Nanjid, Khuderchuluun
Loading...
Товч нэр
Nanjid, Khuderchuluun
Бүтэн нэр
Nanjid Khuderchuluun
Латин нэр
Nanjid Khuderchuluun
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн цуллаг зангилааны өндөр давтамжит радио долгион эмчилгээний үр дүн(2022-06-12) ;С.Отгонбаяр ;М.Баярмагнай ;Б.Ботажан; Ц.ИшдоржҮндэслэл: Дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 4-7% тэмтрэгдэхүйц Бамбай булчирхай бамбай булчирхайн зангилаатай. Хэрэв хэт авиагаар 50-иас дээш насны Бамбайн зангилаа хүн амд тандалт хийвэл бамбай булчирхайн зангилаа бараг 50%-иас дээш Түлэх илэрч магадгүйг цөөнгүй бүтээлд тэмдэглэсэн байна1,2. Манай орны хүн Бахуу амын дунд бамбай булчирхайн өвчлөл сүүлийн 10 жилийн хугацаанд 10000 хүн ам тутамд 33.2-89.7 болж өссөн байна. Бамбай булчирхайн өвчлөлийн насаар стандартчилсан түвшин 10000 хүн ам тутамд мөн ойролцоо 33.5-91.1 болж өсчээ. Бамбай булчирхайн өвчлөлийн хэтийн төлөв 2026 он гэхэд 10000 хүн ам тутамд 158.9 болж өсөх хандлага байна. Бамбай булчирхайн мэс засал сүүлийн 10 жилийн хугацаанд бамбай булчирхайн нийт өвчлөлийн 6.7-1.8% болж багассан байна. Олон улсын сүүлийн үеийн эмнэл зүйн заавраар ямар нэгэн зовуургүй, гоо сайханд сөрөг нөлөөлөөгүй зангилааг ажиглах тактик баримтлахыг зөвлөдөг. Гэвч зарим тохиолдолд ямар нэгэн эмчилгээ шаардлагатай болдог. УНТЭ-т бамбай булчирхайн RFA эмчилгээний (2019) шинэ аргыг нэвтрүүлснээр дарах болон бусад зовууртай том (>2.0мл), жижиг (<2.0мл) бүх төрлийн хэмжээтэй зангилаанд энэхүү эмчилгээг хийх боломж бүрдсэн юм. Зорилго: Бамбай булчирхайн цуллаг зангилааны RFA эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг УНТЭ-ийн ЕМЗТ-т 2019 оны 01 сараас 2021 оны 10 сарын хооронд хийв. Судалгаанд 183 тохиолдол, 485 зангилаанд үнэлгээ хийснээс цуллаг зангилаатай 150 тохиолдол байсан. RFA эмчилгээний өмнө зангилааны хэмжээг гурван хэмжээсээр, зовуур (VAS 1-10 оноо), гоо сайханд нөлөөлж буйг (0-3 оноо) оноогоор үнэлэв. Эмчилгээний дараа 1, 3, 6, 12, 24 дэх саруудад тус тус хяналт хийсэн. Хяналт бүрт зангилааны хэмжээ, зовуур, гоо сайхны оноогоор үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 49.4±10.5 жил байв. Хүйсийн хувьд эрэгтэй 5 (3.5%), эмэгтэй 145 (96.5%) байсан. Нэг зангилаа 67 (44.7%), олон зангилаа 83 (55.3%), зангилаа түлсэн дундаж хугацаа 2.05±2.20 минут тус тус байв. Зүүний дундаж урт 0.66 см байлаа (Хүснэгт 1). Эмчилгээний өмнөх медиан эзлэхүүн 1 сарын дараа 33.4 мл (CI 95%; 28.7-39.4), 3 сарын дараа 56.8 (CI 95%; 50.9-60.0), 6 сарын дараа 70.6 (CI 95%; 62.0-75.0), 12 сарын дараа 73.7 (CI 95%; 69.3-94.5), 24 сарын дараа 74.9 (CI 95%; 65.2-90.1) болж статистикийн хувьд ач холбогдол бүхий багассан (p=0.0001). Хэлцэмж: Che (2015) нарын судалгаагаар 12 сарын хугацаанд цуллаг зангилааны эзлэхүүн 84.8% багассан нь бидний судалгаатай харьцуулахад илүү их багассан бол Bernardi (2014) нарын судалгаагаа 68.4% багассан нь бидний үр дүнгээс бага хувиар жижгэрсэн байлаа. Aysan (2016), Kim (2006), Lim (2013) нарын цуллаг зангилаа түлсэний дараах дундаж эзэлхүүн багасалт 71.8% (54-92%) байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Бидний судалгаагаар RFA эмчилгээний дараах 24 сарын хугацаанд бамбай булчирхайн зангилааны эзлэхүүн 81.1% багасч, 12% бүрэн устаж, зовуур 62%, гоо сайхны үнэлгээ 48% сайжирсан ба амь насанд аюултай хүндрэл тохиолдоогүй нь энэхүү эмчилгээ үр дүн сайтай арга болох нь харагдлаа. Уг эмчилгээний давуу тал нь сорвигүй, ерөнхий унтуулга, даавар орлуулах эмчилгээ шаардлагагүй зэрэг олон давуу талтай гэж бид үзэж байна.
