Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улс дахь уушгины артерийн цочмог бүлэнт бөглөрлийн эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн онцлогийг судалсан дүн
    (2025-12-05) ;
    Б.Чулуунбилэг
    ;
    Д.Гантогтох
    ;
    ;
    Д.Мөнх-Эрдэнэ
    Үндэслэл: Дэлхий дахинд УАЦББ-ийн шинэ тохиолдол жилд 100 000 хүн амд 39-115 бүртгэгддэг бол барууны орнуудад 60-120/100000, азийн орнуудад 10-20/100000 тархалттай байна. Монгол улсын хүн амын дунд УАЦББ-ийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт, эмнэлзүйн илрэлийг судалсан судалгааны ажил харьцангуй ховор байгаа бөгөөд сүүлийн 30 жилд хүн амын зан зүйл, нийгмийн хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн тархалт нэмэгдэж, түүнчлэн өндөрлөг бүс нутгийнхны дунд уур амьсгалын хүйтэн нөхцөл, гипокси, цус өтгөрлийн байдал зэрэг нь УАЦББ-ийн тохиолдлыг ихэсгэх шалтгаан болж байна. УАЦББ нь үхэлд хүргэх аюултай, архаг хэлбэрт шилжиж, амьдралын чанарыг бууруулдаг ноцтой эмгэг тул түүний эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн онцлогийг судлах шаардлагатай байна. Зорилго: Манай оронд тохиолдож буй УАЦББ-ийн эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн онцлогийг нас болон хүйснээс хамааруулан судалж, лаборатори ба багажийн шинжилгээний өвөрмөц өөрчлөлтийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны ретроспектив загвар ашиглан гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 232 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Судалгаанд хамрагдагсдын өвчний түүхээс оролцогчийн ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйл, хавсарсан өвчин, зовуурь болон бодит үзлэгийн мэдээллийг цуглуулсан. Мөн лабораторийн шинжилгээнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, коагулограмм, иммунологи (Димер, NT-proBNP, тропонин, протейн С, гомоцистейн, С урвалж уураг), багажийн шинжилгээний зарим үзүүлэлтийг судалгаанд ашиглав. УАЦББ байх магадлалыг Вейлс, Женевийн үнэлгээгээр мөн УАЦББ-ийн хүндийн зэргийг хялбаршуулсан sPESI (simplified Pulmonary embolism severity index) үнэлгээгээр тооцсон. Судалгааны нас болон хүйсээр бүлэг хоорондын ялгааг үл хамааралт t тест, бүлэглэсэн хувьсагч хоорондын ялгааг хи-квадрат тест ашиглан боловсруулав. Үр дүн: УАЦББ-тэй оролцогчдын хүйсний хувьд хорт зуршлын хэрэглээ эрэгтэйд статистик ялгаа бүхий өндөр хувьтай байлаа (p<0.001). Хавсарсан өвчтэй оролцогчдоос артерийн гипертензи, уушгины бусад эмгэг эрэгтэйд, харин зүрхний эмгэг эмэгтэй хүйсд харьцангуй өндөр байв (p=0.028). Насны хувьд 65 болон түүнээс дээш настай хүмүүст хавсарсан өвчний тохиолдол болон тогтмол эмийн хэрэглээтэй оролцогчид харьцангуй өндөр үнэлэгдлээ (р<0.001). Судалгаанд оролцогчдын дунд хамгийн түгээмэл илэрсэн зовуурь нь амьсгаадах (90.9%), цээжээр өвдөх (74.2%), ханиах (70.5%), хөлийн өвдөлт (38.9%), цустай ханиах (20.7%), хөхрөлт (9.3%) байлаа. Хүндийн зэргийг хялбаршуулсан оноо (sPESI)-гоор үнэлэхэд 69.8% (162) нь ойрын 30 хоногийн дотор нас барах өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд хүйсээр статистик ялгаагүй. Харин насны ангилалаар, ойрын 30 хоногийн дотор нас барах эрсдэл 65-аас дээш насны бүлэгт өндөр тодорхойлогдож байна (P<0.001). Судалгаанд насны бүлэг ахих тусам нейтрофиль/лимфоцитын харьцаа болон тромбоцит/лимфоцитын харьцаа нь ихсэж цочмог үрэвслийг илтгэж байна (p=0.001). Тодосгогчтой КТ-ын шинжилгээгээр оролцогчдын 95 (44.2%) нь уушгины гол салааг хамарсан бөгөөд хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаагүй. Харин 65-аас дээш насны бүлэгт уушгины артерийн гол салаа бөглөрсөн тохиолдол өндөр хувьтай байна. Дүгнэлт: УАЦББ оношлогдсон хүмүүсийн дунд амьсгаадах, цээжээр өвдөх, ханиах шинж олонтаа илэрсэн. УАЦББ-ийн улмаас 30 хоногийн дотор нас барах эрсдэл эрэгтэйчүүдэд илүү өндөр байгаа ба өвчтөний нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уушгины артерийн бүлэнт бөглөрөл хэлбэрээр илэрсэн уушги болон элэгний үсэрхийлэлтэй жирэмсний бус хорионы карцинома эмнэлзүйн ховор тохиолдол
    (2026-05-22)
    С.Энхсайхан
    ;
    Б.Дэмбэрэлмаа
    ;
    О.Мөнхбат
    ;
    Н.Бямбадорж
    ;
    Б.Амгаландарь
    Удиртгал: Хорионы карцинома нь трофобласт гаралтай, хурдан явцтай, эрт үеэс цусаар үсэрхийлэх хандлагатай хорт хавдрын нэг бөгөөд жирэмслэлттэй холбоотой болон жирэмсний бус хэлбэрээр тохиолддог Жирэмсний бус хорионы карцинома нь маш ховор тохиолддог бөгөөд ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд илэрдэг. Энэ хавдар уушги, элэг, тархи зэрэг эрхтэнд эрт үсэрхийлэх хандлагатай байдаг. Тохиолдолын танилцуулга: 21 настай, эмэгтэй, амьсгаадах, цустай цэр гарах зовиуртай, уушгины хатгалгаа оношлогдон эмчлүүлж байгаад уушги болон элэгний үсэрхийлэлтэй жирэмсний бус хорионы карцинома тохиолдлыг танилцуулж байна. Оношилгоо: Уушгины тодосгогчтой КТГ–аар уушгины артерийн бүлэнт бөглөрөл оношлогдсон боловч гистологи шинжилгээгээр батлагдсан. Дүгнэлт: Манай тохиолдлын онцлог нь өвчин уушгины артерийн бүлэнт бөглөрөлтэй төстэй эмнэлзүйн болон дүрс оношилгооны шинжээр илэрсэн явдал юм.