Togtokhbaatar, Khuselt-Od
Loading...
Товч нэр
Togtokhbaatar, Khuselt-Od
Бүтэн нэр
Togtokhbaatar Khuselt-Od
Латин нэр
Togtokhbaatar Khuselt-Od
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна.
