Batbayar, Batdavaa
Loading...
Товч нэр
Batbayar, Batdavaa
Бүтэн нэр
Batbayar Batdavaa
Латин нэр
Batbayar Batdavaa
Албан тушаал
Судлаач
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Фитонефро-САН бэлдмэлийн архагдуу хорон чанар болон бактерийн эсрэг үйлдлийн судалгаа(2025-01-01); ; ; ;Г.ЭнхмааҮндэслэл: Хүндрээгүй цочмог бөөр шээсний замын халдвар (БШЗХ) нь түгээмэл тохиолддог бөгөөд дэлхий дээр жилд 150 сая орчим хүн өртөж нийт хүн амын 1% нь БШЗХ-аар өвдөж байна гэсэн тооцоо судалгаа байна. Бөөр шээсний замын өвчлөлд зонхилон тохиолддог халдваруудад ЕзскепсЫа сок 80%, 81арку1ососсшзаргоркуИсш 5-15% харин К1еЪз/е11а, Еп 1егоЪас1ег, РгоЪеш 5-10%-ийг тус тус эзэлдэг гэж судлаачид тогтоосон байна. Бөөрний өвчин үүсэхэд исэлдэлтийн стрессийн урвал, үрэвсэл, апоптоз нь голлох үүрэг гүйцэтгэдэг. Исэлдэлтийн стресс нь эсийн эвдрэлийг үүсгэдэг эмгэг жамын хүчин зүйл бөгөөд бөөрний цочмог өвчлөлийн эхлэл болон хүндрэлд шууд нөлөөтэй. Антиоксидантууд нь бие махбодыг чөлөөт радикалууд болон исэлдэлтийн стрессын хортой нөлөөнөөс хамгаалдаг үүрэгтэй. Судлаачид эмийн ургамлын арвин баялаг нөөц, уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн туршлага дээр үндэслэн антиоксидант үйлдэлтэй бодис агуулсан Сөөгөн боролзгоно (РаЫркога /гиИсоза Ь.), Артишок (Супага зсо1утш Ь.), Өргөст нохойн хошуу (Коза аасиЫ пз Ь.) зэрэг ургамлуудыг сонгон авч Фитонефро-САН бэлдмэл гарган фитохимийн болон бөөр хамгаалах үйлдлийг судлан тогтоосон. Цаашид уг бэлдмэлийн хөгжүүлэлт, нэмэлт мэдээлэлд аюулгүй байдлын судалгаа болох хорон чанарын судалгаа хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Фитонефро-САН бэлдмэлийн архагдуу хорон чанар болон бактерийн эсрэг үйлдлийг судлан тогтоох. Арга, аргачлал: Фитонефро-САН бэлдмэлийн архагдуу хорон чанарын судалгааг Жк^аг үүлдрийн харханд ОЕС^-407 удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Уг бэлдмэлийн бактерийн эсрэг үйлдлийн судалгааг шөлөнд шингэрүүлэх аргаар тодорхойлсон. Үр дүн: Архагдуу хорон чанарын судалгааг туршилтын амьтдын биеийн болон эрхтнүүдийн жин, цусны ерөнхий шинжилгээ (ЦЕШ) зэрэг үзүүлэлтээр тодорхойлоход бэлдмэлийг 500 мг/ кг болон 1000 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлэг болон хяналтын бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Бактерийн эсрэг үйлдлийн судалгаагаар Фитонефро-САН бэлдмэл нь 90 мг/мл, 80мг/мл тундаа бактерийн эсрэг үйлдэлтэй байна. Дүгнэлт: Фитонефро-САН бэлдмэлийг харханд 28 хоногийн турш 500 мг/кг ба 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд үхэл илрээгүй, биеийн болон эрхтнүүдийн жин болон ЦЕШ-д өөрчлөлт илрээгүй байгаа нь уг бэлдмэл хорон чанар багатай болох нь тогтоогдлоо. Мөн бэлдмэл нь өндөр концентрациар бөөр шээсний замын зарим бактерийн эсрэг үйлдэл үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн архагдуу хорон чанар болон тайвшруулах үйлдлийн судалгаа(2025-01-01); ; ; ; Г.ЭнхмааҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр Эмийн бамбай уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн 365 орчим ургамал, амьтан Сибирь хотой болон эрдсийн гаралтай бэлдмэлийг хөгжиж буй орнуудын 70-95% нь Биохимийн эмчилгээндээ хэрэглэж байна. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь олон үзүүлэлт тооны биологийн идэвхт нэгдлүүдээс бүрддэг бөгөөд өвчин үүсгэгчийн Гистопаталоги эмгэг жамд нөлөөлдөг тул орчин үеийн эмийн бэлдмэлийн 25 орчим Нүхтэй тавцангийн хувь нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн байна. Ургамал нь төрөл сорил бүрийн метаболитуудын нэгдэл учир хүний биед эмчилгээний үйлдлээс гадна гаж нөлөө, хордлого үүсгэдэг. Бид Монгол, Төвөдийн анагаах ухаанд тайвшруулах зорилгоор хэрэглэж ирсэн Эмийн бамбай, Сибирь хотой ургамлуудыг сонгон авч, орчин үеийн анагаах ухааны практикт сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эсвэл үндсэн эмчилгээтэй хавсран хэрэглэх боломжтой шинэ эмийн бэлдмэл бий болгох зорилгоор дээрх ургамлуудаас нийлмэл бэлдмэл бэлдэж, ---------------------------------бэлдмэлийн архагдуу хорон чанар болон тайвшруулах үйлдлийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн архагдуу хорон чанар болон тайвшруулах үйлдлийг судлах. Арга, аргачлал: Эмийн бамбайн үндэс, Сибирь хотойн газрын дээрх хэсгээс 70%-ийн этанолын ханднаас 30:70 харьцаатайгаар авч, нийлмэл бэлдмэл бэлтгэж, архагдуу хорон чанарын судалгааг Ш§1аг үүлдрийн (180-250 гр жинтэй) харханд Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллагын (ОЕС^) 407 дугаар удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн. Бэлдмэлийн тайвшруулах үйлдлийн судалгааг С57В^/6 ба ВА^В/с үүлдрийн хулгана дээр Такао К-н аргаар харанхуй болон гэрэлтэй талбайн шилжилтийн сорил, ШгокЫ Такейа-н аргаар нүхтэй тавцангийн сорилоор тус тус туршсан. Үр дүн: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн архагдуу хорон чанарын судалгаагаар хархны АЛАТ, АСАТ, креатинин, мочевиний хэмжээ, элэг, бөөр, зүрхний гистопаталогийн шинжилгээ нь хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай өөрчлөлт илрээгүй. Нийлмэл бэлдмэл нь 1000 мг/кг тундаа харанхуй болон гэрэлтэй талбайн шилжилтийн сорилоор хулганы харанхуй талбайд байх хугацааг уртасган, гэрэлтэй талбайд байх хугацаа, хоёр талбайд шилжих тоог бууруулсан, мөн нүхтэй тавцангийн сорилоор хулганы нүх рүү толгойгоо хийх тоог бууруулсан. Дүгнэлт: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 28 хоногийн турш 1000 мг/кг, 1500 мг/кг тунгаар уулгахад биохими, гистопаталогийн шинжилгээнд өөрчлөлт илрээгүй, хорон чанар багатай байна. Мөн уг бэлдмэл нь 1000 мг/кг тундаа тайвшруулах үйлдэлтэй байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн мутаци үүсгэх, ген хордуулах нөлөөллийн аюулгүй байдлын судалгаа(2026-04-16); ; ; ;О.УранзаяаГ.БаттөгсҮндэслэл: Ген хордуулах чадварыг тодорхойлсноор хавдар үүсгэх эрсдэлийг бууруулах, шинээр үйлдвэрлэж байгаа эмийн бэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үнэлэх нь хүний эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой. Иймээс Монгол улсад үйлдвэрлэж буй эмийн бэлдмэл, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, уламжлалт эмийн аюулгүй байдлыг Олон улсын стандартын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоох, улсын хэмжээнд бодлого, стандарт боловсруулж хэрэгжүүлэх, арга зүйг нэвтрүүлэх, нутагшуулах, хүний эрүүл мэндийг хамгаалах, хорт хавдар болон удамшлын өвчин, урт хугацааны сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна. Зорилго: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн мутаци үүсгэх шинж чанарыг in vitro, ген хордуулах үйлдлийг in vivo нөхцөлд судлах. Арга, аргачлал: Dasiphora fruticose L, Cynara scolymus L, Rosa acicularis L зэрэг ургамлаас ханд бэлтгэж, тодорхой харьцаатайгаар нийлмэл бэлдмэл бэлтгэсэн. Мутаген шинж чанарыг OECD-471 (Bacterial Reverse Mutation Test) удирдамжийн дагуу Salmonella typhimurium TA100 омогт, S9(-) уусмалгүй болон S9(+) уусмалтай нөхцөлд, Muta-chromoplateтм цомгийг ашиглан, нийлмэл бэлдмэлийг 5, 2.5, 1.25, 0.625, 0.3125, 0.1562 мг/мл тунгаар, 96 нүхэнд хийж, урвуу мутацид орсон бактерийн колонийг ягаанаас шар өнгө рүү хувирсан нүхний тоогоор, Salmonella typhimurium TA100, ТА98 омогт, S9(-) уусмалгүй болон S9(+) уусмалтай нөхцөлд, IPHASE Biosciences-н цомгийг ашиглан, бэлдмэлийн 5, 2.5, 1.25, 0.625, 0.3125, 0.1562 мг/плате тунгуудад өсгөвөрлөсний дараа үүссэн бактерийн колонийг тоолж, эерэг хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан. Ген хордуулах үйлдлийг OECD-474 удирдамжийн дагуу (Mammalian Erythrocyte Micronucleus Test) Balb/c үүлдрийн хулганын ясны чөмгөнд агуулагдах полихроматик эритроцит (PCE), нормохроматик эритроцит (NCE) болон микронуклеус агуулсан полихроматик эритроцитын тоог үнэлсэн. Үр дүн: Muta-chromoplateтм цомгийг ашигласан судалгаагаар ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн 5.0-0.1562 мг/мл тунд бактерийн колони ургасан боловч эерэг хяналтын (Aminoanthracene) бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай бага бактерийн колони ургасан (p<0.05) байсан. IPHASE Biosciences-н цомог ашигласан судалгаагаар уг бэлдмэлийн 5.0-0.156 мг/плате тунгийн бүлгүүдэд Salmonella typhimurium TA98, TA100 омогт S9 (-/+) нөхцөлд 30-154 бактерийн колони ургасан ба эерэг хяналтын бүлгүүдтэй харьцуулахад 3 дахин бага байсан. Эерэг хяналт буюу циклофосфамидыг хэрэглэсэн бүлэгт микронуклеус агуулсан полихроматик эритроцит эсийн тоо нэмэгдсэн байна. Дүгнэлт: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл нь Salmonella typhimurium TA98, TA100 омогт, S9 (-/+) нөхцөлд мутаци илрүүлэх дээрх 2 сорилоор мутаген шинж чанаргүй ба микронуклеус сорилоор ген хордуулах үйлдэлгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн артерийн даралтад үзүүлэх үйлдлийг судалсан дүн(2026-05-22) ;А.Тэгшжаргал ;Г.Баттөгс; ; Үндэслэл: Стресс, нойргүйдэл, сэтгэл түгшил нь нийгэмд өргөн тархсан сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд хөдөлмөрийн чадвар буурах, амьдралын чанар доройтох, архаг өвчний эрсдэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Стрессийн үед симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжиж зүрхний цохилтын тоо ихсэх, судас агших, улмаар артерийн даралт нэмэгдэх зэрэг физиологийн өөрчлөлтүүд илэрдэг ба удаан хугацаанд үргэлжилбэл артерийн даралт ихсэх өвчин болон зүрх судасны бусад эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд тайвшруулах, нойрсуулах, сэтгэл түгшлийг багасгах үйлдэлтэй эмийн ургамлуудын фармакологийн судалгаа эрчимтэй хийгдэж байна. Иймээс бид уламжлалт анагаах ухаанд тайвшруулах, нойрсуулах, сэтгэл засах зорилгоор хэрэглэж ирсэн Эмийн бамбай, Сибирь хотой ургамлаас нийлмэл бэлдмэл бэлтгэж, артерийн даралтад үзүүлэх үйлдлийг судлах шаардлага тулгарч байна. Зорилго: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн артерийн даралтад нөлөөлөх үйлдлийг судлах. Арга, аргачлал: Бид Эмийн бамбай болон Сибирь хотойн 70%-ийн этанолын ханднаас 30:70 харьцаатайгаар нийлмэл бэлдмэл бэлтгэж, хэвийн үеийн болон АТ II-р үүсгэгдсэн артерийн даралт ихсэлтэд нөлөөлөх үйлдлийн судалгааг C57BL/6 үүлдрийн хулганад 750, 1000 мг/кг тунгаар уулгаж, Softron BP-98AWU аппарат ашиглан, систол болон диастолын даралтыг хэмжиж, бүлэг хооронд харьцуулан судалсан. Үр дүн: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 750, 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд хэвийн үеийн СД-ыг 6.7-12.3%, ДД-ыг 16.0-29.3%-иар тус тус бууруулсан (p<0.05) бол АТ II-ыг хэвлийн хөндийд тарьж үүсгэсэн артерийн даралт ихсэлтийн эмгэг загварын үед СД-ыг 5.9-19.6%, ДД-ыг 6.3-20.1%иар тус тус бууруулсан (p<0.05). Осмотик шахуурга ашиглан АТ II-р артерийн даралт ихсэлтийн эмгэг загвар үүсгэхэд нийлмэл бэлдмэл нь 750 мг/кг тунгаараа СД-ыг 18.2-33.1%, ДД-ыг 16.4-27.8%-иар бууруулж байлаа (p<0.001). Дүгнэлт: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 750, 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд хулганын хэвийн үеийн болон АТ II-р үүсгэгдсэн артерийн даралт ихсэлтийг бууруулах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо.
