвчтөнүүдийн 30–60%-д халдвар авсанаас хойш 6–12 сарын дараа ч дээрх шинж тэмдэг үргэлжилсээр байна. Цар тахлын эхний үед Монголд хийсэн агшингийн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 28.7%-д сэтгэл гутрал, 22.4%-д сэтгэл түгшилт илэрсэн байна. Зорилго: Ковид-19-өөр өвчилсөн хүн амын дундах сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг урт хугацаанд дагаж, харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгаагаа АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгийг түшиглэн агшингийн болон проспектив когорт судалгааны аргаар 2021–2023 онд ковид 19 өвчнөөр өвчилсөн 326, хяналтын бүлэгт 133, нийт 459 өвчтөнийг хамруулсан. Судалгааг асуумж судалгааны аргаар хийсэн ба Ковид19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эхний 14 хоног, эмнэлгээс гарсны дараа 3 сар, 12 сарын дараа сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны чанар, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг илрүүлэх стандарт асуумжийг ашигласан. Үр дүн: Судалгаанд Ковид -19-өөр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 326, хяналтын бүлэгт 133 нийт 459 хүн хамрагдсан ба дундаж нас 46.3±13.8 жил, хүйсийн хувьд 58.4% нь эмэгтэй байв. 12 сарын дараа COVID бүлэгт сэтгэл гутрал (37.3% vs. 16.9%; RR=2.22, 95% CI:1.28–3.83, p=0.003), түгшүүр (28.0% vs. 11.2%; RR=2.49, 95% CI:1.25–4.96, p=0.006) өндөр байв. Нойргүйдэл буурсан (33.3% vs. 49.4%; RR=0.67, p=0.037), PTSD бага (<3%, p>0.05) хэвээр байгаа нь тодорхойлогдлоо. Засварласан харьцуулсан харьцаагаар Ковид нь сэтгэл гутрал (aOR=2.18), түгшүүр (aOR=2.41)-ийн бие даасан хүчин зүйл болох нь харагдаж байна. Эмэгтэй хүйснийхэн болон 40–59 насныхан илүү эрсдэлтэй. Дүгнэлт: КОВИД-19 халдвараар өвчлөгсөд нь эмчлүүлсэний дараах урт хугацаанд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн шинжүүд үргэлжлүүлэн илэрч байгаа учир ковидын дараах тусламжид сэтгэцийн эмгэгийг илрүүлэх асуумж авч, сэтгэцэд нөлөөт эмийн ба эмийн бус эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна.
