Х.Батмягмар
Loading...
Товч нэр
Х.Батмягмар
Бүтэн нэр
Хуяг Батмягмар
Латин нэр
Khuyag Batmyagmar
Албан тушаал
Багш
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний цочмог шигдээсийн үед титмийн бичил цусны эргэлт ба хиймэл оюунд суурилсан программ хангамжийн ач холбогдол(2025-05-05) ;Ц.Батзаяа; ; ;Д.НарантуяаЗ.ЛхагвасүрэнОршил: Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь Монгол улсын өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа зүрхний титэм судасны эмгэг (ТСЭ)-ийн хүндрэл болох зүрхний цочмог шигдээс (ЗЦШ) нь зүрх судасны шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. ЗЦШ тохиолдсон өвчтөнүүдэд титэм судсан дотуурх оношилгоо (ТСДО)-оор авагдсан ангиографийн дүрсэн дээр нүдэнд харагдах эпикардиал судасны урсгалаас гадна нүдэнд харагдахгүй титмийн бичил цусны эргэлт (БЦЭ)-ийн алдагдал өвчний эмгэг жамд чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд зүрх судасны дүрслэл оношилгооны чиглэлд хиймэл оюунд суурилсан дүрс боловсруулах программ хангамжууд нэвтэрснээр ТСДО-оор авагдсан ангиографийн зургуудыг хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж ашиглан боловсруулах замаар титмийн цусны урсгалыг хэмжих технологиуд бий болсон. Хиймэл оюунд суурилсан программ хангамж нь энгийн нүдэнд харагдах эпикардиал судасны цусны урсгалд үнэлгээ өгөх төдийгүй энгийн нүдэнд харагдахгүй титмийн БЦЭ-Д үнэлгээ өгөх боломжтойг сүүлийн үеийн судалгаанууд харуулаад байна. Зорилго: Тойм өгүүллийн хүрээнд ЗЦШ-ийн үед тохиолдох титмийн БЦЭ-ийн алдагдлын эмгэг жамын холбоо хамаарал, түүнийг оношлох арга зүй, хиймэл оюунд суурилсан технологийн хэрэглээ, эмнэлзүйн ач холбогдол зэрэг асуудлыг авч үзэхийг зорьлоо. Таамаглал: 1. ЗЦШийн үед титмийн БЦЭ-ийн байдлыг хиймэл оюунд суурилсан программ хангамжийн тусламжтай нарийвчлал сайтай тодорхойлох боломжтой. 2. ЗЦШ-ийн үеийн титмийн БЦЭ-ийн алдагдал нь зүрхний бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлттэй хамааралтай. 3. ЗЦШ-ийн үед титмийн БЦЭийн алдагдал нь өвчний эдгэрэл болон тавилантай холбоо хамааралтай. Арга зүй: Дээр дурьдсан таамаглалуудын дагуу нийтийн хүртээл болсон эмнэлзүй, био-анагаахын сүүлийн үеийн судалгаануудад дурьдсан баримт нотолгоог эмхэтгэн, логик дараалалтайгаар нэгтгэн дүгнэх арга барилаар тус тойм өгүүллийг бичсэн. Дүгнэлт: ТСДО, эмчилгээний үед авагдсан ангиографийн дүрсийг хиймэл оюунд суурилсан дүрс боловсруулалтын технологи ашиглан боловсруулж тооцоолол хийх боломжтой программ хангамж сүүлийн жилүүдэд бий болсон нь ЗЦШ-ийн үед титмийн БЦЭ-ийн алдагдлыг эрт илрүүлэх, оношилгоог боловсронгуй болгох, өвчтөний эрт болон хожуу үеийн эрсдлийн үнэлгээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний цочмог шигдээсийн үеийн улаан эсийн тархалтын өргөний нөлөөг судалсан үр дүн(2023-05-18) ;Т.Насанбаяр; М.ТуулҮндэслэл: Дэлхийд жил бүр 32 сая хүн зүрхний шигдээсээр өвдөж, 2.5 сая хүн нас бардаг. Европт 6 эрэгтэй тутмын 1 нь, 7 эмэгтэй тутмын 1 нь зүрхний шигдээсийн улмаас нас барж байна. ST сегмент өргөгдсөн зүрхний цочмог шигдээсийн эмнэлэгт хэвтэх тохиолдол ази, европын орнуудад харилцан адилгүй байна. Зорилго: ST өргөлттэй зүрхний цочмог шигдээсийн үеийн улаан эсийн тархалтын өргөн болон түүнд нөлөөлөх хүчин зүйлийн хамаарлыг бүлгүүдийн хооронд харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: УГТЭ-н зүрхний шигдээсийн тасагт ST өргөлттэй зүрхний цочмог шигдээс оношоор 2019-2020 онд хэвтэн эмчлүүлж эмнэлгээс гарсан 214, нас барсан 58 эмчлүүлэгчийн өвчний түүхээс 24 асуулт бүхий судалгааны картын дагуу хэрэглэгдэхүүнийг цуглуулж эмнэлгээс гарсан болон нас барсан бүлэг болгон харьцуулж судлав. Үр дүн: Судалгаанд оролцсон 1-р бүлгийн дундаж нас 61.98±12.77 жил, эрэгтэй 76.6% (164), эмэгтэй 23.4% (50) буюу эрэгтэй хүйс давамгайлж байв. Дүгнэлт: УЭТӨ-нд нөлөөлсөн хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр эмнэлгээс гарсан бүлэгт нас, БЖИ, тамхи, цээжний өвдөлтийн хугацаа зэрэг хувьсагчид ЗЦШ-т 15.71%-иар нөлөөлсөн байна. Харин нас барсан бүлэгт нас, БЖИ, тамхи, артерийн гипертензи, чихрийн шижин, ЗХАФ зэрэг хувьсагчид статистик магадлалтай нөлөөлж, ЗЦШ-н нас баралтад 44.9%-иар нөлөөлсөн болохыг тогтоов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Титэм судсанд дотуурх оношилгоо эмчилгээний үед шуу ба гуяны артерийн хүрцийн эмнэлзүйн үр дүнг харьцуулж судалсан нь(2026-09-15) ;Б.Бум-Эрдэнэ; ; ;Б.БурмааЦ.СумъяаҮндэслэл: Титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ хийх үед судасны хүрцийг зөв сонгох нь интервенцийн ажилбарын амжилт, аюулгүй байдал, судасны хүндрэл, сэтгэл ханамж, эмнэлэгт хэвтэх хугацаанд шууд нөлөөлж байдаг. Сүүлийн жилд олон улсын удирдамжинд шууны артерийн хүрцийг (TRA - transradial access) илүүтэй ашигладаг болсон боловч Монгол улсад шуу ба гуяны артерийн хүрцийн эмнэлзүйн үр дүнг харьцуулсан судалгаа хомс ба манай нөхцөлд хоёр хүрцийн эмнэлзүй, эмчлүүлэгч төвтэй үр дүнг харьцуулан үнэлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Титэм судсанд дотуурх оношилгоо эмчилгээний үед шуу ба гуяны артерийн хүрцийн эмнэлзүйн үр дүнг харьцуулж судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан когорт судалгааны загвараар уг судалгааг гүйцэтгэв. Судалгаанд титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ хийлгэсэн 200 эмчлүүлэгч хамрагдсан. Шууны артерийн хүрцийн бүлэгт 100, гуяны артерийн хүрцийн бүлэгт 100 эмчлүүлэгч тус бүр хамруулав. Судалгаанд нас, хүйс, интеренцийн ажилбарын дараах өвдөлтийн үнэлгээ (VAS), эмнэлэгт хэвтсэн ор хоног, судасны хүрцтэй холбоотой хүндрэл, эмчлүүлэгчийн сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтүүдийг үнэлэв. Статистик боловсруулалтыг SPSS-25.0 программыг ашиглан хийж, хувьсагчийг дундаж±стандарт хазайлтыг үнэлсэн. Мөн үл хамааралт Т тест ба Манн витнейн тест, ангиллын хувьсагчийг χ², фишерийн нарийвчилсан тестээр харьцуулж, p<0.05 байх үед статистикийн ач холбогдолтойд тооцов. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 60.8±11.56 жил байсан бөгөөд 75.5% нь эрэгтэй байв. Шууны артерийн хүрцийн бүлгийн интервенцийн ажилбарын дараах өвдөлтийн дундаж үнэлгээ гуяны артерийн хүрцийн бүлгээс статистикийн ач холбогдолтой бага байсан (VAS: 2.5±0.29 vs 3.4±0.21, p=0.031). Мөн интервенцийн ажилбарын дараах 24 цагийн хөдөлгөөний идэвх шууны артерийн хүрцийн бүлэгт илүү сайн байв (p=0.009). Жижиг судасны хүндрэл болон 10 см-ээс бага хэмжээтэй гематома зөвхөн гуяны артерийн хүрцийн бүлэгт тус бүр 1.0%-д бүртгэгдсэн бол томоохон судасны хүндрэл аль ч бүлэгт ажиглагдсангүй. Эмчлүүлэгчийн хэсэг газрын шинж тэмдгийн өөрчлөлт (p=0.048), эмчлүүлэгчийн сэтгэл ханамж (p=0.041) шууны артерийн хүрцийн бүлэгт статистикийн ач холбогдолтой өндөр байсан бол эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмч ба эмнэлгийн багийн харилцааны үнэлгээнд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Дүгнэлт: Титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээний үед шууны артерийн хүрц интервенцийн ажилбарын дараах хэсэг газрын өвдөлтийг бууруулж, эмнэлэгт хэвтэх хугацааг багасгаж байв. Харин шууны артерийн хүрцийн үед судасны хүндрэл бага, сэтгэл ханамж өндөр түвшинд байгаа нь тодорхойлогдлоо.
