Erdenetsogt, Uugangerel
Loading...
Товч нэр
Erdenetsogt, Uugangerel
Бүтэн нэр
Erdenetsogt Uugangerel
Латин нэр
Erdenetsogt Uugangerel
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлсон дүн(2026-03-30); ; ;Э.Урангоо ;М.БарсболдБ.ОтгонсүрэнҮндэслэл: Эфирийн тосоор баялаг ургамлууд нь Asteraceae, Rutaceae, Lamiaceae зэрэг 50 гаруй овогт хамаарагддаг бөгөөд эдгээр овогт багтах ургамлуудыг хүнс тэжээл, уламжлалт болон орчин үеийн анагаах ухаан, үнэртэн гоо сайхны болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3000 орчим төрлийн эфирийн тос тодорхойлогдсоноос ойролцоогоор 300 гаруйг нь үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар ашиглаж байгаа талаар судалгааны эх сурвалжуудад дурдсан байна. Эфирийн тосыг бичил биетний өсөлтийг дарангуйлах, үрэвслийг бууруулах, хавдрын эсрэг, эс хордуулах болон антиоксидант идэвхээр нь анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Монгол орны хувьд цаг уурын эрс тэс байдал, бүс нутгийн онцлог, бэлчээрийн мал аж ахуй их хөгжсөн зэрэг нь эфирийн тос агуулсан ургамлыг судлах, тэдгээрийн химийн найрлага болон биологийн идэвхийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэл болж өгдөг. Иймд Монгол оронд ургадаг эфирийн тос агуулсан ургамлууд, тэр дундаа Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны биологийн идэвхийг судлах нь онолын болон практик ач холбогдолтой байсаар байна. Зорилго: Хонин арцны (Juniperus sabina L.) эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэсэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 сарын 21-ний өдрийн хурлаар (202526/03-01) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. BV2 болон N2a мэдрэлийн эсийн шугамыг стандарт протоколын дагуу 370C, 5% CO₂ бүхий инкубаторт өсгөвөрлөв. Эсүүдийг тохирох тэжээлт орчинд хадгалж, туршилтад ашиглахын өмнө эсийн ургалт, морфологийг микроскопоор хянав. Эсийн хоруу чанарыг MTT аргаар үнэлэж 96 үүр бүхий бичил хавтанд BV2 микроглий эсийг 2×10⁴ эс/үүр нягттайгаар суулгаж, 24 цаг инкубац хийсний дараа эфирийн тосыг 50–500 мг/мл концентрацийн хүрээнд нэмж дахин 24 цаг инкубацлав. Үүний дараа MTT урвалж нэмж 3 цаг инкубац хийж, үүссэн формазины талстыг диметилсульфоксидоор (DMSO) уусган, 630 нм долгионы уртад шингээлтийг хэмжсэн. Шингээлтийн утгаар эсийн амьдрах чадварыг тооцож, эфирийн тосны эсэд хоргүй тунг тодорхойлов. Үр дүн: Эфирийн тосны эсэд үзүүлэх хоруу чанарыг MTT аргаар BV2 микроглий болон N2a мэдрэлийн эсүүдэд тодорхойлов. N2a мэдрэлийн эсийн хувьд 50, 100, 200 болон 300 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлээгүй бол 400 болон 500 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг бууруулж, хоруу чанартай нөлөө үзүүлсэн. Дүгнэлт: MTT шинжилгээний дүнгээр хонин арцны эфирийн тос нь N2a мэдрэлийн эсүүдэд 50, 100, 200, 300 мкг/мл концентрациудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бол 400 болон 500 мкг/мл тунгуудад цитотоксик нөлөө үзүүлсэн. Харин BV2 микроглий эсүүдэд 50, 100, 200 мкг/мл тунгуудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бөгөөд 300 мкг/мл-ээс дээш концентрациудад эс хордуулах нөлөөтэй нь тус тус тодорхойлогдлоо.
