Byambadorj, Bayarlakh
Loading...
Товч нэр
Byambadorj, Bayarlakh
Бүтэн нэр
Byambadorj Bayarlakh
Латин нэр
Byambadorj Bayarlakh
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1 генийн rs41423247, rs6189/rs6190 полиморфизмуудыг гуурсан хоолойн багтраа өвчинтэй холбон судалсан нь(2022-11-02) ;Б.Золзаяа ;Д.Үүрийнцолмон; ; Б.МинжинҮндэслэл: NR3C1 генийн rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмууд нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ)-д өртөмхий байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой юм. Мөн эдгээр полиморфизмууд нь глюкокортикойдод мэдрэг байдал нөлөөлдөг ажээ. Зорилго: rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмуудын аллель, генотип, диплотипийн давтамжийг ГХБӨ-тэй хүмүүс ба хяналтын бүлгийн хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид тохиолдлын бүлэгт ГХБӨ-тэй болох нь оношлогдсон 194 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 189 хүнийг оролцуулсан. Генотипүүдийг полимеразын гинжин урвал (ПГУ), огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП) аргаар тодорхойлсон. Үр дүн: rs41423247 полиморфизмын аллель, генотипийн давтамж бүлгүүдэд ойролцоо байсан (p>0.05). Хи квадрат анализаар rs6189/rs6190 полиморфизм нь бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. C/C+C/C бус диплотипийг тээгчдэд ГХБӨ-өөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн (OR=67.56, 95% CI, 4.10-1114.3, p=0.003) байгаа судалгааны үр дүнд ажиглагдлаа. Дүгнэлт: NR3C1 генийн rs6189/rs6190 полиморфизм нь Монголчуудын дунд ГХБӨ үүсэх, өртөмхий байдлыг бий болгох генетик хүчин зүйлийн нэг байж болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1, ACE, ACE2 генүүдийн полиморфизмыг Коронавируст халдварын хүндийн зэрэгтэй холбон судалсан дүн(2023-04-24) ;Б.Одончимэг; ;Г.Болормаа; Б.Золзаяа
