Э.Жаргалхүү
Loading...
Товч нэр
Э.Жаргалхүү
Бүтэн нэр
Эрдэнэчулуун Жаргалхүү
Латин нэр
Erdenechuluun Jargalkhuu
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн хэлбэрүүдийг харьцуулсан судалгаа(2021-04-06); ;Ч.Сайнбилэг; ; Үндэслэл: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн тархалт 100.000 хүн ам тутамд 10.7-оос 140 тохиолддог. Монголд 2016 онд тэнцвэрийн лаборатори байгуулагдаж, эмнэлзүйн 3 хэлбэрийг ялган оношлож эхэлсэнч тодорхой судалгаа хийгдээгүй байгаа юм. Зорилго: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлох, хооронд нь харьцуулахад оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 162 үйлчлүүлэгчдийг хамруулсан. AAO-HNSF-аас 2017 онд гаргасан Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. Эмнэлзүйн шалгуур асуумж болон видеонистагмографи багажийг ашигласан. Үр дүн: Нийт 162 үйлчлүүлэгчээс арын тал цагиргийн 101 (62.4%), хажуугийн тал цагиргийн 44 (27.1%), урд тал цагиргийн 17 (10.5%) үйлчлүүлэгч байна. Дундаж нас 50, хүйсийн харьцаа эр 32, эм 130, 1:4. Шалтгаангүй 80 (49.4%), гэмтэл, доргилтын шалтгаантай 40 (24.7%). Эмнэлэгт үзүүлээд ирсэн 102 үйлчлүүлэгчээс BPPV оношлогдсон 5.8%. Эмнэлзүйн 3 хэлбэрийг харьцуулахад нас, хүйс, үргэлжилсэн хугацаа, сэдрэлийн тоо, шалтгаан зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй. Дүгнэлт: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн 3 эмнэлзүйн хэлбэрийг нас, хүйс, сэдрэлийн тоо, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, шаардлагагүй шинжилгээ зэргээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогооны үр дүн(2021-06-10); ; ;С.Рагчаабазар ;Б.ЭнхтуяаБ.БаярсайханҮндэслэл: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн тархалт 100.000 хүн ам тутамд 3.5 тохиолддог бөгөөд амбулаториор үзүүлсэн толгой эргэх зовиуртай хүмүүсийн 7%-ийг эзэлдэг. Монгол улсын хэмжээнд тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн шинж чанарыг тодорхойлох, ялган оношлоход оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 60 үйлчлүүлэгчдийг хамруулсан. 2017 онд АНУ-ын Up to date-ийн тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. БНСУ-ын SLMED үйлдвэрийн Easy-eyes видеонистагмографи, SLAIR-0512 агааран илчит сорилын аппаратыг тус тус ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 60 үйлчлүүлэгчийн дундаж нас 43, дунджаар 15.8 хоногийн дараа ирж үзлэгт хамрагдсан. Шалтгааныг тодруулахад ажлын ачаалал ядаргаа 50%, эмнэлэгт үзүүлээд ирсэн 45 үйлчлүүлэгчээс тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл оношлогдсон үйлчлүүлэгч байхгүй. Oнош тодруулахаар 63.3% үйлчлүүлэгч ирсэн. Тэнцвэрийн үйл ажиллагааны алдагдлын үнэлгээний асуумжаар бүх хүн тэнцвэрийн үйл ажиллагааны хүнд алдагдалтай, дунджаар 79.6 оноотой байна. Тэнцвэрийн лабораторийн шинжилгээ хийхэд видеонистагмографиар тайван үеийн эмгэг нистагм 75%, толгойг сэгсрэх үеийн нистагм 91.7%. Агааран илчит сорилоор эмгэгтэй талд сувгийн саажилт дунджаар 49.3%, чиглэлийн хазайлт 28.3% илэрсэн. Дүгнэлт: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогоо манай улсад хангалтгүй байгаа ба тэнцвэрийн лабораторийн шинжилгээ нь оношийг батлахад чухал ач холбогдолтой байна.
