Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Агаарын бохирдол болон амьсгалын замын өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судалсан дүн
    (2024-05-13) ; ;
    Б.Батзориг
    ;
    ;
    Грегори Грей
    Үндэслэл: Агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан Томуу асуудлын нэг байсаар байгааг нэлээдгүй судалгаанууд батлан харуулсаар Багтраа байна. Улаанбаатар хотод агаарын бохирдуулагчдын жилийн дундаж Бохирдуулагч агууламж MNS 4585:2007 стандартад заасан хүлцэх хэмжээнээс их Тоосонцор байгаа нь бие махбодын олон эрхтэн системд сөрөг нөлөө үзүүлж байгаа Нас баралт юм. Улаанбаатар хотод хүүхдийн хатгалгаа өвчнийг бууруулах зорилгоор 2018 оноос бүх дүүргийн 0-2 хүртэлх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакциныг хийсэн боловч хатгалгаа өвчлөлийн түвшин буурахгүй байгаа нь агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой байна. Тухайлбал 2018 онд Монгол улсад амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд 2.4 байсан бол 2021 онд 2.9 болж өссөн үзүүлэлттэй байна. Иймд гадаад орчны агаарын бохирдол, амьсгалын замын зарим өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судлах үндэслэл боллоо. Зорилго: Гуурсан хоолойн багтраа, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчний шалтгаант нас баралт болон агаарыг бохирдуулагчдын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгчдийн өдөр тутмын тоон мэдээнээс томуу, томуу төст өвчин (J11), гуурсан хоолойн багтраа (J45), нас баралтын 2014-2022 оны тоон мэдээллийг ашиглан, гадаад орчны агаар бохирдуулагчид (PM2.5, PM10, PM1, CO, NO2) ба цаг уурын тоон мэдээг цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон суурин 18 харуулын мэдээг үндэслэн хугацааны цувааны шинжилгээний аргаар харьцуулалт хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан, цаг уур, агаарын бохирдлын хавсарсан нөлөөллийг тооцохдоо Квази-Поиссон регрессийн ерөнхий шугаман загварчлалын аргаар тооцож гаргалаа. Үр дүн: Томуу, томуу төст өвчнийг PM2.5-тай харьцуулж үзэхэд ялгаа ажиглагдахгүй (p=0.002) байсан ба PM10 тоосонцрын өртөлт 5 болон 6 өдрийн дараа өвчний тохиолдлыг 0.06%-иар нэмэгдүүлсэн буюу PM10-н хэмжээ 700 мг/м3-ээс ихсэхэд томуу, томуу төст өвчин 50.0%-иар нэмэгдэх хандлагатай байв (p=0.03431). Гуурсан хоолойн багтраа өвчний шинэ тохиолдол PM10 тоосонцорт өртсөн өдөр 0.7% (0.00409), 7 өдрийн дараа 0.65%-иар (p=0.00868) тус тус нэмэгдэж, РМ10 тоосонцрын концентрат өсөхөд харьцангуй эрсдэл ихсэж байна. PM2.5 тоосонцорт өртсөнөөс 3 өдрийн дараа гуурсан хоолойн багтраа өвчний шалтгаант нас баралт 5.87% (p=0.00152) нэмэгдэж, концентрат 80мкг/м3-с 200мкг/м3 хүртэл ихсэж, түүнээс дээш үед харьцангуй эрсдэл буурч байна. Дүгнэлт: 1. Агаарын үндсэн бохирдуулагчдад өртөх нь амьсгалын замын өвчлөл болох томуу, томуу төст өвчин, астмын тохиолдлыг нэмэгдүүлж байгаа ч нас, хүйсээс хамаарсан ялгаа байхгүй байна. 2. Агаарын үндсэн бохирдуулагчид 10 нэгж нэмэгдэхэд амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.