Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхимын агаарын чанарын үнэлгээ
    (2023-05-18) ;
    Г.Жаргалсайхан
    ;
    ; ;
    Г.Одмаа
    Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий дахинаа тулгамдаж байгаа асуудал бөгөөд хөгжиж буй орнуудын хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудад илүүтэй нөлөөлж байдаг. Тухайлбал: Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) нь чихрийн шижингийн II хэлбэрийн эмгэгийг үүсгэдэг бөгөөд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд саад учруулж, сэтгэцэд нөлөөлдөг. Түүнчлэн дэлхий хэмжээнд нялхсын эндэгдлийн 20 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж үзэж байна. Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлж, бохирдуулагч эх үүсвэрийг судлах.Арга, аргачлал: Судалгааг 2022 онд агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын 10 Ерөнхий боловсролын сургуулийн 69 анги танхимыг хамруулсан. Үр дүн: Нийт анги танхимын 59 нь ерөнхий зохиомол агааржуулалттай боловч 44 ажилладаг, 15 нь ажиллагаагүй байв. Хэмжилт хийсэн анги танхимд агаарын хэмийн дундаж агууламж 22.6°С байна. Нийт 10 сургуулиас 9 (11.%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 18°С-д хүрээгүй бол 51 (64%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 22°С-ээс хэтэрсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт анги танхимын дотоод орчинд РМ2.5 тоосонцрын 8 цагийн дундаж агууламж 113.4 мкг/м3 (хамгийн бага утга 10.8 мкг/м3, хамгийн их утга 431.4 мкг/ м3) байв. Анги танхимын дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг улирлаар харьцуулж үзэхэд хавар (2022 оны 4-5-р сар/) дундаж агууламж 62.3±30.8 мкг/м3 хэмжигдсэн бол өвлийн улиралд (2022 оны 11-12 сар) 113.4±88.7 мкг/м3 тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p=0.0057) байв. Дүгнэлт: Хэмжилт хийсэн нийт анги танхимын 54 (91.5%) ангид агаар солилцооны давтамж “Сургалт-Хүмүүжлийн Байгууллагад Мөрдөх Эрүүл Ахуй. Халдвар Хамгааллын Үлгэрчилсэн Дүрэм”-д заасан хэмжээнд хүрэхгүй байна. Анги танхимын дотоод орчны PM 2.5 тоосонцрын дундаж хэмжээ хаврын улиралд хүлцэх хэмжээнээс 1.2 дахин, өвлийн улиралд 2.3 дахин их байна. Өвлийн улиралд анги танхимын нарийн ширхэгт тоосонцрын бохирдол нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо.