Erdenetsogt, Uugangerel
Loading...
Товч нэр
Erdenetsogt, Uugangerel
Бүтэн нэр
Erdenetsogt Uugangerel
Латин нэр
Erdenetsogt Uugangerel
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шархны эдгэрэлтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан дүн(2026-02-03) ;Н.Ням-Эрдэнэ ;Б.Сэвжидмаа ;Б.Маналжав ;О.МөнхтүшигМ.БарсболдҮндэслэл: Арьсанд нарны хэт ягаан туяа, механик түлэгдэлт, гэмтэл болон бодисын солилцооны шалтгаант архаг үрэвсэл зэрэг олон шалтгаантайгаар шарх үүсэж болдог. Монгол улсад 2022 оны байдлаар ахуйн түлэгдэлт нь осол гэмтлийн тохиолдлын эхний 5-р байр, 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан, 0-5 насны хүүхдийн нийт өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Арьсны түлэгдэлт, шархны эдгэрэлт нь урт хугацаа шаардагддаг нь эмчлүүлэгчдэд сэтгэл санаа, гоо зүй болон эдийн засгийн дарамтыг үүсгэдэг. Шархны эдгэрэлтийг сайжруулах шинэлэг, үр дүнтэй, гаж нөлөө багатай эмчилгээний бүтээгдэхүүн гарган авах нь эмнэл зүйн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Бактерийн метаболит болон зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шарханд үзүүлэх нөлөөг тодорхойлсон судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Туршилтын амьтны түлэнхийн шарханд бактерийн метаболит ба зуун настын холимгийн үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 8 долоо хоногтой, BALB/c үүлдрийн хулганыг хяналтын бүлэг, бактерийн метаболит ба зуун наст 2 бүлэгт хувааж судалгааг гүйцэтгэсэн. Туршилтын хулганыг мэдээгүйжүүлэн нурууны хэсгийн үсийг зориулалтын машинаар 2х2 см харьцаагаар хуссан. Хулганы нурууны арьсыг 10 секундийн турш, 200°С-ийн халуун сэнсээр үлээж, 2-р зэргийн түлэнхийн шархны загвар үүсгэсэн. Бактерийн метаболитыг зуун настын шүүстэй 1:1 харьцаатай хольсон холимгоос 100 мкл хэмжээтэй соруулан авч, шархны төв хэсэгт дусаан, жигд тараасан. Өдөр бүр шархны зургийг авч, ImageJ программаар талбайг хэмжин туршилтын 7, 14, 21 хоногт хяналтын бүлэгтэй харьцуулан эдгэрэлтийн байдлыг үнэлсэн. Шархны эдгэрэлтийг үнэлэхдээ хулгана тус бүрт анх үүсгэсэн шархны хэмжээг 100% гэж үзэн үүнээс шархны эдгэрэлт хэдэн хувь болсныг хяналтын болон туршилтын бүлэгт харьцуулан үнэллээ. Түлэнхийн арьсны эдийг туршилтын болон хяналтын бүлэгт иммунофлуоресценцийн аргаар судасжилтын маркер α-SMA (Thermo Fisher Scientific) илрүүлсэн. Статистик боловсруулалт: Хяналтын болон туршилтын бүлэг хоорондын ялгааг үл хамааралт Т тестээр GraphPad Prism 10 программаар боловсруулж, дундаж утга, стандарт хазайлт болон статистик хамаарлыг тооцсон. Үр дүн: Туршилтын хулганад үүсгэсэн түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн нөлөөлөх байдлыг хяналтын бүлэгтэй харьцуулахад 7 хоногт шархны хэмжээ хяналтын бүлэгт 82.1%, туршилтын бүлэгт 83.7% (p<0.197), 14 хоногт хяналтын бүлэгт 62.6%, туршилтын бүлэгт 58.1% (p<0.0001), 21 хоногт хяналтын бүлэгт 50.7%, туршилтын бүлэгт 32.7% (p<0.0001) байв. Эмчилгээний 7 хоногт туршилтын болон хяналтын бүлгийн шархны эдгэрэлтийн хэмжээ стататистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй, эмчилгээний 14, 21 хоногт туршилтын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Туршилтын болон хяналтын бүлгийн хулганы түлэнхийн арьсны эдэд судасжилтын маркер болох α-SMA-ийн ялгарлыг иммунофлуоресценцийн аргаар үнэлэхэд, бактерийн метаболит зуун настын холимог түрхсэн бүлэгт эмчилгээний 7, 14, 21 хоногт α-SMA-ийн эерэг эсүүд жигд илэрсэн бөгөөд хяналтын бүлэгт α-SMA илэрсэнгүй. Дүгнэлт: Туршилтын хулганы түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын холимог шархны эдгэрэлтийг дэмжиж байна.
