Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шархны эдгэрэлтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан дүн
    (2026-02-03)
    Н.Ням-Эрдэнэ
    ;
    Б.Сэвжидмаа
    ;
    Б.Маналжав
    ;
    О.Мөнхтүшиг
    ;
    М.Барсболд
    Үндэслэл: Арьсанд нарны хэт ягаан туяа, механик түлэгдэлт, гэмтэл болон бодисын солилцооны шалтгаант архаг үрэвсэл зэрэг олон шалтгаантайгаар шарх үүсэж болдог. Монгол улсад 2022 оны байдлаар ахуйн түлэгдэлт нь осол гэмтлийн тохиолдлын эхний 5-р байр, 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан, 0-5 насны хүүхдийн нийт өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Арьсны түлэгдэлт, шархны эдгэрэлт нь урт хугацаа шаардагддаг нь эмчлүүлэгчдэд сэтгэл санаа, гоо зүй болон эдийн засгийн дарамтыг үүсгэдэг. Шархны эдгэрэлтийг сайжруулах шинэлэг, үр дүнтэй, гаж нөлөө багатай эмчилгээний бүтээгдэхүүн гарган авах нь эмнэл зүйн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Бактерийн метаболит болон зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шарханд үзүүлэх нөлөөг тодорхойлсон судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Туршилтын амьтны түлэнхийн шарханд бактерийн метаболит ба зуун настын холимгийн үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 8 долоо хоногтой, BALB/c үүлдрийн хулганыг хяналтын бүлэг, бактерийн метаболит ба зуун наст 2 бүлэгт хувааж судалгааг гүйцэтгэсэн. Туршилтын хулганыг мэдээгүйжүүлэн нурууны хэсгийн үсийг зориулалтын машинаар 2х2 см харьцаагаар хуссан. Хулганы нурууны арьсыг 10 секундийн турш, 200°С-ийн халуун сэнсээр үлээж, 2-р зэргийн түлэнхийн шархны загвар үүсгэсэн. Бактерийн метаболитыг зуун настын шүүстэй 1:1 харьцаатай хольсон холимгоос 100 мкл хэмжээтэй соруулан авч, шархны төв хэсэгт дусаан, жигд тараасан. Өдөр бүр шархны зургийг авч, ImageJ программаар талбайг хэмжин туршилтын 7, 14, 21 хоногт хяналтын бүлэгтэй харьцуулан эдгэрэлтийн байдлыг үнэлсэн. Шархны эдгэрэлтийг үнэлэхдээ хулгана тус бүрт анх үүсгэсэн шархны хэмжээг 100% гэж үзэн үүнээс шархны эдгэрэлт хэдэн хувь болсныг хяналтын болон туршилтын бүлэгт харьцуулан үнэллээ. Түлэнхийн арьсны эдийг туршилтын болон хяналтын бүлэгт иммунофлуоресценцийн аргаар судасжилтын маркер α-SMA (Thermo Fisher Scientific) илрүүлсэн. Статистик боловсруулалт: Хяналтын болон туршилтын бүлэг хоорондын ялгааг үл хамааралт Т тестээр GraphPad Prism 10 программаар боловсруулж, дундаж утга, стандарт хазайлт болон статистик хамаарлыг тооцсон. Үр дүн: Туршилтын хулганад үүсгэсэн түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн нөлөөлөх байдлыг хяналтын бүлэгтэй харьцуулахад 7 хоногт шархны хэмжээ хяналтын бүлэгт 82.1%, туршилтын бүлэгт 83.7% (p<0.197), 14 хоногт хяналтын бүлэгт 62.6%, туршилтын бүлэгт 58.1% (p<0.0001), 21 хоногт хяналтын бүлэгт 50.7%, туршилтын бүлэгт 32.7% (p<0.0001) байв. Эмчилгээний 7 хоногт туршилтын болон хяналтын бүлгийн шархны эдгэрэлтийн хэмжээ стататистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй, эмчилгээний 14, 21 хоногт туршилтын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Туршилтын болон хяналтын бүлгийн хулганы түлэнхийн арьсны эдэд судасжилтын маркер болох α-SMA-ийн ялгарлыг иммунофлуоресценцийн аргаар үнэлэхэд, бактерийн метаболит зуун настын холимог түрхсэн бүлэгт эмчилгээний 7, 14, 21 хоногт α-SMA-ийн эерэг эсүүд жигд илэрсэн бөгөөд хяналтын бүлэгт α-SMA илэрсэнгүй. Дүгнэлт: Туршилтын хулганы түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын холимог шархны эдгэрэлтийг дэмжиж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эфирийн тосны үйлчлэлийг архаг стрессийн загвар үүсгэсэн амьтанд зан төрх үйлийн сорилоор үнэлсэн дүн
    (2024-05-13) ; ;
    Н.Ням-Эрдэнэ
    ;
    Б.Арвинзаяа
    ;
    Б.Маналжав
    Үндэслэл: Олон улсад болон манай оронд хийгдсэн судалгаануудаас Ямаан арц харахад стресс нь хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг хэвээр Лаванда байсаар байна. Орчин үед байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт Сахар сонгох хэрэгцээ нэмэгдсээр байгаа ба ургамлаас гарган авсан эфирийн тосыг сорил анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Эфирийн тос Усанд сэлүүлэх нь стрессийг бууруулж, тайвшруулах үйлдэлтэй талаарх судалгаа сорил шинжилгээ ихээр хийгдэж байна. Манай оронд 300 орчим зүйлийн Клевенжерийн эфирийн тост ургамал ургадгийг тогтоосон ба ямаан арцны эфирийн аппарат тосны найрлага нэлээдгүй судлагдсан боловч стрессийн эсрэг үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Манай оронд ургадаг Ямаан арцнаас гарган авсан эфирийн тосны стрессийн эсрэг үйлдлийг туршилтын амьтны загварт судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд ашигласан Ямаан арцны эфирийн тосыг Клевенжерийн аппаратад устай хамт нэрэх аргаар гарган авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, Balb/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, бага тунгийн бүлэг, өндөр тунгийн бүлэг болон эерэг хяналтын бүлэг (Лавандагийн) гэсэн 5 бүлэг болгон хувааж архаг стрессийн загварыг эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг зан төрх үйлийн сорилоор үнэлсэн. Үүнд сахар сонгох болон усанд сэлүүлэх сорилыг ашигласан. Үр дүнгийн боловсруулалтыг Prism (ANOVA) программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Ямаан арцны 18 удаагийн нэрэлгээр нийт 5.78 г буюу 6.9 мл орчим, цайвар шар өнгөтэй Эфирийн тос гарган авсан. Туршилтын 28 дах өдөр усанд сэлүүлэх сорилоор туршилтын амьтдыг үнэлэхэд эрүүл хяналтын бүлэг 112.8±47.7 сек, эмгэг хяналтын бүлэг 56.4±15.2 сек, бага тунгийн бүлэг 86.6±38.7 сек, өндөр тунгийн бүлэг 117.5±52.8 сек, эерэг хяналтын бүлэг 75.2±24.0 секунд тус тус усанд идэвхтэй сэлсэн. Усанд сэлүүлэх сорилоор эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт хооронд, мөн эмгэг хяналтын бүлэг болон өндөр тунгийн бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Туршилтын явцад нийт бүлгийн хулгануудад нийт 3 удаа (14 хоног тутам 1) сахар сонгох сорил хийсэн. Туршилтын эхний өдөр болон стресс үүсгэснээс хойш 14 дэх хоногийн хэмжилтээр бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа байгаагүй. Харин 3 дах хэмжилтээр буюу стрессээр үйлчилснээс хойш 28 дах өдөр эмгэг хяналтын бүлэг 39.3±10.1%, бага тунгийн бүлэг 61.2±15.9%, их тунгийн бүлэг 66.1±27.9%, эерэг хяналтын бүлэг 71.8±10.3%, эрүүл хяналтын бүлэг 67.1±8.24% байсан нь эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт, өндөр тунгийн туршилт болон эерэг хяналтын бүлэг хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ямаан арцан (100 г)-д агуулагдах эфирийн тосны гарц дунджаар 0.642 г буюу 0.78 мл байна. 2. Зан төрх үйлийн сорилоор ямаан арцнаас гарган авсан эфирийн тос нь архаг стрессийг бууруулах үйлдэлтэй байна.