Gombodorj, Ankhbold
Loading...
Товч нэр
Gombodorj, Ankhbold
Бүтэн нэр
Gombodorj Ankhbold
Латин нэр
Gombodorj Ankhbold
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын халуун рашаан эмчилгээний богино хугацааны үр дүн(2025-01-01); ; ; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астмын эмчилгээ нь тухайн хувь хүнд чиглэсэн, нотолгоонд суурилсан байх ба эмнэл зүйн шинж тэмдгийг хянаж, хүнд сэдрэлээс сэргийлж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Иод-бромидын давстай рашаан утлага эмчилгээ уушгины архаг бөглөрөлт өвчний үед уушгины үйл ажиллагааг сайжруулж байсан бол радоны агууламжгай рашаан утлага эмчилгээ астмын үеийн үрэвслийг намжааж, хэт исэлдэлтийг бууруулж байжээ. Шаргалжуут рашааны найрлагын талаар хийгдэж байсан судалгаа нилээдгүй байдаг бөгөөд Оюунцэцэг нарын судалгаанд халуун рашааны № +-Н С 03" ба № +-8 0 4 агууламж өндөр байсан. Бусад найрлагатай рашаануудын үр нөлөөг судалсан судалгаанд гуурсан хоолой шүүрлийг шингэрүүлж, цэр ялгаралтыг сайжруулах төдийгүй үрэвслийн процессийг сааруулж, хүчилшилийг бууруулах, хэт исэлдэлтийн процессыг сааруулж, амьдралын чанарыг сайжруулж байна гэсэн үр дүн гарчээ. Зорилго: Астмын эмийн болон халуун рашаан утлага хавсарсан эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгаанд астма оношлогдсон, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, Шаргалжуут рашаан сувилалд 10 хоногийн турш астмын суурь ингаляцийн кортикостероид эмчилгээг халуун рашаан утлага эмчилгээтэй хавсран хийлгэсэн 67 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын 57 нь эмчилгээний өмнө болон дараа үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан. Астмын онош батлагдсан оролцогчоос астмын шинж тэмдгийн хяналтын түвшинг 5 асуулт бүхий АСТ сорилоор, эмчилгээний үр дүнг АС^-7 асуумжаар, ачаалал даах чадварыг 6 минутанд алхах зайгаар үнэлсэн. Мөн цээжний эгц, хажуу рентген зураг авч хатгаа, хавдар, уушгины фиброз зэргийг үгүйсгэсэн. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ АСТ сорил, захын цусан дах эозинофилын тоо, сийвэн дэх нийт 1д Е, спирометрийн Р Е ^ р Р^С , Р Е ^ 4/Р ^С үзүүлэлт, 6 минут алхах зайгаар үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 52±12 жил, эмэгтэйчүүд давамгайлж байв. Астмын хяналтын дундаж оноо 14.2±4.80 байсан нь астмын хяналтын түвшин доогуур байгааг харуулсан. Ингаляцийн кортикостероид эм болон халуун рашаан хавсарсан 10 хоногийн эмчилгээний үр дүнд эмчилгээний дараа амьдралын чанар 0.5 оноогоор, ХАГЭ^ 7.5%, УХАБ 4.2%-иар дээшилж, захын цусанд эозинофилын тоо 0.3%, нийт 1дЕ түвшин 73.3 (22.5; 216) байснаа 73.2 (21.3; 223) и/т1 болж (р=0.000) болж буурсан. Дүгнэлт: Шинж тэмдэг бүрэн хянагдахгүй байгаа астмын намжилтын үед ингаляцийн кортикостероид эмчилгээг Шаргалжуутын халуун рашаанаар утах эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эмнэлзүйн шинж тэмдэг, амьдралын чанар, уушгины үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар сайжирч, үрэвслийн үзүүлэлтүүд буурч байна (р<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын оношилгоонд амьсгалаар ялгарах азотын ислийн ач холбогдлыг судалсан дүн(2025-01-01); ;Б.Солонго; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астма нь харшлын болон харшлын бус шалтгааны улмаас гуурсан хоолой агшиж, бачуурах шинж давамгай илэрдэг архаг үрэвсэлт өвчин юм. Харшлын шалтгаант астмын үед хэт мэдрэгшлийн урвал явагдах ба амьсгалаар гадагшлах азотын исэл (Ре^О)-ийн хэмжээ нэмэгддэг учир харшлын болон харшлын бус астмын ялган оношилгоонд хэрэглэдэг. Сүүлийн үед Ре^О -г эмчилгээний үр дүн болон шинж тэмдгийн хяналтын түвшинг тодорхойлох судалгаанууд хийгдэх болсон. Бид Монгол улсад Ре^О -г анх нэвтрүүлж, астмын оношилгоо, эмчилгээний үр дүнг үнэлэхийг зорьсон юм. Зорилго: Астмын оношилгоонд Ре^О-ийн түвшинг лаборатори болон уушгины үйл ажиллагаатай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Монгол-Япон эмнэлгийн Амбулатори, Шаргалжуут рашаан сувилалын үүдэн эмнэлгээр 2024 оны 05-12 сард үйлчлүүлсэн 18-аас дээш настай, астматай нийт 70 насанд хүрэгчдийг хамруулав. Судалгаанд хамрагсдыг харшлын анамнез, нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн хэмжээгээр харшлын (>5%), харшлын бус (<5%) хоёр хэлбэрт ангилж, Ре^О-ийн оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлов. Хяналтын түвшинг АСТ оноогоор, уушгины агааржилтын үйл ажиллагааг спирометрийн шинжилгээгээр, ачаалал даах чадварыг 6 минутын алхах сорилоор үнэллээ. Үр дүн: Харшлын болон харшлын бус хоёр бүлэгт нэг удаагийн хэмжилтээр нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн тоо болон Ре^О түвшингээс бусад үзүүлэлтүүд ялгаагүй байв. Астмын харшлын хэлбэрийг оношлоход Ре^О-гийн 25 ррЪ түвшинд мэдрэг чанар (8е) 0.68, өвөрмөц чанар (8р) 0.30 (р=0.008), 40 ррЪ түвшинд 8е 0.77, 8р 31, (р=0.001), 50 ррЪ түвшинд 8е 0.74, 8р 33 (р=0.001) тус тус тодорхойлогдлоо. Астмын хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар ойролцоо байв. Дүгнэлт: Астмын харшлын болон харшлын бус хэлбэрийг ялган оношлоход Ре^О-гийн мэдрэг чанар 68-74% ба үзүүлэлтийн түвшин нэмэгдэх тусам мэдрэг чанар өсөх хандлагатай байна. Ингаляцийн кортикостероид эмчилгээ илүү үр дүнтэй байх харшлын хэлбэрийг ялгаснаар Ре^О-ийн түвшингээр астмын эмчилгээний үр дүнг урьдчилан таамаглах боломжтой.
