Ц.Найдансүрэн
Loading...
Товч нэр
Ц.Найдансүрэн
Бүтэн нэр
Цэндээхүү Найдансүрэн
Латин нэр
Tsendeekhuu Naidansuren
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цулцангийн протеинозийн үед уушги бүтэн угаах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн тохиолдол(2026-04-16) ;Г.Амартүвшин ;Л.Алтанзул; ; Б.СолонгоҮндэслэл: Цулцангийн протеиноз (pulmonary alveolar proteinosis, PAP) нь цулцангийн хөндийд сурфактант хуримтлагдсанаас үүдэн хийн солилцоо алдагдаж, амьсгалын дутагдалд хүргэдэг ховор эмгэг юм. Хэдийгээр тархалт бага боловч өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд оношилгоо, эмчилгээ нь өвөрмөц аргачлал шаарддаг. Уушги бүтэн угаах эмчилгээ (whole lung lavage, WLL) нь цулцангийн протеинозийн үндсэн эмчилгээ боловч Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй. Бид цулцангийн протеинозтай өвчтөнд “уушги бүтэн угаах эмчилгээ”-г анх удаа амжилттай хэрэгжүүлсэн тохиолдлыг танилцуулж байна. Эмчилгээний арга: 56 настай эрэгтэй өвчтөн тайван үед амьсгаадах зовиуртайгаар хандсан. Цээжний компьютерт томографид хоёр уушгинд “чулуун замны шинж” буюу “crazy paving” илэрсэн. Бронхоальвеолын угаадсын шингэнд PAS (Periodic Acid–Schiff) будах урвал эерэг, мөн anti–GM-CSF эсрэгбие илэрснээр онош батлагдсан. Уушги бүтэн угаах эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлгийн дор, салаа интубацийн гуурс ашиглан бронхоскопийн хяналттай гүйцэтгэсэн. Нэг уушгийг 100% хүчилтөрөгчөөр амьсгалуулж, нөгөө уушгийг нэг удаад 37°C хэм бүхий 800-1000 мл физиологийн уусмалаар үе шаттайгаар, гарч буй шингэнийг тунгалаг болтол үргэлжлүүлэн угаасан. Эмчилгээнд нийт 20 литр уусмал ашигласан. Үр дүн: Уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай гүйцэтгэсэн ба эмчилгээний явцад болон дараа хүндрэл гараагүй. Эмчилгээний дараа өвчтөний амьсгаадах зовиур мэдэгдэхүйц буурч, биеийн ачаалал даах чадвар сайжирсан. Хүчилтөрөгчийн ханамж 88%аас 93% болж нэмэгдсэн, спирометрийн үзүүлэлтүүд (FVC, FEV₁) сайжирсан. Цээжний рентген зурагт уушгины сүүдэржилт буурсан нь эмчилгээний үр нөлөөг харуулж байна. Хэлцэмж: Уушги бүтэн угаах эмчилгээ нь цулцанд хуримтлагдсан сурфактантыг механик аргаар зайлуулж, хийн солилцоог сайжруулах үндсэн механизмтай. Манай тохиолдолд ажиглагдсан клиник, функциональ болон дүрс оношилгооны сайжрал нь олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна. Энэ нь уушги бүтэн угаах эмчилгээг нөөц хязгаарлагдмал орчинд ч аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улсад уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай хэрэгжүүлсэн энэхүү тохиолдол нь цулцангийн протеиноз зэрэг ховор уушгины өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг эмчилгээ нь эмнэлзүй, дүрс оношилгооны болон уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгааг харуулж байна. Цаашид цулцангийн протеинозийг эрт үе шатанд оношлох, олон улсын удирдамж болон стандарт үйл ажиллагааны зааврын дагуу уушги бүтэн угаах эмчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн нөхцөл болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын газар зүйн өөр бүс нутгийн насанд хүрсэн хүн амын дундах астма өвчний тархалтыг тодорхойлсон дүн(2024-05-13); ; ; Б.СолонгоҮндэслэл: Монгол орны газар зүйн ялгаатай бүс нутгийн цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, уур амьсгалыг хахиршилт нь харилцан адилгүй нэмэгдэж байгаа бөгөөд хүн амын эрүүл бус дадал зуршил, хоол хүнсний өөрчлөлт нь харшлын өвчнийг нэмэгдүүлж байна. 2000 онд хөдөө орон нутгийн насанд хүрсэн хүн амын дундах астмын тархалт 2.4%, 2010 онд Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах астмын шинж тэмдэгийн тархалт 15.7%, оношлошдсон астма өвчний тархалт 4.7% байв. Зорилго: Монголын орны газар зүйн уулархаг болон хангайн бүсэд оршин суугч насанд хүрсэн хүн амын дундах астма өвчний тархалт, астмын хндийн зэргийг тодорхойлох Арга, аргачлал: Уулархаг өндөрлөг бүсээс Говь-Алтай аймаг, хангайн бүсээс Архангай аймгийн төвийн болон сонгогдсон тус бүр 3 сумын 18-аас дээш насны эрэгтэй 367, эмэгтэй 379 нийт 746 (дундаж нас 41.7±15.3) иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас тархвар зүйн дэлгэрэнгүй асуумж авч, мэргэжлийн эмчийн эмнэл зүйн үзлэгт үндэслэн астма өвчний шинж тэмдэг бүхий иргэдэд харшлын арьс хатгах сорил (Lofarma S.p.A, Italy), уушгины агааржилтын үйл ажиллагааг спирометрээр (Medikro OY, Finland) тодорхойлж, гуурсан хоолойг тэлэх эмтэй сорил, гуурсан хоолойг метахолиноор сэдээх сорил хийж оношийг баталгаажуулсан болно. Үр дүн: Монгол орны уулархаг болон хангайн бүс нутагт оршин суугч 18-аас дээш насны насанд хүрэгсдийн дундах сүүлийн 12 сарын хугацаанд цээж бачуурах, шуугиант амьсгалын шинж тэмдэг илэрсэн одоогийн астмын тархалт 13.9-16.1%, (Архангай аймгийн төвд оршин суугаа насанд хүрэгсдийн дунд 13.9%, сумдад 14%, Говь-Алтай аймгийн төвийн насанд хүрсэн хүн амын дунд 16.1%, сумдад 14.8%) тус тус тархалттай байв.Оношлогдсон астмын тархалт 3.3-5.1% (Архангай аймгийн төвд 5.1%, сумдад 3.7%, Говь-Алтай аймгийн төв 3.3%, сумдад 2.3%) тус тус тархалттай байна Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан сумын хүний амын дундах оношлогдсон астмын тархалт нь дунджаар 3%, аймгийн хүн амын дундах тархалт 4.2%-иас ач холбогдол бүхий бага (p=0.046) бөгөөд өмнөх астмын тархалтаас мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Судалгаанд хамрагдагсдын астмын тохиолдлын 60 гаруй хувь нь эмнэл зүйн хүндийн зэргээр дундаас маш хүнд зэрэгтэй байгаа нь астмын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна.
