Byambadorj, Bayarlakh
Loading...
Товч нэр
Byambadorj, Bayarlakh
Бүтэн нэр
Byambadorj Bayarlakh
Латин нэр
Byambadorj Bayarlakh
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүдний шар толбоны насжилт хамааралт сөнөрөлийн эрсдэлт хүчин зүйлс ба CFH генийн хамаарлыг судалсан дүн(2023-11-03) ;А.Ариунзаяа ;П.Золзаяа; ;Т.СувдҮндэслэл: Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС) нь өндөр настнуудын (>50) дунд харааны чадвар алдагдах эмгэгийн гол шалтгаануудын нэг болдог. Эрт үеийн НХШТС-ийн үед Брухын мембран болон торлог бүрхүүлийн нөсөөт давхарга хооронд товх үүсч шөнийн харах чадвар буурах, уншихад бэрхшээлтэй байх зэрэг шинж илэрдэг бол хожуу үед географик атропи, судаслаг давхаргад шинээр судасжилт үүсч, цааш сорвижиж харааны чадвар алдагддаг. Ингэснээр хөгшчүүдэд харааны чадвар буурах, хараагүйдлээс шалтгаалж гэмтэх, нийгмээс тусгаарлагдах, хэн нэгний асрамжинд байх шаардлага гарах зэрэг бэрхшээлүүд үүсч амьдралын чанар буурч байна. НХШТС нь нас, тамхи таталт, биеийн жингийн индекс өндөр байх, хооллолтын хэв маяг, удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал CFH генийн үйл ажиллагааны домеин хэсэг дээрх хэд хэдэн нэг нуклеотидын полиморфизм НХШТС үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна. Зорилго: CFH генийн rs1061170, rs1065489, rs800292 полиморфизмуудыг хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй хослуулан НХШТС-тэй холбон судлах, нөлөөлөх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны тохиолдлын бүлэгт 161, хяналтын бүлэгт 116 хүнийг хамруулав. Бид тусгайлан боловсруулсан асуумжаар судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйлс болон биемахбодын хэмжилтийг хийж судалгаанд хамрагдагсдын нүдний үзлэг шинжилгээнд хамруулав. Бид судалгаанд оролцогчдын захын цуснаас геномын ДНХ-ийг ялган авч, ялгасан ДНХ-ээс полимеразын гинжин урвал (ПГУ) аргаар генийн өвөрмөц дарааллыг олшруулан үр дүнг гель электрофорезийн аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг SNPalyze программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүгээр нарны шил тогтмол хэрэглэдэггүй (OR=3.16, 95% CI 1.67-5.96, p<0.001), артерийн даралт ихдэлттэй байх (OR=2.29, 95% CI 1.37-3.83, p=0.002), цус шингэлэх эм хэрэглэдэг (OR=2.28, 95% CI 1.30-3.98, p=0.004) зэрэг нь НХШТС-д эрсдэлт нөлөөтэй байгаа нь тодорхойлогдлоо. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Дүгнэлт: 1.НХШТС-д нарны шил зүүдэггүй байх (p<0.001), артерийн гипертензитэй (p=0.0015), бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэдэг нь (p=0.007) статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу НХШТС-д эрсдэлт нөлөөтэй тодорхойлогдлоо. 2.CFH генийн rs1061170 полиморфизмын дээрх аллель, генотипүүд хуурай хэлбэрийн НХШТС-д эрсдэлт нөлөөгүй, харин нойтон хэлбэрийн НХШТС үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна(p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УАБӨ-ний эрсдэлд ADRB2 генийн rs1042719, rs1042720 полиморфизм ба тамхидалт нөлөөлөх нь(2022-12-26) ;Б.Сарнай; ; ;Т.СувдҮндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэхэд нөлөөлдөг гадаад орчны болон удмын олон эрсдэлт хүчин зү лс ба даг. УАБӨ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зү лс, эрт илрүүлэг, урьдчилан сэрги лэх арга замуудыг үргэлжлүүлэн судлах шаардлагта ба гаа билээ. Зорилго: ADRB2 гени н rs11168070, rs11959427, rs1042719, rs1042720 полиморфизмуудыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулан УАБӨ-тэй холбон судлахаар болсон. Арга, аргачлал: Генотипүүдийг аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тамхидалт хамааралт хүчин зүйлийг харьцуулсан үр дүнгээр тамхичид (OR=1.68; 95% CI, 1.08–2.64, p=0.02), өдөрт 20-иос дээш тамхи татдаг хүмүүс (OR=2.9; 95% CI, 1.73–4.88, p<0.001) УАБӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байлаа. rs1042719 (OR=1.58, 95% CI, 1.06–2.34, p=0.023) ба rs1042720 (OR=1.94, 95% CI, 1.21–3.12, p=0.006) полиморфизмын гетерозигот генотип нь УАБӨ-ий эрсдэлд нөлөөтэй нь тодорхойлогдсон. Дүгнэлт: ADRB2 гени н rs1042719, rs1042720 полиморфизмууд УАБӨ-д нөлөөлөх хүчин зүйл байж болох юм.
