Э.Жаргалхүү
Loading...
Товч нэр
Э.Жаргалхүү
Бүтэн нэр
Эрдэнэчулуун Жаргалхүү
Латин нэр
Erdenechuluun Jargalkhuu
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төв, хангайн бүсийн зарим аймгийн Онцгой байдлын байгууллагын албан хаагчидын чих хамар хоолойн өвчлөлийн илрүүлэлт(2025-01-01) ;Э.Маргад-Эрдэнэ ;Д.Хонгор ;С.Даваацэрэн ;О.АриунболдҮндэслэл: Монгол улсын газар зүйн байршил, хүн ам, цаг уурын онцлогоос шалтгаалан чих хамар хоолойн өвчлөл тодорхой хэмжээгээр буурахгүй байгаа ба өвчлөл нас баралтын гол шалтгаан болсон халдварт бус өвчнүүд олон улсын хэмжээнд жилээс жилд өсч, хотжил, хүн амын нягтрал, орчны болон агаарын бохирдол, амьдралын буруу хэвшил, ажлын онцгой нөхцөл байдал зэрэг нь хүний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж халдварт бус өвчний эрсдэл улам нэмэгдэж байна. Манай орны хувьд жилийн 4 улиралд цаг агаарын ямарч нөхцөлд тасралтгүй ажил үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын албан хаагчидын чих хамар хоолой өвчлөлийн талаар судалгааны ажил харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төв, хангайн бүсийн зарим аймаг, сумдын ОББ-ын ажилтан албан хаагчидын чих хамар хоолой өвчлөлийг илрүүлэн тогтоох зорилго тавин ажиллаа. Арга, аргачлал: Байгууллагад суурилсан проспектив судалгааны арга ашиглан эмнэл зүйн үзлэг шинжилгээнд 2024 оны 9 сарын 25 наас 10 сарын 18 ны өдрүүдэд Төв болон хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ (6 сум), Төв (4 сум), Хөвсгөл (5 сум), Архангай (2 сум), Дархан (1 сум), Булган (3 сум) 7 аймаг, 21 сумын ОББ-ын албан хаагчдыг хамруулан чих хамар хоолойн өвчлөлийн оношийг Ю ^ кодоор гарган үзүүлэлтийг ЕХСЕ^ программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Үзлэгт хамрагдсан тус аймаг сумдын ОББ-ын ажилтан, албан хаагчидын (п=984) эмэгтэй 139 (14%), эрэгтэй 845 (86%), дундаж нас 31.7; дундаж ажилласан жил 10.3 байв. Өвчлөлийн давтамжийг илрэлийн хувиар Ю ^ кодоор ангилан харахад ^34.2: 211(21%), ^35.1: 96 (9.75%), ^31.0: 58 (5.89%), Н90: 15(1.5%), Н61.2: 14 (1.4%), Н72.0: 10(1.01%), Н65.4: 6(0.6%), ^34.89: 5(0.5%), К21.0: 5(0.5%), Н61.81: 3(0.3%), ^11.0: 2(0.2%) ба хавсарсан оноштой 119(12%), чих хамар хоолойн өвчлөлгүй эрүүл гэж оношлогдсон 426 (43.3%) тус тус эзэлж байв. Дүгнэлт: Төв, хангайн бүсийн зарим аймаг сумдын ОББ-ын ажилтан албан хаагчидын 43.3% эрүүл буюу чих хамар хоолойн өвчлөлгүй гэж оношлогдсон ба хамрын таславчийн муруй ^34.2), гүйлсэн булчирхайн томрол ^35.0), архаг ринит ^31.0), дуу дамжуулалтын ба мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт (Н90) түгээмэл илэрсэн байна. Үндэслэл: Монгол улсын газар зүйн байршил, хүн ам, цаг уурын - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнх, залгиурын Капошийн саркома(2025-01-01) ;Л.Нямдулам ;Л.Тамир ;А.Цэнд-Аюуш; С.ПүрэвдоржУдиртгал: Капошийн саркома нь ихэвчлэн арьсанд үүсдэг ба төвөнх залгиурын хэсэгт маш ховор тохиолддог ангиопролифератив эмгэг юм. Хүний Дархлал Хомсдолын Вирүсийн халдвар ба эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуйлах эмчилгээний улмаас үүсдэг. Мөн хүний херпес вирус-8 нь капоши саркомын бүх хэлбэрт илэрдэг. Дархлаа дарангуйлагдаагүй эмчлүүлэгчид төвөнхийн капоши саркома тохиолдох нь ховор бөгөөд 1965 онд анх илрүүлснээс хойш дэлхий дахинд 18 тохиолдол бүртгэгдсэн. Төвөнхийн капоши саркома эмгэгийн үед амьсгалын замын бөглөрөл үүсдэг бөгөөд амны хөндийн хүрцээр СО2 лазерын тусламжтай төвөнхийн бичил мэс заслаар эмгэг эдийг авдаг. Тохиолдол: 77 настай, эмэгтэй, 3 сарын өмнөөс ам хатна, дуу сөөж, хоолой залгиур орчим өвдөж, хахаж цацах болсон гэсэн зовуурьтай Монгол-Японы эмнэлэгт хандсан. 2 жилийн өмнөөс баруун талын хөл, зүүн хөл шагай ул орчим, баруун гар орчим хөхөлбөр, тэмтрэхэд хатуу, эмзэглэл бүхий гүвдрүүнүүд гарч эхэлсэн. Тухайн үед АӨСҮТ-д үзүүлж Кароз^огт Петапдюдегтаййз оношоор эмчилгээ хийлгэж байсан өгүүлэмжтэй. Шинжилгээгээр ХДХВ сөрөг. Иммуногистохимид: С^31 +/-, С^34 /+/. Оношилгоо: Хамар залгиурын уян дуранд: Нармай, 2 талын тагнайн гүйлсний ард, дууны хөвчийн дээд хэсэг тус бүр ойролцоогоор 1.5-2-5 см орчим голчтой, хөдөлгөөнтэй гөлгөр гадаргуутай, цайвар өнгөртэй, хөхөлбөр, судаслаг бүтэцтэй үүсгэвэртэй. Эмчилгээ: Ерөнхий мэдээ алдуулалт дор К1етза55ег-ийн ларингоскопийн тусламжтай, 0 градусын дурангийн хяналтан дор төвөнхийн бичил мэс заслын багаж, хэвлийн дурангийн мэс заслын 2 туйлт коагулятор ашиглан эмгэг эдүүдийг авч эдийн шинжилгээнд илгээхэд Каро5^ 5агсот а , 5агсота дгаде 1 хариу гарсан. Эмчилгээний үр дүн: Мэс заслын дараа зовуурь багасч, амьдралын чанар сайжирсан. Хамар залгиурын дурангийн шинжилгээгээр мэс заслын шарх цэвэр, дууны хөвчийн хөдөлгөөн хэвийн байв. Дүгнэлт: Капоши саркома нь маш ховор тохиолддог эмгэг юм. Уг эмгэгийг эрт оношлон, эмчилгээг зөв сонгох нь цаашдын хүндрэл ба амьдралын чанар буурахаас сэргийлнэ. Мөн байнгын хяналт шаарддаг дахих магадлалтай эмгэг юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихний дэлбээ, гадна сонсголын сувгийн төрөлхийн хавсарсан гажгийн мэс заслын цогц эмчилгээ(2026-04-16); ;Г.Аянга ;Д.Цэрэндулам; Б.ДэлгэрмааҮндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар хүний бие эрхтэнд тохиолдох нийт 2000 орчим төрлийн төрөлхийн хөгжлийн гажиг бүртгэгдсэн ба эдгээрийн дотор нүүрний эрхтнүүдийн гаж хөгжил тохиолдлын тоогоор 2-4-р байранд орж байна1. Эрдэмтдийн судалгаагаар сонсголын үйл ажиллагааны алдагдалт эмгэг 1000 амьд төрөлтөд 1.62 тохиолдоддог бол гадна, дунд чихний төрөлхийн гаж хөгжил (ГДЧТГХ) 10000 амьд төрөлтөд 1.6 тохиолдож байна. ДЭМБ-н 2022 тархвар судлалын 10,000 амьд төрөлт тутамд ойролцоогоор 2.35 -7 хүртэл гадна болон дунд чихний хавсарсан хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг (microtia, aural atresia)”-тай хүүхэд төрж байгаа бөгөөд Ази болон Өмнөд Америкийн зарим бүс нутагт microtia-ийн тархалт харьцангуй өндөр буюу 1,500–3,000 амьд төрөлт тутмын нэг тохиолдол, харин Европ болон Африк тивийн орнуудад уг эмгэгийн тархалт харьцангуй бага түвшинд бүртгэгдсэн гэж мэдээлэгдсэн байна. Зорилго: Гадна-дунд чихний хавсарсан төрөлхийн гажгийн үед гадна-дунд чихийг гадна дэлбээ болон сонсголын гадна сувагхэнгэргэн хөндийг (меатотимпанопластик) мэс заслын аргаар нөхөн сэргээх. Арга, аргачлал: Бид судалгааны ажлыг 2024-2025 оны хооронд хийж гүйцэтгэсэн ба чих хамар хоолойн иж бүрэн үзлэг, сонсгол судлалын шинжилгээ болон КТ-ийн шинжилгээгээр гаднадунд чихний хавсарсан төрөлхийн гажигтай нэг талын гадна-дунд чихний гажигтай 16 настай хүүхдийг сонгон авлаа. Үр дүн: Сонсгол судлалын шинжилгээгээр агааран дамжуулалт нь 75-80 дБ, КТГ-н шинжилгээгээр 5-6 оноо буюу гадна дунд чихний төрөлхийн гажгийн 3-р зэргийн, Nagata-Weerda ангиллаар 3-р хэлбэрийн гажигтай байлаа. Гадна-дунд чихний төрөлхийн гажигийг нөхөн сэргээх мэс заслын эмчилгээг гадна дунд чихний (чихний дэлбээний гаж хөгжил, чихний суваг битүү хавсарсан) нэг талын гаж хөгжлийн үед чихний дэлбээ нөхөн сэргээх, чихний суваг хэлбэржүүлэх мэс заслын эмчилгээг 6 сарын зайтай 2 үе шаттайгаар гүйцэтгэлээ. Мэс заслын хийгдсэнээс 21 хоногийн дараа шинээр үүсгэсэн сонсголын гадна сувгийн тулгуурыг авахад гадна сувгийн нарийсал үгүй, сувагт шинжүүлэн суулгасан арьс нөхөн төлжилт үүсэж эхэлсэн байв. Мэс заслын дараах сонсголын түвшинг 30.45,60 хоногийн давтамжтай шалгахад сонсгол үнэн магадтай сайжирсан бөгөөд сонсол сайжралтын түвшин нь шинээр үүсгэсэн хэнгэргэн хальсны эдгэрэлттэй шууд хамааралттай байлаа. Гаднадунд чихний төрөлхийн гажгийн үед чихний гадна дэлбээ болон сонсголын гадна суваг-хэнгэргэн хөндий нөхөн сэргээх мэс заслыг нэг үе шаттай хийх боломжтой байна гэж үзлээ. Дүгнэлт: Гадна–дунд чихний хавсарсан төрөлхийн гажгийн үед чихний гадна дэлбээ болон гадна сонсголын суваг–хэнгэргэн хөндийг нэг үе шаттайгаар нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ хийх боломжтой байж болохыг харуулж байна. Энэхүү арга нь мэс заслын нийт хугацааг богиносгож, өвчтөний сэтгэлзүй болон эмчилгээний ачааллыг бууруулах давуу талтай байж болох юм. Гэсэн хэдий ч нэг үе шаттай мэс заслын урт хугацааны сонсголын тогтвортой байдал, хүндрэл (дахин нарийсал, хэнгэргэн хальсны хоёрдогч өөрчлөлт)-ийн давтамжийг илүү нарийвчлан үнэлэхийн тулд удаан хугацааны хяналт болон олон тохиолдолд суурилсан цаашдын судалгаа зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын болон хатингарт ринитийн үеийн салст бүрхүүлийн өөрчлөлтийг судалсан дүн(2026-05-22) ;Б.Бямбадорж ;Д.Анужин; ;Т.МаралА.ДолгорсүрэнҮндэслэл: Архаг ринитийн харшлын болон хатингарт хэлбэр нь хүн амын дунд түгээмэл тохиолддог бөгөөд архаг даамжрах явцтай, цаашид тархалт нь өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай оронд хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотын насанд хүрэгчдэд харшлын ринитийн тархалт 23.6% буюу энэ нь цаашид өсөх хандлагатай байна гэж мэдэгдсэн байна. Харшлын болон хатингарт ринитийн үед салст бүрхүүлийн бүтцийн өөрчлөлтөд орж, намираа хучуур эд болон сормууслаг эсийн хэвийн бүтэц алдагдан, Гоблетийн эсийн тооны өөрчлөлт, тэдгээрийн үйл ажиллагааны алдагдал дагалдсан нарийн нийлмэл процесс өрнөдөг байна. Манай орны чих хамар хоолойн практикт тохиолдож буй харшлын болон хатингарт ринитийн үеийн хамрын салст бүрхүүлийн нэн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан судалгаа харьцангуй байхгүй байна. Зорилго: Харшлын болон хатингарт ринитийн үед хамрын салст бүрхүүлийн нэн бичил болон бичил бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: 20–45 насны харшлын болон хатингарт риниттэй үйлчлүүлэгчдээс мэс заслын үед авсан хамрын салст бүрхүүлийн эдийг сканнинг электрон микроскоп болон эд судлалын аргаар шинжлэв. Үр дүн: Харшлын ринитийн үед намираа хучуур эдийн бүтэц харьцангуй хадгалагдсан боловч сормууслаг эсүүдийн зохион байгуулалт алдагдаж, сормуусны хэсэгчилсэн уналт, Гоблетын эсийн гиперплази ажиглагдлаа. Харин хатингарт ринитийн үед хучуур эд нимгэрч, сормууслаг бүтэц бараг бүрэн устаж, булчирхайн атрофи болон салстын доорх давхаргын фиброз өөрчлөлт давамгайлсан байв. Дүгнэлт: Харшлын ринитийн үед салст бүрхүүлийн өөрчлөлт харьцангуй хөнгөн, функциональ шинж давамгайлж байхад хатингарт ринитийн үед бүтцийн гүнзгий, эргэлт буцалтгүй өөрчлөлт зонхилж, салстын хамгаалах үйл ажиллагаа хүндээр алдагддаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Waardenburg Syndrome Type 4 in Mongolian Children: Genetic and Clinical Characterization(2025-06); ; ; ;Danshiitsoodol, NarandalaiWaardenburg syndrome (WS) is a rare genetic disorder that affects both hearing and pigmentation. The wide divergence of WS poses significant diagnostic and management challenges. This study investigated type 4 WS within an underrepresented Mongolian population. Whole-exome sequencing revealed that two unique heterozygous variants were identified in the SOX10 gene: c.393C>G (p.Asn131Lys) in a five-year-old female patient presenting with profound sensorineural hearing loss (SNHL), dystopia canthorum, and a white forelock; and c.535A>T (p.Lys179Ter) in a nine-year-old male patient presenting with profound SNHL, dystopia canthorum, and Hirschsprung's disease. Temporal bone imaging revealed abnormalities in the inner ear structure in both patients. The genotypic and phenotypic characteristics were meticulously delineated, incorporating the deleterious effects of these variants, as evaluated by multiple predictive tools and the American College of Medical Genetics and Genomics (ACMG) criteria. In addition, structural characterizations were also presented using AlphaFold. The findings of this study contribute valuable genetic data to the limited literature on type 4 WS within this ethnic group and highlight the importance of genetic testing and multidisciplinary care for this rare disorder in settings with limited resources.Scopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A Unique SLC26A4 Mutation Spectrum in a Mongolian Enlarged Vestibular Aqueduct Cohort via Whole-Exome Sequencing: A Preliminary Study(2026-06); ; ; ;Lu, Yue-ShengDanshiitsoodol, NarandalaiEnlarged vestibular aqueduct (EVA) is a common inner ear malformation that causes sensorineural hearing loss. It is frequently associated with pathogenic variants in the SLC26A4 gene. This study aimed to investigate the genetic basis of hearing loss in Mongolian patients with EVA. Whole-exome sequencing was performed in 19 Mongolian patients from 15 unrelated families diagnosed with EVA with or without cochlear incomplete partition type II. All patients underwent high-resolution computed tomography of the temporal bone to confirm the diagnosis. Biallelic SLC26A4 pathogenic variants were identified in all 15 families, achieving a 100% diagnostic yield. The most frequent variant was c.919-2A>G (40%), followed by c.2027T>A (23.3%) and c.1318A>T (16.7%). The spectrum of variants includes population-specific variants found in East Asians (c.919-2A>G), North Asians (c.2027T>A), and Southwest Asians (c.716T>A), suggesting a unique mutation spectrum in this Mongolian cohort characterized by variants prevalent across various Eurasian populations, which remains to be confirmed in larger studies. Furthermore, correlation analyses on multi-ethnic allele frequencies of biallelic SLC26A4 genotypes demonstrated positive correlations with deaf cohorts of East Asian, North Asian, Northeast Asian, and Western Asian groups. Digenic inheritance (with pathogenic variants in FOXI1, KCNJ10, or EPHA2) was not observed, and there was no clear genotype-phenotype correlation between specific SLC26A4 genotypes and hearing levels or inner ear malformations. This study provides a comprehensive overview of the genetic landscape of EVA in the Mongolian population. The identification of biallelic SLC26A4 pathogenic variants in all families underscores the clinical role of this gene in EVA pathogenesis. The observed pan-ethnic mutation spectrum likely reflects the genetic diversity resulting from historical migrations of Mongolians. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Unnecessary magnetic resonance imaging is associated with diagnostic delay and financial burden in benign paroxysmal positional vertigo: a retrospective study in Mongolia(2026); ;Nam, Dong Woo; ; INTRODUCTION: This single-center, retrospective cohort study investigated the clinical characteristics, diagnostic pathways, and economic burden of benign paroxysmal positional vertigo (BPPV) at a national tertiary referral ENT hospital in Ulaanbaatar, Mongolia. METHODS: We analyzed 162 patients (mean age, 50.0 ± 11.7 years) with confirmed BPPV who completed follow-up between January 2019 and January 2021. Patients were treated with canalith repositioning procedures and instructed to perform self-maneuvers. The primary outcome was symptom resolution at 7, 14, and 28 days, and the secondary outcome was the change in Dizziness Handicap Inventory (DHI) scores. RESULTS: Results showed that 102 patients (62.5%) were referred from other hospitals, yet only 6 (3.7%) were correctly diagnosed prior to referral. Multivariate logistic regression identified no specific clinical symptoms predicting magnetic resonance imaging (MRI) usage, suggesting that neuroimaging was largely driven by patient-initiated demand in the private sector. The mean diagnostic delay was significantly longer in the MRI group (24.4 ± 19.5 days) compared to the non-MRI group (7.5 ± 5.9 days, p < 0.001). Cost analysis based on 2024 metrics revealed that a single potentially low-yield MRI consumes 72.0% of a minimum-wage worker's monthly income, creating a catastrophic financial burden. Treatment was highly effective, with resolution rates of 75.9, 93.8, and 99.4% at 7, 14, and 28 days, respectively. The mean DHI score improved significantly from 39.93 to 4.12 (p < 0.001). DISCUSSION: BPPV patients in Mongolia face significant diagnostic delays and high misdiagnosis rates. While standardized maneuvers are effective, the reliance on costly imaging highlights an urgent need for educational initiatives to improve awareness and primary care triage in developing countries.Scopus© Citations 1
