Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Умайн хүзүүний хорт хавдрын хими-туяа эмчилгээний хариу урвалыг СРТ болон FDG-ПЭТ/ KT-ийн үзүүлэлтүүдтэй уялдуулан судлах нь
    (2026-09-15)
    Я.Эрдэнэтуяа
    ;
    ; ;
    Б. Адьяадэлгэрэх
    ;
    Г.Сарнай
    Үндэслэл: Манай улсад 2017 оны байдлаар умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 11.9%, хорт хавдрын нас баралтын 7.3%-г эзэлж гуравдугаар байранд орж байна. Америкийн цацрагийн хавдар судлалын нийгэмлэгийн удирдамжид УХХХ-ын 2018 оны FIGO IB3–IVA үе шатанд хосолсон хими-туяа эмчилгээ (XXTЭ) үр дүнтэй болохыг зөвлөсөн. ХХТЭ-ний дараах хавдрын хариу урвалыг зөв үнэлэх нь эмчилгээний үр дүнг тодорхойлох, үлдэгдэл хавдар болон дахилтын эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Соронзон резонанст томограф (СРТ) нь УХХХ-ын хэмжээ, хэсэг газрын тархалт, параметрийн эдийн нэвчдэс болон эмчилгээний дараах морфологийн өөрчлөлтийг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг. Харин 18F-FDG ПЭТ/КТ нь хавдрын анатомийн өөрчлөлтөөс гадна хавдрын метаболик идэвхийг үнэлэх боломжтой бөгөөд стандарт шингээлтийн утга (СШУ) үзүүлэлтээр эмчилгээний үр дүнг тоон хэлбэрээр үнэлэх давуу талтай. Зорилго: Умайн хүзүүний хорт хавдрын хосолсон хими-туяа эмчилгээний хариу урвал болон СРТ бa FDG-PET/CT-ийн дүрс оношилгооны үзүүлэлтүүдийн хамаарлыг судлах Арга, аргачлал: Бид 2024-2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт УХХХ онош эд судлалын шинжилгээгээр батлагдаж, хосолсон хими-туяа эмчилгээ хийлгэсэн 35 үйлчлүүлэгчийн мэдээлэлд ретроспектив аргаар судалгаа хийсэн. ХХТЭ-ний дараах хяналтын СРТ хийлгэсэн 23 хүнд эмчилгээний хариу урвалыг үнэлсэн. СРТ-ийн шинжилгээнд Сиеменс 1.5Т хүчин чадалтай аппарат ашиглав. FDG-ПЭТ/КТ-д хавдрын голомтот анхдагч СШУ хэмжиж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 32-73 насны нийт 35 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 51.2±12.6 жил байв. СРТ-д хавдрын гурван хэмжээст өгөгдлийн дундаж хэмжээ 54.3±15.8 мм тодорхойлогдов. Хавдрын хэмжээгээр ангилж үзэхэд нийт 35 өвчтөний 28 (80.0%) нь 4 см-ээс том, 7 (20.0%) нь 4 см-ээс бага хавдартай байсан, FIGO үе шатны ангиллаар IIIC1 үе шат 22 (62.9%), IIIC2 үе шат 7 (20.0%), IIIB үе шат 3 (8.6%), IIB үе шат 2 (5.7%), IVA үе шат 1 (2.9%) байв. Эд судлалын шинжилгээнд нийт тохиолдлын 31 (88.6%) нь хавтгай эсийн гаралтай хорт хавдар, аденокарцинома 3 (8.6%) харин тунгалаг эсийн хорт хавдар (clear cell carcinoma) 1 (2.9%) байлаа. СРТ-ийн RECIST 1.1 шалгуураар CR буюу бүрэн эдгэрсэн 15 (65.2%) ба PR буюу хэсэгчилж эдгэрсэн 8 (34.7%) тохиолдол байсан. ХХТЭ-ний дараа CR бүлэгт хавдрын хэмжээ дунджаар 94.8%, харин PR бүлэгт 65.3%-аар тус тус буурч статистикийн үнэн магадлалтай байлаа. ХХТЭ-ний өмнөх ПЭT/КT-ийн СШУ нь бүрэн эдгэрсэн бүлэгт 16.0±9.8, хэсэгчилж багассан бүлэгт 24.3±14.5 тодорхойлогдож, CR бүлэгт анхдагч СШУ-ын дундаж утга харьцангуй бага дүрслэгдсэн (Mann–Whitney U test, p=0.059). Дүгнэлт: Хосолсон хими-туяа эмчилгээний хариу урвалыг RECIST 1.1 шалгуураар үнэлэхэд хавдрын хэмжээ мэдэгдэхүйц буурж, хэсэгчилж багассан бүлэгтэй харьцуулахад бүрэн эдгэрсэн бүлэгт хавдрын хэмжээний өөрчлөлт өндөр байв (p=0.0016). ПЭT/КT-ийн СШУ нь бүрэн эдгэрсэн бүлэгт 16.0±9.8, хэсэгчилж багассан бүлэгт 24.3±14.5 тодорхойлогдож, ХХТЭ-ний өмнөх СШУ утга өндөр байх тусам хавдрын хэмжээний бууралт бага байх хамааралтай байна.