Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 24
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    CT-Based Radiomics Combined with Deep Learning for Preoperative Differentiation of Clear Cell and Non–Clear Cell Renal Cell Carcinoma: Internal and External Validation Study
    (Mongolian National University of Medical Sciences, 2026-05-28) ;
    Purevdorj Otgonbayar
    ;
    Telmen Khuvituguldur
    ;
    Sodgerel Bold
    ;
    Objective: Accurate preoperative differentiation of renal cell carcinoma (RCC) subtypes remains challenging with conventional computed tomography (CT) owing to overlapping features. This study evaluated CT-based radiomics combined with deep learning for differentiation of clear cell RCC (ccRCC) from non–clear cell RCC (non-ccRCC), using internal and external validation. Methods: This retrospective, single-center study included an internal cohort of 121 patients with histopathologically confirmed RCC (84 ccRCC, 37 non-ccRCC) and an independent external cohort of 73 patients. All underwent preoperative multiphasic contrast-enhanced CT (128-slice Ingenuity). Corticomedullary-phase tumors were segmented in 3D Slicer by two radiologists; inter-observer reliability used the intraclass correlation coefficient (ICC). In total, 122 radiomic features were extracted (first-order, GLCM, GLRLM, GLSZM, GLDM, shape). Least absolute shrinkage and selection operator (LASSO) regression selected features for a deep learning–based classification model. Diagnostic efficacy was assessed by receiver operating characteristic (ROC) curve analysis. Results: Inter-observer agreement was excellent (ICC = 0.91; 95% CI, 0.87–0.94). In the internal cohort, the model achieved an area under the curve (AUC) of 0.92, sensitivity 83.3%, specificity 92.3%, and accuracy 86.0%. GLRLM features were most discriminative (AUC = 0.91, p < .001), followed by first-order uniformity (AUC = 0.88) and variance (AUC = 0.86). In the external cohort, performance remained robust (AUC = 0.86, sensitivity 82.0%, specificity 80.0%, accuracy 80.8%), confirming generalizability. Conclusion: CT-based radiomics combined with deep learning demonstrates high diagnostic performance for differentiating ccRCC from non-ccRCC, generalizing across internal and external datasets. This non-invasive approach may serve as a valuable imaging biomarker supporting clinical decision-making and personalized treatment planning.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Prevalence of viral infection and its impact on early-stage hepatocellular carcinoma: Insights from Mongolia, a developing country
    (Elsevier BV, 2026-07-30) ;
    Tsendjav Tsogtbaatar
    ;
    ; ;
    Yumchinserchin Narangerel, Tsendjav Tsogtbaatar, Gonchigsuren Dagvasumberel, Dashkhorol Davaadorj, Enebish Sundui and Adilsaikhan Mendjargal. Int J Gastrointest Interv -0001;0:. https://doi.org/10.18528/ijgii260007
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Variables Influencing 6-Month Relapse in Early-Stage Hepatocellular Carcinoma After Radiofrequency Ablation
    (Mongolian National University of Medical Sciences, 2024-03-12) ; ; ;
    Objectives: Hepatocellular carcinoma (HCC) emerged as a global health concern in 2020, ranking as the sixth most diagnosed cancer and the third leading cause of cancer-related death. This study analyzed predictors of 6-month relapse in early-stage HCC patients after Radiofrequency Ablation (RFA). Methods: This retrospective study, from January 1, 2018, to December 31, 2022, meticulously explored ablation methods for early-stage HCC treatment. Data collection included a 6-month relapse definition, demographic details, and tumor-related variables. Results: Over five years, 483 participants underwent RFA for early-stage HCC, presenting diverse demographic and tumor-related profiles. Significant associations were found between relapse and factors such as gender, smoking, alcohol use, tumor size, specific tumor locations, and pre-treatment AST levels. Notably, 6.8% of participants experienced relapse within six months. In the multivariate analysis, adjusting for confounders, smoking (p = 0.014), tumor size > 3cm (p < 0.001), tumor location S2 (p < 0.001), and pre-treatment AST levels (p = 0.015) remained significant predictors. Conclusion: This study sheds light on the complex dynamics of 6-month relapse in early-stage HCC patients, emphasizing the significance of predictors such as smoking, tumor size, tumor location, and pre-treatment AST levels.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Study Of The Special Features Of The Meniscal Tear
    (Mongolian National University of Medical Sciences, 2023-06-30)
    Orgil Zorigtbaatar
    ;
    ; ;
    Baatarjav Sosor
    Objectives: Arthroscopic meniscectomy is a treatment with good short-term results. To prevent the long-term adverse effects of meniscal tear injuries, it is necessary to study the unique features, such asthedemographic characteristics of the injury, the cause of the occurrence, and the type and location of the tear.Methods: We conducted the hospital-based prospective study and involved 103 patients who underwent arthroscopic knee surgery at The National Trauma Orthoped ic Research Center and Grandmed Hospital in Mongolia between 2020 and 2022. We classified Cooper’s classification based on MRI results. Moreover, the type and location of the meniscal tear were finally determined by the diagnosis after arthroscopic surgery.Results: Out of 103 patients, the mean age of the participants was 34.4±8.6 (18-48 years); males were 61.2% (n=63), and 87.7% (n=93) of tears were located in the medial meniscus, respectively. Among the types of tears, the most frequent were the vertical tears, especially the Radial/Transverse and Vertical/Longitudinal 20% (n=18) tears.Conclusion: The causes of meniscal tears are mainly injuries. Men are injured more by sports injuries and women by domestic injuries. The type and location of the isolated meniscal tears differ from those of the meniscal tears.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсалтай үйлчлүүлэгчдэд зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
    Үндэслэл: Багана нурууны сувгийн нарийсал нь мэдрэлийн мэс засал судлалын нэн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд хөгжил багатай орнуудад багана нурууны сувгийн нарийсал илүү их тохиолдож байна. Өнөө үед дундаж наслалт тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ эмгэгийн хоёрдогч шалтгаантай багана нурууны сувгийн нарийсал ихэнх хувийг эзэлж байна. Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны мэс засал эмчилгээний үр дүнг үл харгалзан дахин мэс засал хийх тохиолдол байсаар байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бүсэлхий багана нурууны сувгийн нарийслын улмаас дурангийн мэс заслын хийлгэсэн хүмүүсийн дундах мэс заслын үр дүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг асуумж судалгааны аргаар эмнэлэгт суурилсан агшингийн загвараар Грандмед эмнэлэгт 2019-2023 оны хооронд бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсал оношоор багана нурууны суваг чөлөөлөх дурангийн мэс засал (PSLD-Percutaneous Stenoscopic Lumbar Decompression) хийлгэж онош нь батлагдсан, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 97 үйлчлүүлэгчийг хамруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 46 (47.42%) нь эрэгтэй, дундаж нас 53±21.7 жил, 51 (52.58%) нь эмэгтэчүүд байсан ба дундаж нас 58±16.6 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 73.2% (n=71) нь илүүдэл жинтэй, 21.5% нь амьдралын хэв маягтай холбоотой буюу суугаа ажил хийдэг, дасгал хөдөлгөөн бага хийдэг (17.2%), 15.8% хүнд юм байнга өргөдөг зэрэг эрсдэлт хүчин зүйлст өртдөг үйлчлүүлэгч байгаа нь тогдорхойлогдлоо. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 80.4% (n=78) нь 2 ба түүнээс дээш хүчин зүйлст хавсарч өртсөн байв. Мөн 57.73% нь 1-5 жилийн дараа мэс засал эмчилгээ хийлгэсэн байлаа. Дүгнэлт: Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийслийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн дунд биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний идэвхигүй амьдралын хэв маяг хамгийн их тохиолдож байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Коронавируст халдвар (COVID-19)-ын үе дэх уушгины хатгааны дүрс оношилгоо
    (2021-06-10)
    Д.Цэвэлмаа
    ;
    ;
    Д.Мөнхбаатар
    . Коронавируст (COVID-19) халдвар өвчин нь өндөр халдвартай, дэлхий дахинд цар тахал хэлбэрээр тархаж, хүнд хэлбэрийн амьсгалын хурц хам шинжээр илэрдэг эмгэг юм. Өвчнийг оношлох алтан стандарт шинжилгээ болох полемеразын гинжин урвалын хариуны мэдрэг чанар тухайн өвчтний халдвар авсан хугацаа, вирүсийн тоо, сорьцын байрлал, чанар, хэмжээ зэргээс хамаарч янз бүр байна. Дэлхий дахины өмнө энэхүү өвчнийг эрт оношилж тусгаарлах, халдварын тархалтыг зогсоох сорилттой тулгарсаар байна. Тиймээс өвчнийг оношлох, хянах, эмчилгээний шийдвэр гаргахад дүрс оношилгооны шинжилгээг ашиглах хэрэгцээ бий болсон. Бид энэхүү өгүүллэгт дэлхий эрүүл мэндийн байгууллага болон олон улсын голлох радиологийн нийгэмлэгийн зөвлөмж, цээжний дүрсийн шинжилгээнд илрэх өөрчлөлтийг харьцуулан бичлээ. Цээжний рентген шинжилгээнд голлон хэвийн уушгины зураглалууд бүдгэрэх, уушгины 2 талын суурийн хэсгээр давамгайлсан сүүн шилний шинж болон нэвчдэсийн сүүдэр илэрдэг бол цээжний компьютерт томографийн шинжилгээнд нийт өвчтний дийлэх өвчтөнд хэв шинжит хэлбэрийн өөрчлөлт болох захын байрлалтай,билатерал нэвчдэстэй эсвэл нэвчдэсгүй сүүн шилний шинж,чулуун шалны зураглал эсвэл олон голомтот нэвчдэстэй эсвэл нэвчдэсгүй дугараг хэлбэрийн сүүн шил, чулуун шалны зураглал эсвэл урвуу хүрээ шинж болон хэлбэржсэн хатгааны өөрчлөлтүүд илэрдэг. Харин уушгины хэт авиан шинжилгээнд А шугам арилах, В шугам олшрох, плеврийн шугам жигд бус болох зузаарах, уушгины хөдөлгөөн багасах, агааргүй нягтрал ихтэй том нэвчдэс тодорхойлогдох зэрэг шинжүүд илэрдэг байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бага тархи гүүрний өнцгийн түгээмэл хавдруудын соронзон резонанст томографийн шинжүүдийг судалсан нь
    (2021-11-01)
    Б.Оюунтогос
    ;
    ; ;
    Д.Мөнхбаатар
    Үндэслэл: Бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ) тохиолдох хавдрын 95-98 Сонсголын дотор суваг хувийг шваннома болон менингиома хавдрууд эзэлдэг бөгөөд эмнэлзүйд Дохионы эрчим илрэх шинжүүд төстэй, зарим тохиолдолд ердийн Соронзон Резонанс Бичил цус Томографи (СРТ) шинжилгээгээр ялган оношлоход хүндрэлтэй байдаг. СРТ-ийн шинэлэг горим болох Susceptibility weighted imaging (SWI)ыг хавдрын оношилгоонд чухалчилж өргөн ашиглаж байна. Зорилго: СРТ-ийн уламжлалт горимууд болон дэвшилтэт горимыг ашиглан БТГӨ-т түгээмэл тохиолдох хавдруудын шинжүүдийг тодорхойлж, ялган оношлох боломжийг судлах юм. Материал, арга зүй: ЛюксМед эмнэлэгт СРТ-ийн шинжилгээгээр бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ)-т шваннома болон менингиома хавдар оношлогдож эмгэг судлалын шинжилгээгээр онош батлагдсан 34 үйлчлүүлэгчийн 36 хавдрыг түүвэрлэн авч ретроспектив аргаар судлан, хасах шалгуураар 6 хавдрыг хасаж, 30 тохиолдолд дүн шинжилгээ хийсэн. Үүсгэврийн эзэлхүүн, талбай, гадаргуу, хатуу хальсны сүүл шинж, сонсголын дотор суваг руу нэвчсэн байдал, тогтоц, тодосгогч бодисын тодрол зэргийг үнэлсэн. Үр дүн: Нийт 30 тохиолдлын 24 (80%) нь эмэгтэй, 6 (20%) нь эрэгтэй, дундаж нас 51.7±13.9 байсан. СРТ - ийн SWI горимд хавдар дотор бага дохионы эрчимтэй буюу бичил цус 20 (67%) хавдарт илэрсэн ба үүнээс 19 шваннома, 1 менингиома байсан (p<0.0001). Тодосгогч бодисын дараах T1WI горимд сонсголын дотор суваг руу нэвчиж ургасан нийт 19 (63%) тохиолдолын 16 (84%) шваннома байсан ба статистик ач холбогдолтой байв (p=0.012). Тус байрлалд тохиолдох менингиома болон шванномаг ялган оношлоход хавдрын хэлбэр, хэмжээ, байрлал, бүрхүүл хальсны шинж, хавдрын эргэн тойрны хаван, IV ховдол дарагдал зэрэг шинжүүд нь статистик ач холбогдолгүй байв. Дүгнэлт: СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжээр нь БТГӨ-ийн түгээмэл хавдруудыг ялган оношлох, гистологийн оношийг таамаглах боломжтой, СРТийн SWI горимд бага дохионы эрчим бичил цус илрэх нь шваннома хавдрыг менингиомаас ялган оношлох СРТ түлхүүр шинж болж байна. Шваннома хавдрын үед сонсголын дотор суваг руу нэвчиж ургах, хавдар доторх уйланхайт агууламжтай байх, менингиома хавдрын үед хатуу хальсны сүүл шинж илрэх нь дээрх хавдруудыг ялган оношлох чухал шинжүүд юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гурван хэмжээст хэвлэх технологиор түнхний үе солих мэс заслын судалгаа
    Үндэслэл: Түнхний үений дутуу хөгжил нь элбэг тохиолддог төрөлхийн 3 хэмжээст хэвлэх гажиг бөгөөд Хятад улсын насанд хүрэгсдийн дунд түнхний үений технологи дутуу хөгжилтэй олон сая хүн байгаа нь Нийгмийн эрүүл мэндийн Түнхний үений дутуу тулгамдсан асуудлын нэг болоод байна. Түнхний үений дутуу хөгжил хөгжил болон түнхний үений сүрьеэгийн үед хийдэг үндсэн эмчилгээ бол Түнхний үе солих түнхний үеийг бүтнээр нь солих мэс засал бөгөөд бид гурван хэмжээст мэс засал хэвлэх технологи ашиглан түнхний үе солих болон энгийн аргаар түнхний үе солих мэс заслын аргуудыг харьцуулан судлах зорилгоор энэхүү тулгамдсан сэдвийг сонгож авсан болно. Зорилго: Түнхний хүнд хэлбэрийн гажигтай өвчтөнд Гурван хэмжээст хэвлэх технологи ашиглан түнхний үе солих болон энгийн аргаар түнхний үе солих мэс заслын үр дүнг харьцуулан судлах. Арга, аргачлал: Түнхний үений дутуу хөгжил болон түнхний үений сүрьеэтэй нийт 107 өвчтөний 51 өвчтөнд нь гурван хэмжээст хэвлэх технологи ашиглан түнхний үе солих хагалгаа, 56 өвчтөнд ердийн түнхний үе солих хагалгаа хийж үр дүнг нь харьцуулан судалсан. Хоёр бүлгийн мэс засал үргэлжилсэн хугацаа, мэс заслын үеийн цус алдалт, хүндрэл, мэс заслын дараа үений үйл ажиллагаа сэргэх хугацаа, мэс заслын дараах 12 сарын доторх Harris-ын үнэлгээ, мэс заслын дараах дунд чөмөгний хүзүүний урагш муруйлтын өнцөг (FNA), хоёр бүлгийн өвчтэй түнхний өнцгийн хэмжээний зөрүү зэрэгт статистик судалгаа хийсэн. Үр дүн: Бид түнхний үений дутуу хөгжлөөс шалтгаалсан түнхний гажгийн Crowe ангиллыг үнэлсэн КТ-ийн шинжилгээ болон Гурван хэмжээст загварын ангилсан байдлыг харьцуулсан судалсан ба бүрэн хийгдсэн гурван хэмжээст хэвлэсэн загвар нь мэс заслын явцад үнэлсэн Crowe ангилалтай бүрэн тохирч байсан. Гурван хэмжээст загвар ашиглаж хагалгаа хийсэн нийт 51 өвчтөний түнхний дутуу хөгжилтэй 24 (47.1%) өвчтөнд Crowe II шат 5, Crowe III шат 8, Crowe IV шат 11 өвчтөнд байгааг тогтоосон нь Гурван хэмжээст загварын ашиглаж тогтоосон үе шаттай тохирч байсан. Харин түнхний үений сүрьеэтэй 27 (52.9%) өвчтөнд хагалгаа хийсний дараа ясны сүрьеэтэй 9, үе мөчний сүрьеэтэй 18 өвчтөн байгааг тогтоосон. Мэс заслын өмнөх түнхний үений сүрьеэгийн үе шатыг тогтооход гурван хэмжээст хэвлэсэн загвар нь гурван хэмжээст КТ-ийн аргаас давуу талтай байна. Гурван хэмжээст түнх солих 51 өвчтөний загварчилсан мэс заслын төлөвлөгөө болон гурван хэмжээст түнх солих мэс заслын явцад илэрсэн түнхний сүүжний тогооны хиймэл суулгацын байрлал, хэмжээ, дунд чөмөгний хиймэл суулгацын байрлал, хэмжээ зэрэг нь бүрэн тохирч байна. Дүгнэлт: Гурван хэмжээст хэвлэсэн загвар ашиглан тогтоосон түнхний хүнд хэлбэрийн гажгийн үе шат болон өвчтөн тус бүрт тохирсон хагалгааны өмнөх төлөвлөгөө зэрэг нь түнхний үе солих бодит хагалгааны үед бүрэн батлагдаж, хагалгааны үргэлжлэх хугацаа ба хүндрэлийг бууруулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бөөрний эсийн өмөнгийн хэв шинжүүдийгкомпьютерт томографид суурилсан радиомикшинжилгээгээр хагалгааны өмнө ялган оношлох асуудалд
    (2026-05-22)
    С.Энхболд
    ;
    О.Пүрэвдорж
    ;
    Х.Тэлмэн
    ;
    Б.Содгэрэл
    ;
    Үндэслэл: Бөөрний эсийн өмөн (БЭӨ) нь насанд хүрэгсдийн бөөрний бүх хавдрын 85–90%-ийг, нийт хавдрын 1–3%-ийг тус тус эзэлдэг ба сүүлийн жилүүдэд тохиолдлын тоо жилд жил тогтмол нэмэгдэж байна. Тунгалаг эст (ccRCC), хөхлөгт (pRCC), хромофоб (chRCC) зэрэг дэд хэв шинжүүд нь генийн мутаци, биологийн онцлог болон эмчилгээний хариу үйлдлийн хувьд мэдэгдэхүйц ялгаатай байдаг тул хагалгааны өмнөх хэв шинжийн тодорхойлох нь эмнэлзүйд чухал ач холбогдолтой юм. Уламжлалт КТ-ийн харааны аргаар үнэлэх нь хязгаарлагдмал ба тодосгогчтой КТ-д суурилсан радиомик шинжилгээ шинэ оношилгооны аргачлал байж болох юм. Зорилго: Тодосгогчтой КТ-д суурилсан радиомик шинжилгээний тусламжтайгаар БЭӨ-ийн ccRCC болон non-ccRCC дэд хэв шинжүүдийг хагалгааны өмнөх шатанд ялган оношлох загварыг боловсруулж, дотоод болон гадаад баталгаажилтаар оношилгооны чадамжийг үнэлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2021–2024 оны хооронд УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвд БЭӨ оношлогдсон, эмгэг судлалаар батлагдсан 121 өвчтөнд хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг ccRCC (n=84) болон non-ccRCC (n=37) гэсэн хоёр бүлэгт хуваасан. КТ-ийн кортикомедуляр фазын зурагт 3D Slicer программаар хавдрын хэсгийг тодорхойлж, нийт 122 радиомик шинжийг гарган авав. Үүнд first-order uniformity, GLCM (саарал шатлалын хамтааллын матриц), GLRLM (саарал шатлалын run-length матриц), хэлбэрийн flatness болон GLCM maximum probability зэрэг параметрүүдийг багтаав. Оношилгооны чадамжийг ROC шинжилгээгээр, загварын тогтвортой байдлыг гадаад баталгаажилтаар (n=73) үнэллээ. Үр дүн: GLRLM параметр нь ccRCC (дундаж 0.1230) болон non-ccRCC (дундаж 0.0170) бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгааг харуулсан (p<0.001). ROC шинжилгээгээр GLRLM-ийн хязгаарын утга 0.1493, дотоод баталгаажилтын AUC 0.9103, мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 92.3% байв (p<0.01). Гадаад баталгаажилтад (n=73) AUC 0.860, нарийвчлал 86.0% байсан нь загварын ерөнхийлөх чадамжийг нотолж байна. First-order uniformity (AUC=0.880) болон variance (AUC=0.862) параметрүүд GLRLM-тэй ойролцоо чадамжтай байсан бол flatness (AUC=0.584), GLCM (Imc2, AUC=0.621) зэрэг параметрүүд ялган оношлох үнэлэмж харьцангуй бага байв. Confusion matrix-ийн дотоод баталгаажилтад нарийвчлал 86.0%, гадаад баталгаажилтад 86.0% байв. Дүгнэлт: Инвазив бус КТ-д суурилсан радиомик шинжилгээ нь БЭӨийн хэв шинжүүдийг хагалгааны өмнөх шатанд өндөр нарийвчлалтай (AUC=0.92) ялган оношлох чадамжтай болохыг дотоод болон гадаад баталгаажилтаар харуулж байна.