Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэлзүйн байдалд танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний үзүүлэх нөлөөлөл
    (2022-12-26) ;
    Т.Сэлэнгэ
    ;
    Д.Мэнджаргал
    ;
    Э.Ганчимэг
    ;
    Л.Гантөмөр
    Үндэслэл: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) нь сүрьеэгийн Сүрьеэ эмчилгээнд хэрэглэдэг үндсэн эм болох изониазид, рифампицинд Сэтгэл гутрал тэсвэртэй нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд агаараар дамжин Сэтгэл түгшилт халдварладаг халдварт өвчин юм. Монгол улс нь ОЭТС-ийн өвчлөл Сэтгэл засал өндөр дэлхийн 8 орны нэг юм. Халдвар ялгаруулалт, өвчний зовуур шаналгаа, удаан хугацааны эмчилгээ, эмийн гаж нөлөө, ялгаварлан гадуурхалт, ажилгүйдэл, санхүүгийн хомсдол зэрэг хүчин зүйлүүд эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг. Бид эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний хөтөлбөрийг боловсруулж, эмчилгээнд ашигласан ба энэхүү хөтөлбөрийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхийн тулд ОЭТС-тэй эмчлүүлэгчийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж буйг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд үзүүлэх нөлөөллийг судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг санамсаргүй түүвэрлэлт бүхий эмнэлзүйн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд 2020-2021 онуудад Риф/ОЭТС-тэй оношлогдсон 73 эмчлүүлэгчдийг хамруулав. Тохиолдлын бүлэг дэх судалгаанд хамрагдагсдад танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээг хийсэн. Судалгаанд сэтгэл гутралыг үнэлэх Цунгийн сорил, сэтгэл түгшилтийн түвшинг үнэлэх Цунгийн сорилуудыг ашигласан ба сорилд хариулсан хариултын найдвартай байдлыг Cronbach`s α коэффициентоор тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 52% нь эрэгтэйчүүд, дундаж нас 39.38±1.6 жил байсан бол 63% нь бүрэн дунд боловсролтой, 37% нь ажилгүй, 70% нь өмнө сүрьеэгээр өвчилж байгаагүй тохиолдлууд байв. ОЭТСийн эмчилгээний эхэнд судалгаанд хамрагдагсдын 29% нь хөнгөнөөс, дунд зэргийн сэтгэл гутралтай (Cronbach`s α=0.805), 16% нь хөнгөнөөс мэдэгдэхүйц хүнд зэргийн сэтгэл түгшилттэй (Cronbach`s α=0.843) байв. Хүйсийн байдал нь сэтгэл гутрал (p=0.04), сэтгэл түгшилттэй (p=0.04) статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. ОЭТС-ийн эмчилгээний явцад тохиолдлын бүлгийн эмчлүүлэгчдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад бага байв. Дүгнэлт: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдэд эмчилгээний явцад сэтгэл гутрал, сэтгэл түгшилт илэрч байгаа ба энэхүү сэтгэцийн эмгэг шинж нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэлзүйд эергээр нөлөөлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн нойрны хямралыг судалсан дүн
    (2022-11-12) ;
    Б.Сурмаажав
    ;
    ; ;
    Б.Насанжаргал
    Үндэслэл: Нойр нь биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг бөгөөд сэтгэцийн болон биеийн өвчин, стресс, эмийн бодис, генетикийн хүчин зүйл, нас, шөнийн ээлжийн ажил, хорт зуршил зэрэг нь нойрны өөрчлөлтийн шалтгаан болдог. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-тэй эмчлүүлэгчид нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны хямрал зэрэг сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байдаг. Манай улсад ОЭТС-тэй эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг судалсан хэдий ч нойрны хямралыг хараахан судлаагүй байна
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацааны горимоор эмчлүүлэгчдийн сонсголын бууралтыг судалсан дүн
    (2024-05-13)
    Л.Нямдулам
    ;
    ; ;
    Д.Наранзул
    ;
    Үндэслэл: “Монгол улс дахь сүрьеэги н тархалт”-ын 2014-2015 оны судалгаагаар сүрьеэ өвчин 100’000 хүн амд 757 гэж мэдээлсэн байна. ДЭМБ нь 2016 оноос эхлэн ОЭТС-и н эмчилгээнд богино хугацааны горимыг хэрэглэхи г зөвлөсөн. Энэхүү горимд канамициныг тарилгаар хэрэглэхийг зөвлөсөн ба мана улсад 2017-2021 оны хооронд мөрдсөн. Аминогликозид (АГ) нь дотор чихний дунгийн гадна үслэг эси г гэмтээж сонсгол хордуулах нөлөө үзүүлдэг тул 2021 оноос ДЭМБ-аас зөвлөсний дагуу бедакулин эмийг уухаар хэрэглэж байна. Манай орны хувьд канамицин тариа ба бедакулин эмийг ОЭТС-ийн эмчилгээнд хэрэглэх явцад сонсгол буурах гаж нөлөөний талаар судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Олон эмэнд тэсвэртэ сүрьеэ өвчни г богино хугацааны горимоор эмчлүүлэгчди н сонсгол бууралтыг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Бид дагах ба эргэмж когорт судалгааны аргаар 2020-2022 оны хооронд оношлогдсон олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээнд канамицин тариулж, бедакулин уусан 2 бүлгийн эмчлүүлэгчдээс судалгаанд оруулах ба хасах шалгуурын дагуу сонгож, эмчилгээ эхлэхийн өмнө, 4 дэхь сард, эмчилгээний төгсгөлд сонсгол шалгах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээний зарим үзүүлэлтийг үзэж, SPSS IBM 23 программ ашиглан үр дүнг тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 23 эмчлүүлэгчдийн 17 нь канамицины бүлэгт (n-17), 6 нь бедакулины бүлэгт (n-6) байсан. Эмчилгээ эхлэхийн өмнө ба дараахь сонсголын босгын дундаж канамицины бүлэгт 16.29дБ байснаас 22.72дБ болж өссөн, бедакулины бүлэгт 17.14дБ байснаас 18.23дБ болж өссөн байна. Канамицины бүлгийн 10 (58.8%), бедакулины бүлгийн 4 (66.7%) эмчлүүлэгчид ототоксик нөлөө үүсэн ба хоёр бүлгийн харьцуулсан харьцааг (OR) тодорхойлоход канамицины бүлэг нь бедакулины бүлгээс 1.4 дахин их сонсгол бууруулах эрсдэлтэй байна (p=0.736). Нас (p утга=0.049) ба цусан дахь сахарын хэмжээ (p утга=0.002) нь сонсгол бууралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Дүгнэлт: Канамицин ба бедакулин эм хоёулаа сонсгол бууралт үүсгэж байгаа ч канамицин нь илүү сонсгол бууралт үүсгэж байна. Нас ба цусан дахь сахарын хэмжээ сонсгол бууралтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.