Byambadorj, Bayarlakh
Loading...
Товч нэр
Byambadorj, Bayarlakh
Бүтэн нэр
Byambadorj Bayarlakh
Латин нэр
Byambadorj Bayarlakh
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УАБӨ-ний эрсдэлд ADRB2 генийн rs1042719, rs1042720 полиморфизм ба тамхидалт нөлөөлөх нь(2022-12-26) ;Б.Сарнай; ; ;Т.СувдҮндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэхэд нөлөөлдөг гадаад орчны болон удмын олон эрсдэлт хүчин зү лс ба даг. УАБӨ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зү лс, эрт илрүүлэг, урьдчилан сэрги лэх арга замуудыг үргэлжлүүлэн судлах шаардлагта ба гаа билээ. Зорилго: ADRB2 гени н rs11168070, rs11959427, rs1042719, rs1042720 полиморфизмуудыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулан УАБӨ-тэй холбон судлахаар болсон. Арга, аргачлал: Генотипүүдийг аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тамхидалт хамааралт хүчин зүйлийг харьцуулсан үр дүнгээр тамхичид (OR=1.68; 95% CI, 1.08–2.64, p=0.02), өдөрт 20-иос дээш тамхи татдаг хүмүүс (OR=2.9; 95% CI, 1.73–4.88, p<0.001) УАБӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байлаа. rs1042719 (OR=1.58, 95% CI, 1.06–2.34, p=0.023) ба rs1042720 (OR=1.94, 95% CI, 1.21–3.12, p=0.006) полиморфизмын гетерозигот генотип нь УАБӨ-ий эрсдэлд нөлөөтэй нь тодорхойлогдсон. Дүгнэлт: ADRB2 гени н rs1042719, rs1042720 полиморфизмууд УАБӨ-д нөлөөлөх хүчин зүйл байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, MMP1 генийн rs17997508 болон MMP2 генийн rs11646643, rs243864 полиморфизмуудыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбон судалсан нь(2022-12-26) ;Г.Марал; ; ; Үндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр гуурсан хоолойн үрэвсэлт ба бүтцийн өөрчлөлттэй хэлбэрээр явагддаг дэлхий нийтэд өргөн тархсан амьсгалын эрхтэн тогтолцооны архаг өвчин. Судалгааны баг олон генүүд нь дангаар болон хамтдаа УАБӨ-ний эрсдэлт хүчин зүйл болж байгааг тогтоосон. Зорилго: MMP1 генийн rs17997508 болон MMP2 генийн rs11646643, rs243864 полиморфизмуудыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбоо хамааралтай эсэхийг судлахаар зорилго тавьлаа. Арга, аргачлал: Бид судалгааны тохиолдлын бүлэгт 181, хяналтын бүлэгт 292, нийт 473 хүнийг хамруулж MMP1 генийн rs1799750 полиморфизмыг харьцуулан судлав. Оролцогсдоос ерөнхий мэдээлэл, багажийн шинжилгээний үзүүлэлтийг асуумжаар авсан. ММР1 генийн rs1799750, MMP2-ын rs11646643, rs243864 полиморфизмыг тодорхойлоход өвөрмөц праймерын тусламжтай аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар бүтээгдэхүүнийг олшруулж, үр дүнг 1.5%-ийн агароз гельд гүйлгэн зургийг авч тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнд бүлэг хооронд нас, хүйс, БЖИ, боловсролын түвшингийн хувьд ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Харин тамхи таталт, уушгины амьдралын үзүүлэлтүүд ялгаатай байв (p<0.05). ММР1 генийн rs1799750 полиморфизмын аллель, генотипийн давтамж статистик ач холбогдол илэрсэнгүй. ММР2 генийн rs243864 полиморфизм хяналтын болон тохиолдлын бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай илэрсэн. Дүгнэлт: ММР1 генийн rs1799750 полиморфизм тухайн популяцид уушгины архаг бөглөрөлт өвчнийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болж чадахгүй байгааг тогтоолоо. Хаин Харин ММР2 генийн rs243864 полиморфизм уушгины архаг бөглөрөлт өвчний удмын хүчин зүйл болж болох боломжтойг тогтоолоо.
