Ider, Bodula
Loading...
Товч нэр
Ider, Bodula
Бүтэн нэр
Ider Bodula
Латин нэр
Ider Bodula
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Dose-Dependent Association Between Chronic Complication Burden and Multi-Psychosocial Conditions in Adults with Diabetes(Multidisciplinary Digital Publishing Institute, 2026-08-05); ; ; ; (1) Background: Depression, anxiety, and diabetes-related distress commonly coexist in adults with diabetes and may contribute to cumulative psychosocial burden. This study examined the prevalence of multi-psychosocial burden and its association with chronic diabetes-related complications. (2) Methods: A cross-sectional study was conducted among 172 adults with diabetes using the Patient Health Questionnaire-9, Generalized Anxiety Disorder-7, and Diabetes Distress Scale. Multi-psychosocial burden was defined as the presence of at least two positive psychosocial conditions. Sociodemographic and clinical data were collected through structured assessment and medical record review. (3) Results: The mean age was 58.3 ± 10.4 years, and 57.6% were female. Overall, 16.9% of participants met criteria for multi-psychosocial burden. Chronic diabetes-related complications were present in 47.7% of participants. Each additional chronic complication was independently associated with higher odds of multi-psychosocial burden (adjusted OR 1.92, 95% CI 1.21–3.05; p = 0.005). The prevalence of multi-psychosocial burden increased from 8.9% among participants without complications to 37.9% among those with two or more complications, demonstrating a dose-dependent pattern. (4) Conclusions: Chronic complication burden was independently associated with concurrent psychosocial conditions in adults with diabetes, supporting the importance of routine psychosocial screening in patients with chronic complications, while future longitudinal studies are needed to clarify causal pathways. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтыг илрүүлэн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-04-16); ; ; ; Үндэслэл: Чихрийн шижинтэй холбоотой сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс нь нийгэм-сэтгэлзүйн дарамтыг үүсгэдэг байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа ч чихрийн шижинтэй хүмүүсийн нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой эмнэлзүйн хүчин зүйлсийн талаарх судалгаа хомс байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст илрэх нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой зарим өөрчлөлтүүдийг өвчний хүндрэл, хяналтын үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны загвараар нийт чихрийн шижинтэй 172 насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа стандарт үнэлгээний хэрэгслүүд болох Patient Health Questionnaire-9, Generalized Anxiety Disorder-7, Diabetes Distress Scale асуумжуудыг ашиглав. Хоёр ба түүнээс дээш сорилд эерэг илэрсэн тохиолдлыг “Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт” хэмээн тодорхойлсон. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай холбоотой хүчин зүйлсийг нэг хүчин зүйлсийн болон олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээ хийж, судалгааны үр дүн тус бүртэй холбоотой нэмэлт статистик загваруудыг боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 58.3±10.4 жил ба 57.6% нь эмэгтэйчүүд, 42.4% эрэгтэйчүүд байна. HbA1c-ийн дундаж утга 9.0% (IQR 7.5–11.0), чихрийн шижингийн үргэлжилсэн дундаж хугацаа 10 жил (IQR 6–16) байлаа. Нийт оролцогчдын 16.9% нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай, чихрийн шижинтэй холбоотой нэг архаг хүндрэл 47.7%-д илэрсэн бол 17.0%-д нь хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй байв. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, чихрийн шижингийн шалтгаант дистрессийн оноонууд хооронд эерэг хамааралтай байлаа (бүгд p<0.001). Нэг хүчин зүйлийн шинжилгээгээр архаг хүндрэл нэгээр нэмэгдэх тутамд нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт өсч байна (OR=1.93, 95% CI1.31– 2.87; p=0.001). Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр HbA1c өндөр байх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь статистик үнэн магадлалтай (1%-иар нэмэгдэх тутам OR=1.14, 95% CI1.01–1.28; p=0.040) байв. Архаг хүндрэлийн тоо болон HbA1c-ийг хамруулсан олон хүчин зүйлсийн шинжилгээгээр архаг хүндрэлийн тоо нь эрсдэлийг нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл (adjusted OR=1.92, 95% CI1.21–3.05; p=0.005) болж байсан. Харин HbA1c нь статистикийн ач холбогдолгүй байв. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын тархалт нь хүндрэлээс хамааран өсөх магадлалтай байв. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрээгүй оролцогчдын дунд 8.9%, нэг хүндрэлтэй бүлэгт 19.2%, хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй бүлэгт нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт 37.9% тус тус эзэлж байв. Дунд ба хүнд зэргийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, өндөр түвшний чихрийн шижингийн дистрессийн тархалт мөн л адил архаг хүндрэлийн тоо нэмэгдэхийн хэрээр өсч байв. Дүгнэлт: Чихрийн шижинтэй насанд хүрэгчдийн 6 хүн тутмын 1-д нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт илэрч байна. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрэх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт үүсэх эрсдэлийг 3.5 дахин нэмэгдүүлж байна.
