Dagvasumberel, Gonchigsuren
Loading...
Товч нэр
Dagvasumberel, Gonchigsuren
Бүтэн нэр
Dagvasumberel Gonchigsuren
Латин нэр
Dagvasumberel Gonchigsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умайн хүзүүний хорт хавдрын хими-туяа эмчилгээний хариу урвалыг СРТ болон FDG-ПЭТ/ KT-ийн үзүүлэлтүүдтэй уялдуулан судлах нь(2026-09-15) ;Я.Эрдэнэтуяа; ; ;Б. АдьяадэлгэрэхГ.СарнайҮндэслэл: Манай улсад 2017 оны байдлаар умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 11.9%, хорт хавдрын нас баралтын 7.3%-г эзэлж гуравдугаар байранд орж байна. Америкийн цацрагийн хавдар судлалын нийгэмлэгийн удирдамжид УХХХ-ын 2018 оны FIGO IB3–IVA үе шатанд хосолсон хими-туяа эмчилгээ (XXTЭ) үр дүнтэй болохыг зөвлөсөн. ХХТЭ-ний дараах хавдрын хариу урвалыг зөв үнэлэх нь эмчилгээний үр дүнг тодорхойлох, үлдэгдэл хавдар болон дахилтын эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Соронзон резонанст томограф (СРТ) нь УХХХ-ын хэмжээ, хэсэг газрын тархалт, параметрийн эдийн нэвчдэс болон эмчилгээний дараах морфологийн өөрчлөлтийг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг. Харин 18F-FDG ПЭТ/КТ нь хавдрын анатомийн өөрчлөлтөөс гадна хавдрын метаболик идэвхийг үнэлэх боломжтой бөгөөд стандарт шингээлтийн утга (СШУ) үзүүлэлтээр эмчилгээний үр дүнг тоон хэлбэрээр үнэлэх давуу талтай. Зорилго: Умайн хүзүүний хорт хавдрын хосолсон хими-туяа эмчилгээний хариу урвал болон СРТ бa FDG-PET/CT-ийн дүрс оношилгооны үзүүлэлтүүдийн хамаарлыг судлах Арга, аргачлал: Бид 2024-2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт УХХХ онош эд судлалын шинжилгээгээр батлагдаж, хосолсон хими-туяа эмчилгээ хийлгэсэн 35 үйлчлүүлэгчийн мэдээлэлд ретроспектив аргаар судалгаа хийсэн. ХХТЭ-ний дараах хяналтын СРТ хийлгэсэн 23 хүнд эмчилгээний хариу урвалыг үнэлсэн. СРТ-ийн шинжилгээнд Сиеменс 1.5Т хүчин чадалтай аппарат ашиглав. FDG-ПЭТ/КТ-д хавдрын голомтот анхдагч СШУ хэмжиж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 32-73 насны нийт 35 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 51.2±12.6 жил байв. СРТ-д хавдрын гурван хэмжээст өгөгдлийн дундаж хэмжээ 54.3±15.8 мм тодорхойлогдов. Хавдрын хэмжээгээр ангилж үзэхэд нийт 35 өвчтөний 28 (80.0%) нь 4 см-ээс том, 7 (20.0%) нь 4 см-ээс бага хавдартай байсан, FIGO үе шатны ангиллаар IIIC1 үе шат 22 (62.9%), IIIC2 үе шат 7 (20.0%), IIIB үе шат 3 (8.6%), IIB үе шат 2 (5.7%), IVA үе шат 1 (2.9%) байв. Эд судлалын шинжилгээнд нийт тохиолдлын 31 (88.6%) нь хавтгай эсийн гаралтай хорт хавдар, аденокарцинома 3 (8.6%) харин тунгалаг эсийн хорт хавдар (clear cell carcinoma) 1 (2.9%) байлаа. СРТ-ийн RECIST 1.1 шалгуураар CR буюу бүрэн эдгэрсэн 15 (65.2%) ба PR буюу хэсэгчилж эдгэрсэн 8 (34.7%) тохиолдол байсан. ХХТЭ-ний дараа CR бүлэгт хавдрын хэмжээ дунджаар 94.8%, харин PR бүлэгт 65.3%-аар тус тус буурч статистикийн үнэн магадлалтай байлаа. ХХТЭ-ний өмнөх ПЭT/КT-ийн СШУ нь бүрэн эдгэрсэн бүлэгт 16.0±9.8, хэсэгчилж багассан бүлэгт 24.3±14.5 тодорхойлогдож, CR бүлэгт анхдагч СШУ-ын дундаж утга харьцангуй бага дүрслэгдсэн (Mann–Whitney U test, p=0.059). Дүгнэлт: Хосолсон хими-туяа эмчилгээний хариу урвалыг RECIST 1.1 шалгуураар үнэлэхэд хавдрын хэмжээ мэдэгдэхүйц буурж, хэсэгчилж багассан бүлэгтэй харьцуулахад бүрэн эдгэрсэн бүлэгт хавдрын хэмжээний өөрчлөлт өндөр байв (p=0.0016). ПЭT/КT-ийн СШУ нь бүрэн эдгэрсэн бүлэгт 16.0±9.8, хэсэгчилж багассан бүлэгт 24.3±14.5 тодорхойлогдож, ХХТЭ-ний өмнөх СШУ утга өндөр байх тусам хавдрын хэмжээний бууралт бага байх хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллын харьцуулсан судалгаа(2026-05-22) ;А.Цэрэнсугир; ; ;Д.ТүвшинжаргалҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) нь танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол болон тархины бүтцийн өөрчлөлтөд нөлөөлдөг архаг бодисын солилцооны эмгэг юм. Соронзон резонанст томографийн (СРТ) шинжилгээгээр илрэх тархины цагаан бодисын гиперинтенсив голомт (ЦБГГ) нь тархины жижиг судасны эмгэгийг илтгэх дүрс оношилгооны чухал маркер болдог. Гэсэн хэдий ч манай улсын хүн амд ЧШХШ2-той өвчтөнүүдийн ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон аргаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн тархины цагаан бодисын гиперинтенсив голомтын ачааллыг үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулах. Арга, аргачлал: Энэхүү аналитик агшингийн, ретроспектив харьцуулсан судалгаанд АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт 2019-2025 онд тархины СРТ хийлгэсэн 40 ба түүнээс дээш насны оролцогчдыг хамруулсан. ЧШХШ2 бүлэгт онош батлагдсан, хяналтын бүлэгт чихрийн шижин болон предиабетгүй оролцогчдыг оруулсан. Томоохон бүтцийн эмгэгтэй, дүрсийн чанар хангалтгүй, автомат боловсруулалт амжилтгүй, эсвэл клиник мэдээлэл дутуу тохиолдлыг хассаны дараа анхан шатанд сонгосон 283 оролцогчоос 257-г эцсийн шинжилгээнд хамруулсан (ЧШХШ2: 71, хяналт: 186). СРТ-ийн 3D T1-weighted MPRAGE болон T2-FLAIR дүрсийг Neurophet AQUA программ (version 3.1)-аар боловсруулж, нийт, гүний, ховдол орчмын Фазекас оноог үнэлсэн. Нас, хүйсээр засварласан эрэмбэт логистик регрессийн шинжилгээг SPSS 25.0 программаар хийж, p<0.05-ийг статистик ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Эцсийн шинжилгээнд 257 оролцогч (ЧШХШ2=71, хяналт=186) хамрагдсан. Бүлгүүдийн хооронд хүйсийн (p=0.046), насны ангиллын (p<0.001) тархалт ялгаатай байсан. ЧШХШ2 бүлэгт нийт ба гүний Фазекас оноо хяналтын бүлгээс өндөр байсан (нийт Фазекас aOR 10.81; 95% CI, 5.2022.49; гүний Фазекас aOR 8.21; 95% CI, 4.32-15.60; хоёуланд p<0.001). Нас ахих тусам нийт (aOR 1.07; 95% CI, 1.03-1.11; p=0.001) болон гүний (aOR 1.04; 95% CI, 1.00-1.08; p=0.037) Фазекас оноо нэмэгдэх хандлагатай байсан бөгөөд эмэгтэй хүйс нийт (aOR 1.95; 95% CI, 1.043.63; p=0.036) болон гүний (aOR 1.95; 95% CI, 1.08-3.51; p=0.026) Фазекасын өндөр ангилалтай холбоотой байв. Дүгнэлт: ЧШХШ2-той насанд хүрэгчдийн тархины ЦБГГ-ын ачааллыг хиймэл оюунд суурилсан автомат тоон СРТ боловсруулалтаар үнэлж, хяналтын бүлэгтэй харьцуулахад ЧШХШ2 нь тархины нийт болон гүний Фазекас оноо өндөр байхтай статистик ач холбогдол бүхий хамааралтай болох нь тогтоогдлоо. Энэхүү хамаарал нь нас, хүйсээр засварласны дараа ч хадгалагдсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюунд суурилсан СРТ-ийн боловсруулалт нь ЧШХШ2-той холбоотой тархины ЦБГГ-ын ачааллыг объектив, тоон, стандартчилсан аргаар үнэлэхэд тохиромжтой арга зүй байж болохыг харуулж байна.
