Gombodorj, Ankhbold
Loading...
Товч нэр
Gombodorj, Ankhbold
Бүтэн нэр
Gombodorj Ankhbold
Латин нэр
Gombodorj Ankhbold
Албан тушаал
Судлаач
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины харвалттай өвчтөний залгих үйлийн алдагдлын стандарт үнэлгээ ба сэргээн засах эмчилгээний үр дүн(2019-11-18) ;Mandula; ;З.Болорцэцэг ;А.БалжиннямҮндэслэл: Тархины харвалттай өвчтөний дунд залгих үйл ажиллагааны Сэргээн засах эмчилгээ алдагдал хамгийн их буюу 37-78%-д тохиолддог ба энэ нь өвчтөний Мэдрэл цочруул эмчилгээ тавиланг тодорхойлох бие даасан хүчин зүйл юм. Хүн амын нийгэм, Цахилгаан цочруул эмчилгээ эдийн засгийн байдал, хотжилт, амьдралын буруу хэв маяг, стресс Залгих үйлийг шалгах ихсэхийн хирээр зүрх судасны өвчлөл, харвалтын тохиолдол нэмэгдэж стандарт үнэлгээ байна. Үүнийг дагаад залгих үйлийн алдагдал эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болж, оношилгоо эмчилгээ нь одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаагийн улмаас бид энэхүү ажлыг хийх үндэслэл болж байна. Зорилго: Тархины харвалтын шалтгаант залгих үйлийн алдагдалтай өвчтөнд сэргээн засах-мэдрэл цочруул, сэргээн засах-булчин цочруул, мэдрэл-булчин цочруул-сэргээн засах эмчилгээг хавсруулан хийж үр дүнг тооцох. Судалгааны материал, арга зүй: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар гүйцэтгэв. Судалгааг БНХАУ-ын “Өвөр Монголын Үндэстний Их Сургууль”-ийн харъяа эмнэлгийн хорооны “Сэргээн Засах Эрүүлийг Хамгаалах Салбар Эмнэлэг”, “Тархи, Мэдрэлийн тасаг”, “Харвалтын тасаг”-аас санамсаргүй түүврийн аргаар 2018 оны 7 сараас 2019 оны 3 сарын хооронд үйлчлүүлсэн нийт 149 өвчтөнг хамруулав. Эмчилгээний өмнө өвчтөний залгих үйлийг стандарт үнэлгээгээр (SSA) үнэлсэн. Нийт өвчтөнг санамсаргүй байдлаар эмчилгээний 3 бүлэгт тэнцүү хувааж эхний бүлэгт сэргээн засах эмчилгээг мэдрэл цочруул, хоёр дахь бүлэгт сэргээн засах эмчилгээг булчин цочруул эмчилгээтэй хавсруулав. Харин гурав дахь бүлэгт мэдрэл-булчин цочруул, сэргээн засах эмчилгээг хавсруулан хийв. Эмчилгээ хийлгэснээс дөрвөн долоо хоногийн дараа 3 бүлгийн өвчтөний залгих үйлийг стандарт үнэлгээгээр (SSA) дахин үнэлж эмчилгээний өмнөх болон дараах үр дүнг харьцуулав. Судалгааны үр дүн: Бидний судалгаанд 34-77 (дундаж нас нь 59.70±9.55 жил) насны 149 өвчтөн хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан өвчтөний насыг 3 бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p=0.609). Эмчилгээний дараа 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий сайжрал ажиглагдав (p=0.0001). Стандарт үнэлгээг бүлэг хооронд харьцуулахад эмчилгээний өмнө дундаж SSA оноо 1-р үе шатанд A бүлэгт 12.35±1.45, B бүлэгт 12.40±1.03, C бүлэгт 12.64±1.91 байсан ба бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p=0.781). Эмчилгээний өмнө стандарт үнэлгээний оноо 2-р үе шатанд A бүлэгт 9.50±1.25, B бүлэгт 9.96±1.53, C бүлэгт 9.18±1.38 байсан бөгөөд бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаагүй байлаа (p=0.658). Эмчилгээний дараах стандарт үнэлгээний оноог бүлэг хооронд харьцуулахад SSA оноо 1-р үе шатанд A бүлэгт 9.05±1.33, B бүлэгт 9.48±1.55, C бүлэгт 7.90±1.12 байсан ба бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Эмчилгээний дараах стандарт үнэлгээний оноо 2-р үе шатанд A бүлэгт 6.94±0.64, B бүлэгт 7.22±0.97, C бүлэгт 6.56±0.76 байсан бөгөөд бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p=0.0001). Дүгнэлт: Тархины харвалттай өвчтөний залгих чадварыг сайжруулахад сэргээн засах эмчилгээг мэдрэл-булчингийн цахилгаан цочруултай хавсарч хийх нь мэдрэл болон булчингийн цахилгаан цочруулыг дангаар хийснээс илүү үр дүнтэй байна.
