Batbileg, Lkhamdari
Loading...
Товч нэр
Batbileg, Lkhamdari
Бүтэн нэр
Batbileg Lkhamdari
Латин нэр
Batbileg Lkhamdari
Албан тушаал
Судлаач
ORCID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн(2024-05-13); ;Д.Мөнгөнтүлхүүр; ;Я.ЭнхтөрҮндэслэл: Атопийн дерматит (АД) нь хүчтэй загатнаа, арьсны харшлын Атопийн тууралтаар илэрдэг, эмчлэхэд төвөгтэй, бүрэн эдгэрдэггүй, архаг өвчин дерматит төдийгүй арьсны өвчнүүдийн дотор хамгийн элбэг тохиолддог. АД-ын Арьсны хориг эмгэг жам нь хүний дархлаа тогтолцоо болон арьсны өнгөн хөрсний Арьсны эвэрших, гуужих үйл явц алдагдаж, арьсны хоригийн хамгаалах үйл чийгшил ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг, удмын болон хүрээлэн буй орчны Арьсны рН харилцан үйлчлэлийн дүнд үүсдэг олон шалтгаант арьсны өвчин юм. ӨХЧА Иймд Монгол орны байгал цаг уурын нөхцөл эрс тэс уур амьсгал нь арьсны хориг алдагдах, өнгөн хөрсний чийг алдалт (ӨХЧА)-ын хэмжээ ихсэх, арьсны чийгшил буурахад нөлөөлдөг эпигенетикийн хүчин зүйл байх боломжтой юм. Иймд Монгол хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийгшил, ӨХЧА, рН-ийг эрүүл болон атопийн дерматиттай хүүхдэд тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл болон атопийн дерматиттай хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА, pH-ийг тодорхойлж, эдгээр үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид 2023 оны хаврын улиралд АӨСҮТ-д атопийн дерматит оношлогдсон 103 хүүхдийг туршилтын бүлэгт, харьцангуй эрүүл 104 хүүхдийг хяналтын бүлэгт хамруулан судалгааг тохиолдол хяналтын загвараар хийлээ. Арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийг, рН-ийг тодорхойлохдоо олон улсад мөрдөгдөж байгаа EEMCO (European Group on EfÏcacy Measurement of Cosmetics and Other Topical Products) удирдамжийг баримтлан, Multi skin test MC750 багажийг ашиглан /Коуредж+Казака Электроникс, ХБНГУ/ 9 байрлалд хэмжилт хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалтыг Microsoft Excel болон Stata-14 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эрүүл болон атопийн дерматиттай нийт 207 хүүхдээс 76 (36%) нь хэт хуурай арьстай, 131 (64%) нь хуурай арьстай тодорхойлогдсон. Эрүүл хүүхдийн арьсны чийгшлийн дундаж үзүүлэлт нь 45.47±6.85% харин атопийн дерматиттай хүүхдэд 36.27±7.25% байсан нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага тодорхойлогдлоо (р<0.001***). Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн арьсны гадаргуугийн 9 байрлалд ӨХЧА-ыг хэмжихэд атопийн дерматиттай хүүхдэд 7 байрлалд нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий их тодорхойлогдлоо (р<0.001***). Харин арьсны рН-ийг хэвлий, далны хооронд, шууны дотор тал, шууны гадна тал, тохойн урд хонхорт тодорхойлоход атопийн дерматиттай хүүхдэд, эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага байв (р<0.001***). Дүгнэлт: Атопийн дерматиттэй хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА-ын хэмжээ эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий ялгаатай бага тодорхойлогдсон ба АД-тай хүүхдийн арьс эрүүл хүүхдийнхээс илүү хуурай байв. Арьсны рН үзүүлэлтийн хэмжээ атопийн дерматиттай хүүхдэд эрүүл хүүхдийнхээс илүү ихэссэн байгаа нь арьсны хориг алдагдаж хоёрдогч халдвар эсэргүүцэх үйл ажиллагаа буурсан байна гэж үзэж байна.
