Byambadorj, Bayarlakh
Loading...
Товч нэр
Byambadorj, Bayarlakh
Бүтэн нэр
Byambadorj Bayarlakh
Латин нэр
Byambadorj Bayarlakh
Албан тушаал
Судлаач
ORCID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүдний шар толбоны насжилт хамааралт сөнөрөлийн эрсдэлт хүчин зүйлс ба CFH генийн хамаарлыг судалсан дүн(2023-11-03) ;А.Ариунзаяа ;П.Золзаяа; ;Т.СувдҮндэслэл: Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС) нь өндөр настнуудын (>50) дунд харааны чадвар алдагдах эмгэгийн гол шалтгаануудын нэг болдог. Эрт үеийн НХШТС-ийн үед Брухын мембран болон торлог бүрхүүлийн нөсөөт давхарга хооронд товх үүсч шөнийн харах чадвар буурах, уншихад бэрхшээлтэй байх зэрэг шинж илэрдэг бол хожуу үед географик атропи, судаслаг давхаргад шинээр судасжилт үүсч, цааш сорвижиж харааны чадвар алдагддаг. Ингэснээр хөгшчүүдэд харааны чадвар буурах, хараагүйдлээс шалтгаалж гэмтэх, нийгмээс тусгаарлагдах, хэн нэгний асрамжинд байх шаардлага гарах зэрэг бэрхшээлүүд үүсч амьдралын чанар буурч байна. НХШТС нь нас, тамхи таталт, биеийн жингийн индекс өндөр байх, хооллолтын хэв маяг, удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал CFH генийн үйл ажиллагааны домеин хэсэг дээрх хэд хэдэн нэг нуклеотидын полиморфизм НХШТС үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна. Зорилго: CFH генийн rs1061170, rs1065489, rs800292 полиморфизмуудыг хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй хослуулан НХШТС-тэй холбон судлах, нөлөөлөх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны тохиолдлын бүлэгт 161, хяналтын бүлэгт 116 хүнийг хамруулав. Бид тусгайлан боловсруулсан асуумжаар судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйлс болон биемахбодын хэмжилтийг хийж судалгаанд хамрагдагсдын нүдний үзлэг шинжилгээнд хамруулав. Бид судалгаанд оролцогчдын захын цуснаас геномын ДНХ-ийг ялган авч, ялгасан ДНХ-ээс полимеразын гинжин урвал (ПГУ) аргаар генийн өвөрмөц дарааллыг олшруулан үр дүнг гель электрофорезийн аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг SNPalyze программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүгээр нарны шил тогтмол хэрэглэдэггүй (OR=3.16, 95% CI 1.67-5.96, p<0.001), артерийн даралт ихдэлттэй байх (OR=2.29, 95% CI 1.37-3.83, p=0.002), цус шингэлэх эм хэрэглэдэг (OR=2.28, 95% CI 1.30-3.98, p=0.004) зэрэг нь НХШТС-д эрсдэлт нөлөөтэй байгаа нь тодорхойлогдлоо. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Дүгнэлт: 1.НХШТС-д нарны шил зүүдэггүй байх (p<0.001), артерийн гипертензитэй (p=0.0015), бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэдэг нь (p=0.007) статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу НХШТС-д эрсдэлт нөлөөтэй тодорхойлогдлоо. 2.CFH генийн rs1061170 полиморфизмын дээрх аллель, генотипүүд хуурай хэлбэрийн НХШТС-д эрсдэлт нөлөөгүй, харин нойтон хэлбэрийн НХШТС үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна(p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1, ACE, ACE2 генүүдийн полиморфизмыг Коронавируст халдварын хүндийн зэрэгтэй холбон судалсан дүн(2023-04-24) ;Б.Одончимэг; ;Г.Болормаа; Б.Золзаяа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний удамзүйн судалгаануудын тойм(2023-05-18) ;Н.Уянгахорол; ; ;Т.СувдҮндэслэл: Сүүлийн хэдэн арван жилд хүний удамшлын өвчин, Удмын мэдээлэл зонхилон тохиолдох өвчлөл, тэр ч байтугай халдварт өвчний удамшлын Харьцуулсан урьдач нөхцлийг сонирхон судлах нь нэмэгдэж, генетикийн судалгааны судалгаа аргачлал, технологийн хурдацтай дэвшилтэй зэрэгцэн генетик вариац Вариац ба өвчин хоорондын холбоо хамаарлын тухай асар их хэмжээний Эрсдэлт хүчин судалгааны баримт нотолгоонууд нийтлэгдсэн байна. Харин Монгол зүйл хүн амын дунд 1995 оноос хойш нэг нуклеотидын полиморфизм, богино давтагдсан дараалал, мутаци болон бусад генетик вариацуудыг судалсан олон тооны баримт байна. Генетикийн вариацуудыг судалсан судалгааны материал, нотолгоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг нэгтгэх, системчлэх, дүн шинжилгээ хийх, олон улсад хийгдсэн судалгаануудтай харьцуулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Гэвч манай оронд генетик вариациуд, судалгааны баримт, нотолгоог нэгтгэсэн, тоймолсон судалгаа хараахан хийгдээгүй, мэдээллийн сан байхгүй байсаар байна. Зорилго: Өвчин эмгэгтэй холбоо хамааралтай кандидат ген, тэдгээрийн вариацууд, судалгааны ажлуудыг харьцуулах, нэгтгэх Арга, аргачлал: Бид тохиолдол хяналт, нэг агшингийн, тохиолдлын болон генетик хүчин зүйлийг өвчинтэй холбон судалсан бусад төрлийн судалгаануудыг сонгон авсан. Бүх судалгааны материалыг 1. Монголчуудын удамзүйн харьцуулсан судалгаа, 2. ховор тохиолдох удамшлын эмгэгийн судалгаа, 3. зонхилон тохиолдох өвчлөлийн удмын эрсдэлт хүчин зүйлийн судалгаа гэсэн 3 бүлэгт хуваасан. Үр дүн: Удамзүйн харьцуулсан 8 судалгаа байсан бөгөөд Монголчуудад өвөрмөц HLA аллелиуд, гаплобүлэг, ХY хромосомын микросателлит маркеруудыг тогтоожээ. Ховор тохиолдох удамшлын эмгэгийн удамзүйн судалгаагаар өвчтөн ба түүний гэр бүлийн хүмүүст 15 генийн 91 вариацыг шинжилжээ. Нийт 14 генийн 44 вариац илрүүлсэн байна. Зонхилон тохиолдох өвчлөлийн удмын судалгаагаар 71 полиморфизмыг 19 өвчтэй холбон судалсан. ApoA5 rs662799 (T/C+C/C, OR=1.87; 95% ИИ, 1.17-3.01; p=0.01), PGC-1α rs8192678 (G/G, OR=2.12; 95% ИИ, 1.09-4.13; p=0.027), LPL rs285 (C/C, OR=3.02; 95% ИИ, 1.61-5.63; p=0.0005), ADIPOQ rs2241766 (T/G, OR=2.27; 95% ИИ, 1.42-3.64; p=0.0006) полиморфизмууд бодисын солилцооны хам шинжид эрсдэл нөлөөтэй байсан. 19 полиморфизм УАБӨ, ГХБӨ, НХШТС, уушгины хавдар, хөхний хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин ба эпилепситэй холбоо хамааралтай байлаа. Дүгнэлт: Бид энэ судалгаагаар анхан шатны тойм гарган зарим холбоо хамаарлыг судаллаа. Цаашид Монголчуудын дунд өвчлөл үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх генетик маркеруудыг тодорхойлж, нөлөөллийг тогтоохын тул илүү олон тооны нотолгоо, тойм судалгаанууд шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The polymorphisms of TSHR and CTLA-4 genes as genetic predictors of susceptibility to Graves` ophthalmopathy(Informa UK Limited, 2026-04); ; ; ; PURPOSE: To determine the genetic polymorphisms of CTLA-4 and TSHR genes with susceptibility to Graves` ophthalmopathy among patients with Graves' disease. METHODS: A total of 187 patients with Graves' disease were divided into two groups: 87 with Graves` ophthalmopathy and 100 without. Clinical examination and thyroid function tests were performed for all patients with Graves` disease. The genotyping was performed by restriction fragment length polymorphism and allele-specific PCR methods. RESULTS: rs5742909 T and rs1054708 T alleles were frequent in the group with Graves` ophthalmopathy. By genotypic comparison, the T/T and C/T genotypes of rs5742909 and the T/T genotype of rs1054708 were significantly higher among patients with Graves` ophthalmopathy. In addition, we found more than additive interaction between rs5742909 and rs1054708 (RERI = 3.787, AP = 0.122, S = 1.16), and the patients who carrying T/T or C/T of rs5742909 and T/T of rs1054708 had significantly higher risk of Graves` ophthalmopathy (aOR = 8.77, 95% CI = 3.02-25.52; Power = 98.1%). CONCLUSIONS: This result indicates that rs5742909 of CTLA-4 and rs1054708 of TSHR genes are the genetic risk factors for Graves` ophthalmopathy. In addition, the combination of these polymorphisms might be used as genetic predictors of Graves' ophthalmopathy. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The synergistic interaction between ACE and TMPRSS2 polymorphisms increases the risk of severe COVID-19(Public Library of Science (PLoS), 2026) ;Bayaraa, Odonchimeg; ; ; Within a few years after the pandemic outbreak, several of evidence have found to suggest that the genetic factors influence the severity and mortality rate of COVID-19. In particular, the identification of genetic markers that increase the risk of severe or critical COVID-19 is important for public health management during the pandemic. By August 2021, 88.9% of Mongolian population had been vaccinated. Therefore, we conducted this study to compare the polymorphisms of candidate genes by selecting people who developed mild or severe COVID-19 within this vaccinated population. A total of 90 patients with severe COVID-19, 95 patients with mild COVID-19, and 90 asymptomatic patients were participated in present cross-sectional study. rs4646994, rs4240157, rs41423247, rs56149945, rs10052957, rs12329760, rs4303795, rs75603675 and rs17854725 polymorphisms of the ACE, ACE2, NR3C1 and TMPRSS2 genes were genotyped. Genotyping performed by real-time PCR, RFLP and allele-specific PCR methods. Odds ratio, 95% confidence interval, p value were calculated using logistic regression analysis. SNP-SNP interaction were explored using multi-dimensional reduction analysis. P values for multivariate model was corrected by Bonferroni correction. Totally 10 polymorphisms of above-mentioned genes were genotyped among the groups. Only A/C genotype frequencies of rs75603675 were significantly different between groups. Compared with mild COVID-19 group, the participants who carrying A/C genotype of rs75603675 had 3.58-fold (95% CI, 1.38-9.29, p = 0.009) higher risk for severe COVID-19. In addition, the synergistic interaction (RERI = 2.573; AP = 0.934; S = 8.352) was observed between D/D or I/D genotype of rs4646994 and A/C genotype of rs75603675, which combination (OR=4.88, 95% CI, 1.38-18.01, p = 0.014, Power = 91.1%) was associated with increased risk of severe COVID-19 after Bonferroni correction. Our result suggesting that the combination of rs4646994 of the ACE gene and rs75603675 of the TMPRSS2 gene is associated with increased risk of severe COVID-19. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 1
