Erkhembaatar, Lkhagva-Ochir
Loading...
Товч нэр
Erkhembaatar, Lkhagva-Ochir
Бүтэн нэр
Erkhembaatar Lkhagva-Ochir
Латин нэр
Erkhembaatar Lkhagva-Ochir
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence and Risk factors of Infertility in a Mongolian Population(Springer Science and Business Media LLC, 2020-07-28); ; ;Sengebaljir, Davaakhuu; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсэн эмэгтэйчүүдийн умай доторх халдварыг “TRIPLE I” шалгуураар илрүүлсэн нь(2026-03-30) ;Д.Сэлэнгэ; Б.БолорчимэгҮндэслэл: Хориоамнионит нь жирэмсэн эмэгтэйд хорион болон амнион бүрхүүлийг хамарсан халдварыг хэлэх ба эх, нярайн өвчлөл, эндэгдлийн чухал шалтгаануудын нэг юм. Учир нь хориоамнионитын үед эх болон ургийн хооронд үрэвслийн эсрэг дархлааны хариу урвал идэвхжиж, дутуу төрөлт болон нярайн халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хориоамнионит нь дэлхий дахинд жирэмсний хугацаа гүйцсэн төрсөн тохиолдлуудын 2–4%, дутуу төрөлтийн 40–70%-ийг эзэлдэг ба хориоамнионитын тохиолдол дутуу төрсөн жирэмсэний тээлтийн хугацаатай урвуу хамааралтай байдаг. АНУ-ын Хүүхдийн Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Хүрээлэнгээс 2015 онд “Хориоамнионит” нэр томъёог “Умайн доторх халдвар” гэх ерөнхий ойлголтоор сольж, товчоор “Triple I” гэж нэрлэхийг санал болгож, эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг харгалзан 6 үзүүлэлт 3 бүлэг бүхий шалгуур боловсруулсан. Зорилго: Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах “Хориоамнионит” умай доторх халдварын тохиолдолыг “Triple I” шалгуураар илрүүлэх. Арга, аргачлал: Ретроспектив (эргэмж) судалгааны загвараар анкетын аргаар Нийслэлийн Өргөө Амаржих газарт 2024 онд төрсөн эхчүүдийн түүхийг архивын бүртгэлээс авч, эмнэлзүйн шинж тэмдэг, бодит үзлэгийн өөрчлөлт, лаборатори болон эдийн шинжилгээний мэдээллийг АНУын Хүүхдийн Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Хүрээлэнгийн боловсруулсан “Triple I” шалгуурын дагуу мэдээлэл цуглуулсан. 2024 оны нийт 5838 төрсөн эхчүүдээс 326 жирэмсэн эмэгтэйчүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дундаж нас 31.5±6.4, хамгийн бага 15, хамгийн их 44 настай байв. Жирэмсний тээлтийн хугацаа 91.1% нь дутуу төрсөн, 8.9% нь гүйцэд төрсөн байлаа. Жирэмсний тээлтийн хугацаа 28 долоо хоногоос 44 долоо хоног, дундаж 35.1±1.7 долоо хоног, 2.5±2.1 өдөр байв. Гүйцэд төрсөн хориоамнионит оноштой нийт 29 төрсөн эхчүүдийн 38% нь төрөх үед болон төрсний дараа халууралт илэрсэн бол 62% нь халууралтын түүх байхгүй байжээ. Судалгаанд хамрагдсан төрсөн эхчүүдийн хориоамнионит (умай доторх халдвар)-ыг “Triple I” шалгуураар илрүүлэхэд 17 буюу 5.2%-д халууралт илэрсэн ба 6 буюу 35.3%-д сэжигтэй шинж байв. Сэжигтэй шинж бүхий тохиолдолын 1 буюу 5.8%-д ихсийн эдийн шинжилгээгээр үрэвсэл, халдвар илэрч хориоамнионит (Умай доторх халдвар) онош батлагдсан байна. “Triple I” шалгуурын үзүүлэлтүүдээр жирэмсний тээлтийн хугацаа дутуу төрсөн болон гүйцэд төрсөн эхчүүдийг харьцуулахад дутуу төрсөн эхчүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрдэг хэдий ч халдварын явц буюу онош баталгаажилт гүйцэд төрсөн эхчүүдээс илүүтэй байна. Дүгнэлт: 1. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 5.2%-д хориоамнионит сэжиглэгдсэн бөгөөд төрсөн эхчүүдийн 7 тутмын 1-д ихсийн эдийн шинжилгээгээр онош батлагдсан байна. 2. “Triple I” шалгуураар жирэмсний хугацаагаар харьцуулахад гүйцэд төрсөн эхчүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг илүүтэй ажиглагдсан бол дутуу төрсөн эхчүүдийн дийлэнхэд ихсийн эдийн шинжилгээгээр хориоамнионит батлагдсан байна.
