Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Астмын оношилгоонд амьсгалаар ялгарах азотын ислийн ач холбогдлыг судалсан дүн
    (2025-01-01) ;
    Б.Солонго
    ;
    ;
    О.Амарсанаа
    ;
    Ц.Батцэнгэл
    Үндэслэл: Астма нь харшлын болон харшлын бус шалтгааны улмаас гуурсан хоолой агшиж, бачуурах шинж давамгай илэрдэг архаг үрэвсэлт өвчин юм. Харшлын шалтгаант астмын үед хэт мэдрэгшлийн урвал явагдах ба амьсгалаар гадагшлах азотын исэл (Ре^О)-ийн хэмжээ нэмэгддэг учир харшлын болон харшлын бус астмын ялган оношилгоонд хэрэглэдэг. Сүүлийн үед Ре^О -г эмчилгээний үр дүн болон шинж тэмдгийн хяналтын түвшинг тодорхойлох судалгаанууд хийгдэх болсон. Бид Монгол улсад Ре^О -г анх нэвтрүүлж, астмын оношилгоо, эмчилгээний үр дүнг үнэлэхийг зорьсон юм. Зорилго: Астмын оношилгоонд Ре^О-ийн түвшинг лаборатори болон уушгины үйл ажиллагаатай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Монгол-Япон эмнэлгийн Амбулатори, Шаргалжуут рашаан сувилалын үүдэн эмнэлгээр 2024 оны 05-12 сард үйлчлүүлсэн 18-аас дээш настай, астматай нийт 70 насанд хүрэгчдийг хамруулав. Судалгаанд хамрагсдыг харшлын анамнез, нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн хэмжээгээр харшлын (>5%), харшлын бус (<5%) хоёр хэлбэрт ангилж, Ре^О-ийн оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлов. Хяналтын түвшинг АСТ оноогоор, уушгины агааржилтын үйл ажиллагааг спирометрийн шинжилгээгээр, ачаалал даах чадварыг 6 минутын алхах сорилоор үнэллээ. Үр дүн: Харшлын болон харшлын бус хоёр бүлэгт нэг удаагийн хэмжилтээр нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн тоо болон Ре^О түвшингээс бусад үзүүлэлтүүд ялгаагүй байв. Астмын харшлын хэлбэрийг оношлоход Ре^О-гийн 25 ррЪ түвшинд мэдрэг чанар (8е) 0.68, өвөрмөц чанар (8р) 0.30 (р=0.008), 40 ррЪ түвшинд 8е 0.77, 8р 31, (р=0.001), 50 ррЪ түвшинд 8е 0.74, 8р 33 (р=0.001) тус тус тодорхойлогдлоо. Астмын хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар ойролцоо байв. Дүгнэлт: Астмын харшлын болон харшлын бус хэлбэрийг ялган оношлоход Ре^О-гийн мэдрэг чанар 68-74% ба үзүүлэлтийн түвшин нэмэгдэх тусам мэдрэг чанар өсөх хандлагатай байна. Ингаляцийн кортикостероид эмчилгээ илүү үр дүнтэй байх харшлын хэлбэрийг ялгаснаар Ре^О-ийн түвшингээр астмын эмчилгээний үр дүнг урьдчилан таамаглах боломжтой.