А.Тунгалагсувд
Loading...
Товч нэр
А.Тунгалагсувд
Бүтэн нэр
Алтанхүү Тунгалагсувд
Латин нэр
Altankhuu Tungalagsuvd
Албан тушаал
Багш
ORCID
Scopus Author ID
43 results
Now showing 1 - 10 of 43
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The advancement of the onset of vaginal opening in female rats subjected to chronic testosterone treatment occurs independently of hypothalamic kissl and RFRP expression(2015) ;Iwasa, T. ;Matsuzaki, T.; ;Munkhzaya, M.Kuwahara, A. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effects of LPS injection on the hypothalamic and testicular mRNA expression levels of reproductive factors in male rats(2015) ;Iwasa, T. ;Matsuzaki, T.; ;Munkhzaya, M.Kuwahara, A. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аарцгийн эрхтний унжилтын мэс засал эмчилгээний үр дүнг POP-Q олон улсын хэмжүүрээр үнэлсэн нь(2024-11-07) ;М.Очирсум ;Д.Мөнхцэцэг ;Б.Болорчимэг; Т.АмартүвшинҮндэслэл: Монгол Улсад аарцгийн эрхтний унжилтын тархалтын судалгаа ховор ч түгээмэл тохиолдох зовуурь болох шээс задгайрлын тархалтын судалгаагаар эмэгтэйчүүдийн 32.2% нь шээс задгайралтай байгааг судлаачид тогтоосон байна. Мөн энэхүү эмгэгийн мэс заслын эмчилгээ, арга хэлбэрийг төгөлдөржүүлэх асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа хэдий ч мэс засал эмчилгээний үр дүнг хангалттай тооцсон судалгааны ажил байхгүй байгааг энэхүү судалгааны ажлыг хийлээ. Зорилго: Аарцгийн эрхтний унжилтын үеийн нөхөн сэргээх засах мэс засал эмчилгээний үр дүнг POP-Q аргаар үнэлэх. Арга, аргачлал: Бид АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт 2023-2024 оны хооронд аарцгийн эрхтний унжилт оношоор мэс засал эмчилгээ хийлгэсэн 79 өвчтөнд үнэлгээ хийв. Эмэгтэйчүүдийн өвчтөний нас, шинж тэмдэг, жирэмслэлт, тоо зэрэг хагалгааны өмнөх эмнэлзүйн мэдээллийг нэгтгэн дүгнэхэд проспектив анализийг ашигласан. Мэс заслын өмнөх ба дараах POP-Q үнэлгээг төрөлт, биеийн жингийн индекс зэргээр бүлэг үүсгэн Wilcoxon signedrank test ашиглан, хувьсагчдыг харьцуулахын тулд Хи-квадрат тест буюу хоёр талт Фишерийн тест нэг болон олон хүчин зүйлийн регресс ашигласан, P-утга<0.05 бол статистикийн хувьд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт шалгуур хангасан 60 үйлчлүүлэгчид үнэлгээ хийхэд эмэгтэйчүүдийн дундаж нас 46.5±7.3 жил (32–72) байлаа. Эмэгтэйчүүдийн 19 (31.6%) нь шээс барьж чадахгүй, 32 (53.3%) нь ханиаж найтаах үед шээс дусагнана, 5 (8.3%) нь дутуу шээсэн мэт санагдана, 4 (6.6%) дүлж шээнэ гэсэн зовууриар эмнэлэгт хандсан байв. Эмэгтэйчүүдийн дундаж жирэмслэлт 4.8±5.3 (2–10), төрөлтийн тоо төрөх замаар 3.4±2.3 (2–10), хүүхдийн жин 3200гр ±300 байна. Эмэгтэйчүүдийн дундаж өндөр 163±10 (145-172см) жин 66.8±10 (101-50кг), БЖИ-27.04±4.2 (23.2-33.7кг/м2). Мэс заслын өмнө, дараах POP-Q үнэлгээгээр нийт хагалгаанд орсон эмэгтэйчүүдэд үтрээний гол гурван хэмжээс мэдэгдэхүйц сайжирч, үтрээний нийт урт хадгалагдсан байна (p-утга<0.05). Мөн нийт эмэгтэйчүүдийн 35 (60%) буюу 30-50 хүртэлх насныханд мэс засал эмчилгээний дараах POP-Q үнэлгээ: 0-I зэрэг: Aa, Ap, Ba, Bp -3 ба C эсвэл D< (tvl-2) cm бол 22 (37.4%) буюу 50 дээш насныханд II зэрэг –Доошилсон ирмэг >-1 гэхдээ <+1 болох нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Аарцгийн булчингийн нөхөн сэргээх мэс заслын арга нь үр дүнтэй эмчилгээний аргуудын нэг төдийгүй мэс заслын эмчилгээний үр дүнг POP-Q үнэлгээгээр үнэлж унжилтын зэрэг, мэс засал эмчилгээний үр дүнг тооцоход булчингийн бүх хэмжээснүүд багассан, хэмжихэд тохиромжтой үнэлгээний аргын нэг болох нь тогтоогдлоо. 2. Эмэгтэйчүүдийн Нас, БЖИ, төрөлтийн тоо нэмэгдэх нь аарцгийн булчингийн нөхөн сэргээх мэс заслын дараах үр дүнг бууруулахад нөлөөж байна. Иймд урт хугацаанд дагаж судлах судалгаа хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цисплатинаар үүсгэгдсэн хулганы өндгөвчийн анхдагч дутмагшилд өөхний эдийн гаралтай үүдэл эсийн эмчилгээний нөлөөг тодорхойлсон дүн(2026-09-15) ;Б.Баярманлай ;Б.Дэлгэрмаа; ;Б.ХонгорзулЦ.АнужинҮндэслэл: Цисплатин нь олон төрлийн хорт хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэгддэг платин агуулсан хими эмчилгээний эм боловч өндгөвчийн эд, ооцит болон хөгжиж буй фолликулд гонадотоксик нөлөө үзүүлж, өндгөвчийн анхдагч дутмагшил үүсгэх эрсдэлтэй. Өөхний эдийн гаралтай үүдэл эс (ADSC) нь паракрин, антиапоптоз болон эдийн нөхөн төлжилтийг дэмжих боломжит нөлөөгөөрөө өндгөвчийн гэмтлийн дараах сэргээх эмчилгээний нэг хувилбар болж судлагдаж байна. Зорилго: Цисплатинаар үүсгэгдсэн POI хулганы загварт ADSC эмчилгээ эструсын мөчлөг, биеийн жин болон өндгөвчийн фолликулын морфологийн сэргэлтэд үзүүлэх нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд 6 долоо хоногтой нийт 30 BALB/c эм хулгана ашиглав. Хяналтын бүлэгт 6 хулганад салин, 24 хулганад цисплатиныг 2 мг/кг тунгаар хэвлийн хөндийд өдөрт нэг удаа 10 хоног тарьж POI загвар үүсгэв. POI үүссэний дараа цисплатин хэрэглэсэн амьтдыг эмчилгээ хийгдээгүй POI бүлэг (n=15) болон ADSC эмчилгээний бүлэг (n=9) болгон үргэлжлүүлэв. ADSC бүлэгт 1×10⁶ эсийг 0.2 мл орчинд суспензлэн сүүлний венээр тарив. Үтрээний наацыг өдөр бүр хянаж, эструсын мөчлөгийг proestrus, estrus, metestrus, diestrus үе шаттайгаар үнэлэв. Туршилтын төгсгөлд өндгөвчийг авч гистологийн шинжилгээ хийв. Үр дүн: Цисплатин хэрэглэсний дараа эструсын мөчлөг хяналтын бүлгийн 3.97 хоногоос POI бүлэгт 6.4 хоног болж уртассан (p<0.05). ADSC эмчилгээний дараах үнэлгээнд эмчилгээ хийгдээгүй POI бүлгийн мөчлөг 5.65 хоног (n=4), ADSC бүлгийнх 4.5 хоног (n=7) байсан бөгөөд ялгаа статистикийн ач холбогдолтой байв (p=0.013). Гистологийн хувьд POI бүлэгт фолликулын атрофи, сөнөрөл, дегенератив өөрчлөлт давамгайлсан бол ADSC бүлэгт анхдагч, хоёрдогч болон антрал шатны хэвийн төрхтэй хөгжиж буй фолликулууд илүү олон, дегенератив өөрчлөлт харьцангуй бага байв. Өндгөвчний гистологи зүслэгт суурин болон хөгжиж буй фолликудын тоо хяналтын бүлэгт 15.00±2.65, POI бүлэгт 6.00±2.00, ADSC бүлэгт 8.67±2.89 байв. Дүгнэлт: Цисплатинаар үүсгэгдсэн POI хулганы загварт ADSC эмчилгээ хийснээр эструсын мөчлөг статистикийн ач холбогдолтой богиносож хэвийн түвшин рүү ойртсон. Өндгөвчийн гистологид анхдагч, хоёрдогч болон антрал шатны олон төрлийн морфологи бүтэц бүхий фолликулууд нэмэгдэж, хатингаршиж дегенератив өөрчлөлтөд орсон фолликулууд буурах хандлага ажиглагдав. Иймээс ADSC эмчилгээ нь цисплатинаар үүсгэгдсэн өндгөвчийн гэмтлийн дараах фолликулогенез болон эструсын мөчлөгийг хэсэгчлэн сэргээх боломжтойг энэхүү судалгаа харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйг хадгалах шинэ боломж ба ирээдүйн чиг хандлага (Тойм өгүүлэл)(2021-11-01) ;Ч.БатсүрэнНөхөн сэргээх анагаах ухаан гэдэг нь эдийн инженерчлэл, молекул биологийн хөгжилд үндэслэсэн анагаах ухааны шинэ салбар юм. Анх 1992 онд “Нөхөн сэргээх анагаах ухаан” гэдэг эмчилгээний аргыг Leland Kaiser нар тодорхойлсон байдаг. Kaiser нарын илтгэлээр «Regenerative Medicine» гэдэг нь «архаг өвчин, эрхтэн тогтолцооны дутмагшлыг эмчлэх анагаах ухааны шинэ салбар» гэж тодорхойлсон. Нөхөн сэргээх анагаах ухааны зорилго нь өвчин эмгэгт өртсөн, хөгширсөн эд, эсийн үйл ажиллагаг хэвийн болгох, засах, нөхөн сэргээх юм. Нөхөн сэргээх анагаах ухааны эмчилгээний аргуудад ялтас баялаг сийвэнгээс эхлээд үүдэл эс, эдийн эмчилгээний аргуудыг дурьдаж болно. Эмэгтэйчүүдийн амьдралын хугацаанд генетикийн болон аутоиммуны эмгэг, хавдар, хавдрын эмчилгээний дараах нөхөн үржихүйн чадвар алдагдал, өндгөвч эрт цуцасны улмаас эрт цэвэршилт, мөн гэр бүл төлөвлөлт хойшилж байгаатай холбоотой хожуу жирэмслэлт, төрөлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага эх барих эмэгтэйчүүдийн салбарт тулгарч байна. Энэхүү тоймын хүрээнд бид нөхөн сэргээх анагаах ухааныг эмэгтэйн нөхөн үржихүйг хадгалах, сайжруулах, үргүйдэл, эрт цэвэршилтийн эмчилгээний практикт ашиглаж болох талаар өгүүлнэ. Та бүхэн нөхөн сэргээх анагаах ухааны суурь ойлголтууд болон тэдгээрийн эмэгтэйчүүдийн практикт ямар их нөөц боломжийг эмч, эмэгтэйчүүдэд нээж байгааг ойлгоно гэж найдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The expression of orexigenic and anorexigenic factors in middle‐aged female rats that had been subjected to prenatal undernutrition(Wiley, 2016-04); ;Matsuzaki, Toshiya ;Iwasa, Takeshi ;Munkhzaya, MunkhsaikhanYiliyasi, MayilaScopus© Citations 8 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effects of chronic testosterone administration on body weight and food intake differ among pre-pubertal, gonadal-intact, and ovariectomized female rats(Elsevier BV, 2016-08) ;Iwasa, Takeshi ;Matsuzaki, Toshiya; ;Munkhzaya, MunkhsaikhanYiliyasi, MayilaScopus© Citations 23 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, LH and testosterone production are more sensitive to the suppressive effects of food deprivation in prenatally undernourished male rats(Wiley, 2015-06) ;Iwasa, Takeshi ;Matsuzaki, Toshiya; ;Munkhzaya, MunkhsaikhanKuwahara, AkiraScopus© Citations 11 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The reduction in sexual behavior of adult female rats exposed to immune stress in the neonatal period is associated with reduced hypothalamic progesterone receptor expression(Elsevier BV, 2020-03) ;Mayila, Yiliyasi ;Matsuzaki, Toshiya ;Iwasa, Takeshi; Munkhzaya, MunkhsaikhanScopus© Citations 7 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prenatal undernutrition disrupted the sexual maturation, but not the sexual behavior, in male rats(Wiley, 2017-10) ;Matsuzaki, Toshiya ;Munkhzaya, Munkhsaikhan; ;Mayila, YiliyasiIwasa, TakeshiScopus© Citations 4
