Д.Мягмарцэрэн
Loading...
Товч нэр
Д.Мягмарцэрэн
Бүтэн нэр
Дашцэрэн Мягмарцэрэн
Латин нэр
Dashtseren Myagmartseren
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эхийн ойлголтыг судалсан үр дүн(2026-02-03) ;Б.Лхагвагарам ;М.Ундрам; ; Ө.ЖаргалтулгаҮндэслэл: Бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчний аюултай ерөнхий шинжийг эрт таних, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эцэг, эх, асран хамгаалагчдад төлөвшүүлэх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, өвчтэй хүүхдэд цогц урьдчилан сэргийлэлт, цаг алдалгүй эмчилгээ, тусламжийг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болсон. Зорилго: Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Ажиглалтын агшингийн судалгааг 0–59 сартай хүүхдийн 175 эцэг, эх, асран хамгаалагчдыг хамруулан хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээ. Хүүхдийн аюултай ерөнхий шинж, суулгалт болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, дотоод орчны эрсдэлт хүчин зүйлс, осол гэмтлээс сэргийлэх мэдлэгийг бүтэцлэгдсэн ярилцлагаар үнэлж, статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 18.8±13.2 сар байсан бөгөөд 50.3% нь өвчний учир эмнэлэгт хандсан байв. Оролцогчдын 60.0% нь аюултай ерөнхий шинжээс дөрөв ба түүнээс дээшийг нэрлэж чадсан. Хотын эцэг, эх, асран хамгаалагчид орон нутгаас хамрагдсан эцэг, эх нараас аюултай шинжийг илүү олон нэрлэсэн нь статистик ач холбогдолтой байлаа (дундаж 5.3 ба 3.2; p<0.001). Харин хүүхэд тухайн үед өвчтэй эсэхээс хамаарч мэдлэгийн түвшинд ялгаа илрээгүй. Суулгалтаас урьдчилан сэргийлэх дадал, осол гэмтлээс сэргийлэх мэдлэг нь хүүхдийн өвчлөлийн байдалтай шууд уялдаагүй байсан бол хөдөөгийн орон нутагт дотоод орчны агаар бохирдуулагч хүчин зүйлсийн өртөлт өндөр байв. Дүгнэлт: Эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, урьдчилан сэргийлэх дадал нь хүүхдийн тухайн үеийн өвчлөлийн байдлаас илүүтэй оршин суугаа газартай холбоотой ялгаатай байна. Иймд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд, ялангуяа хөдөөгийн бүсэд чиглэсэн, бүтэцтэй, тогтмол эрүүл мэндийн боловсрол, сургалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдолтой харьцуулан судалсан дүн(2024-03-20) ;М.Номундарь ;Т.Сувд ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааЦ.АнужинҮндэслэл: Судлаачдын тогтоосноор оюуны хомсдол нь дэлхийн нийт хүн амын 1-3 хувийг эзэлдэг. Оношлоход хүнд, эмчилгээ хомс ба эмнэлзүйн илрэлээс хамааран насан туршид хараа хяналт тавих шаардлага гардаг зэрэг эрүүл мэндийн болон нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг юм. Судлаачид удамшлын гаралтай шалтгааныг зарим генийн мутацитай холбон тайлбарладгаас CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдол үүсэх эмгэг жамд оролцдог болохыг тогтоосон байдаг. Монгол улсад хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: CRBN генийн 1274 C>T цэгэн мутацийг оюуны хомсдолтой холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 315 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын цусны шинжлэгдэхүүнээс геномын ДНХ-ийг ялган, бай дарааллыг ПГУ аргаар олшруулсан. R419X мутацийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар илрүүлсэн. Мутацийг шинжлэгдхүүнд нуклеотидын дараалал тогтоох аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг Microsoft Excel, SnapGene программуудыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 154 гэр бүлийн 315 хүн хамрагдсан ба үүнээс 61% нь эмэгтэй (n=192), 39% нь эрэгтэй (n=123), дундаж нас нь 38.55±18.55 жил байв. Судалгаанд оролцогчдын 219 нь хам шинжийн бус буюу зөвхөн оюуны хомсдол илэрсэн бол 96 нь хам шинжийн оюуны хомсдолтой байсан. Оюуны хомсдолыг хүндийн зэргээр ангилан үзэхэд F70 бүлгийн 226, F71 бүлгийн 54, F72 бүлгийн 22, F73 бүлгийн 13 оролцогч тус тус байсан ба зөвхөн оюуны хомсдол илэрсэн тохиолдолд нийт оролцогчийн 63.47% (n=139) нь хөнгөн, 21% (n=46) нь хүндэвтэр, 7.76% (n=17) нь хүнд, 7.76% (n=17) нь оюуны гүнзгий сааталтай, хам шинж илэрсэн нийт оролцогчдын 77.08% (n=74) нь хөнгөн, 9.38% (n=9) нь хүндэвтэр, 5.2% (n=5) нь хүнд, 8.33% (n=8) нь гүнзгий хэлбэрийн оюуны хомсдолтой байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд оролцогчдын дунд CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илэрсэнгүй. Дүгнэлт: CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илрээгүй нь Монгол оронд оюуны хомсдолтой хүн амын дунд СRBN генийн 1274 C>T мутацийн тархалт ховор байх боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-05-22) ;П.Ариунзаяа ;А.Ууганбаяр ;П.Солонго ;Б.АнандашириБ.ТуяажаргалҮндэслэл: 2017-2021 онуудад 2-19 насны хүүхдийн таргалалтын тархалт 19.7% буюу 14.7 сая орчим хүүхэд, 2-5 насныхны дунд 12.7%, 6-11 насныхны хувьд 22.2% байсан байсан байна. Мөн дэлхийн нийтээр шүдний цоорол (шүд цоорох өвчин-ШЦӨ буюу амны хөндийн эмгэг) нь хамгийн түгээмэл тохиолддог халдварт бус өвчин бөгөөд өвдөлт, халдвар зэргээр хүндэрч шүдийг авахад хүргэдэг, амьдралын чанарт нөлөөлдөг өвчин юм. 2010 оноос хойш Монгол улсад хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин эрс нэмэгдсэн ба дээрх асуудал бага наснаас эхэлж байна. 2018 онд 5 хүртэлх насны 6 хүүхдийн нэг, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан байна. Зорилго: Хүүхэд өсвөр үеийнхний дундах халдварт бус өвчний зарим эрсдэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн агшингийн загвараар гүйцэтгэж, 6–17 насны 622 хүүхдийг хамруулсан. Оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжиж БЖИ-ийг тооцоолсон бөгөөд амны хөндийн үзлэгээр DMFT индексийг тодорхойлсон. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг нас, хүйсийн өсөлтийн муруйд тулгуурлан үнэлж, хэвийн жин, илүүдэл жин, таргалалт гэж ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин ба таргалалтын түвшинг үнэлэхэд 10.29% (n=64) нь илүүдэл жинтэй, 9.97% (n=62) нь таргалалттай байв. Илүүдэл жин эмэгтэй хүүхдүүдэд илүү түгээмэл байсан бол таргалалтын тархалт эрэгтэй хүүхдүүдэд харьцангуй өндөр байлаа (p<0.001). Шүдний цоорлын түвшинг үнэлэхэд оролцогчдын 37.6% (n=234) нь шүдний цооролгүй (DMFT=0), 48.1% (n=299) нь бага зэргийн (DMFT=1-2), 14.3% нь дунд болон хүнд зэргийн (DMFT≥3) цооролтой байв. Шүдний цоорлын нийт тархалт 62.38% байсан бөгөөд насны бүлгээр ялгаатай байж, 6-9 насанд хамгийн өндөр (69.9%), 15-17 насанд бага (46.1%) байгаа нь ач холбогдол бүхий байна. (p<0.001) Биеийн жингийн ангилал болон шүдний цоорлын хоорондын хамаарлыг үнэлэхэд DMFT=0 бүлэгт хэвийн жин давамгай (50.0%) байсан бол DMFT=1-2 бүлэгт хэвийн жингийн хувь 60.54% болж өссөн байна. Нас, хүйсийг тохируулсан логистик регрессийн шинжилгээгээр биеийн жингийн түвшин нь шүдний цооролтой статистикийн ач холбогдол бүхий холбоогүй байсан боловч 6–9 насны хүүхдүүд шүдний цооролтой байх магадлал өндөр байв (OR=0.39, 95% CI: 0.24-0.63, p<0.001) Дүгнэлт: 1.Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн дундаас илүүдэл жин, таргалалт нь хүүхдүүдийн дунд зонхилж байгаа бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна. Эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байна. (p<0.001). 2. Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр буюу тархалт 93.5 хувь, эрчим 7.3 байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус ойртсон гэр бүл дэх зонхилон тохиолдох өвчлөлийг судалсан дүн(2023-11-03) ;Ч.Баттогтох ;Ж.Сарантуяа ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааТ.СувдҮндэслэл: Цус ойртолт нь хүн амын эрүүл мэндэд дараах ноцтой үр дагавар учруулдаг. Үүнд: Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Манай улсад энэ төрлийн нарийвчилсан судалгааны сүүлийн жилүүдэд хийгдсэн тоо баримт хангалтгүй байгаа нь уг судалгааг зайлшгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд бид Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цус ойртсон гэр бүлийн дунд генеалогийн судалгаа хийж, цус ойртолтын түвшин, түгээмэл тохиолдох өвчлөлийг илрүүлэх, цаашлаад ДНХ-ийн түвшинд цус ойртолтыг тодорхойлон, өөрийн орны ард иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл эмгэгийг тодорхойлох шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цус ойртсон гэр бүлийг илрүүлэн, цус ойртолтын хэлбэр, төрлийг тогтоон өвчлөлийг илрүүлэх, генетик шинжилгээ хийх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх. Арга, аргачлал: Уг судалгааг агшны судалгааны загвар ашиглан хийсэн. Цус ойртсон гэр бүлийг илрүүлэхдээ удмын зургийг зурж, цус ойртолтын үндсэн загваруудыг тодорхойлон гаргалаа. Бүл дэх цус ойртолтын зэргийг инбридингийн итгэлцүүрээр тооцооллоо. Үр дүн: Цус ойртсон гэр бүлд төрсөн нийт 32 хүүхэд судалгаанд хамрагдсанаас 18-аас доош насны хүүхдийн 90%, 18-аас дээш насныхны 92%-д ямар нэг өвчин эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Цус ойртсон болон цус ойртсон байх өндөр магадлалтай гэр бүлийн дунд илэрч буй өвчлөлийг 5 бүлэг болгон ангилан үзэхэд удамшлын өвчин/ төрөлхийн хөгжлийн гажиг 25 (42.4%), оюуны хомсдол 45 (76.3%), танин мэдэхүйн хөнгөн бууралт 7 (11.8%), өсөлтийн хоцрогдол 6 (10.2%), эпилепси 9 (15.3%) тус тус илэрсэн ба оюуны хомсдол хамгийн өндөр хувьтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд 3 аймгийн 43 сумын 185 өрхийг зорилтот түүврийн бүлэгт хамруулан судлахад цус ойртсон гэр бүлийн эзлэх хувь 30.8%, генеалогийн шинжилгээгээр баталгаажсан инбридингийн дундаж коэффициент FI=0.088867 байна. Цус ойртсон гэр бүлд төрсөн хүүхдүүдэд оюуны хомсдол дангаараа болон бие болон сэтгэцийн бусад эмгэгтэй хавсарсан хэлбэрээр зонхилон илэрч байна. Монгол Улсын хүн амын дунд цус ойртолтыг бодитоор тогтоох нарийвчилсан судалгааг удам зүйн шинжилгээний аргад тулгуурлан хамрах хүрээг өргөжүүлэн, тасралтгүй хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Блок сургалтын зохион байгуулалт болон орчны үнэлгээг судалсан дүн(2026-05-22) ;Б.Туяажаргал; ; ;Б.БатхүүП.АриунзаяаҮндэслэл: Сүүлийн хагас зуун жилийн туршид анагаах ухааны боловсрол нь уламжлалт багш төвтэй загвараас оюутан төвтэй, чадамжид суурилсан, интеграцчилсан сургалтын хөтөлбөрт шилжих томоохон шинэчлэлийг туулж ирсэн. Harden RM нарын SPICES загвар нь энэхүү өөрчлөлтийн үзэл баримтлалын суурийг тавьж, интеграци нь орчин үеийн анагаах ухааны боловсролын хамгийн чухал зарчмуудын нэг болсон. Монгол Улсын анагаах ухааны боловсролын систем нь уламжлалт загвараас олон улсын стандартад нийцсэн орчин үеийн хандлагад шилжих өвөрмөц замналыг туулж ирсэн бөгөөд Анагаах Ухааны Сургууль (АУС) нь 1990-аад оноос эхлэн сургалтын хөтөлбөрөө босоо интеграцилагдсан блок сургалтын загварт шилжүүлсэн. Гэвч энэхүү шинэчлэгдсэн блок сургалтын хөтөлбөрийн чанар, үр нөлөөг оюутнуудын үнэлгээгээр системтэйгээр судалсан судалгаа хомс байсаар байна. Зорилго: “Хүний их эмч” бэлтгэх блок хөтөлбөрт чанарт өгөх оюутнуудын үнэлгээг судлаж нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2023 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хооронд асуумжийн аргаар гүйцэтгэв. АШУҮИС-ийн АУС-ийн Хүний их эмч мэргэжлээр 3-6-р дамжаанд суралцаж буй нийт 1692 оюутнаас давхаргачилсан санамсаргүй түүврийн аргаар 1130 оюутан (эх олонлогийн 66.8%) хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 22.18±1.43 жил ба эдгээрээс 79.7% нь эмэгтэй, 20.3% нь эрэгтэй байсан. Сургалтын чанарыг сургалтын агуулга (59 асуулт), сургалтын орчин (59 асуулт), зохион байгуулалт (59 асуулт) гэсэн гурван хэмжигдэхүүнээр 5 онооны Ликертийн хэмжүүр (5–санал бүрэн нийлнэ, 4–ихэнхдээ санал нийлнэ, 3–дунд зэрэг нийлнэ, 2–ихэнхдээ санал нийлэхгүй, 1–огт санал нийлэхгүй) ашиглан үнэлсэн. Асуумжийн дотоод найдвартай байдлыг Кронбахын α, блок хоорондын ялгааг нэг хүчин зүйлт ANOVA болон Tukey HSD тест, хэмжигдэхүүн хоорондын хамаарлыг Пирсоны корреляци, сургалтын агуулгад нөлөөлөх хүчин зүйлсийг олон хүчин зүйлт шугаман регрессээр тус тус шинжилсэн. Статистик үнэн магадлалыг 95%-ийн түвшинд (p<0.05) баталгаажуулав. Үр дүн: Судалгаанд ашигласан асуумжийн дотоод нийцэл бүх 7 блокт өндөр байв (Кронбахын α=0.888–0.937). Нийт дундаж оноо сургалт агуулгад 4.00±0.78, сургалтын орчинд 3.91±0.85, зохион байгуулалтад 3.92±0.82 байв. Блок 6 нь сургалтын агуулга (4.15±0.74), сургалтын орчин (4.04±0.81), зохион байгуулалт (4.03±0.81) гэсэн бүх үзүүлэлтээр хамгийн өндөр үнэлэгдсэн бол Блок 1А хамгийн бага дундаж оноо авсан (3.82–3.92). ANOVA шинжилгээгээр блок хоорондын ялгаа бүх гурван хэмжигдэхүүнд статистик ач холбогдолтой (p≤0.005) байсан ч нөлөөллийн хэмжигдэхүүн маш бага (Partial η²=0.003–0.006) байв. Tukey HSD тестээр Блок 6 нь Блок 1А-аас агуулгын хувьд 0.226 оноогоор (95% CI:0.103–0.349, p<0.001), зохион байгуулалтын хувьд 0.206 оноогоор (95% CI:0.078–0.334, p<0.001) өндөр үнэлэгдсэн. Сургалтын агуулга, орчин, зохион байгуулалт хооронд хүчтэй эерэг корреляци илэрсэн (r=0.747–0.820, p<0.001). Дамжаа нь гурван үнэлгээний хэмжигдэхүүнтэй сул сөрөг корреляци үзүүлсэн (r=(-0.033)-(-0.045), p<0.05). Олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын орчин (β=0.348, p<0.001) ба зохион байгуулалт (β=0.487, p<0.001) нь сургалт агуулгын үнэлгээний нийт дисперсийн 63.6%-ийг тайлбарласан (R²=0.636, F(2,5894)=5143.82, p<0.001). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд оюутнууд интеграцчилсан блок сургалтын агуулга, сургалтын орчин, зохион байгуулалтыг ерөнхийдөө эерэгээр үнэлсэн бөгөөд ахлах дамжааны блокуудын үнэлгээ илүү өндөр, хоорондоо хүчтэй эерэг хамааралтай байсан нь эдгээр хүчин зүйлүүд харилцан уялдаатайгаар оюутны сэтгэл ханамжид нөлөөлж байгааг харууллаа. Түүнчлэн олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын зохион байгуулалт, сургалтын орчин нь сургалтын агуулгын үнэлгээнд хамгийн өндөр нөлөө үзүүлж байсан тул сургалтын чанар, оюутны үнэлэмжийг сайжруулахад хичээлийн зохион байгуулалт, сургалтын орчныг боловсронгуй болгох нь чухал байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүний их эмч бэлтгэдэг блок сургалтын хөтөлбөрт багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-05-22); ; ;Б.Туяажаргал ;Б.БатхүүП.АриунзаяаҮндэслэл: Дэлхийн хэмжээнд анагаахын боловсрол нь уламжлалт хичээлд суурилсан загвараас суралцагч төвтэй, үр дүнд суурилсан, интеграцчилсан сургалтын тогтолцоо руу шилжиж байна. Ийм хандлага нь мэдлэгийг салангид бус, уялдаа холбоотойгоор эзэмшүүлэх, эмнэлзүйн сэтгэлгээ болон бодит чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Монгол Улсад энэхүү чиг хандлагын хүрээнд АШУҮИС нь Хүний их эмч бэлтгэх зургаан блок бүхий интеграцчилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлж буйг цогцоор нь судалсан судалгаа хангалтгүй хэвээр байна. Зорилго: Хүний их эмч бэлтгэх блок сургалтын хөтөлбөрт суралцагсдын өгсөн үнэлгээнд тулгуурлан багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцооны сургалтын үр дүнд үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар 2023–2026 оны хооронд АШУҮИС-ийн АУС-ийн 3–6-р дамжааны нийт 1130 суралцагчийг хамруулан гүйцэтгэсэн. Давхаргачилсан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар бүрдүүлсэн түүвэр нь эх олонлогийн 66.8%-ийг төлөөлсөн. Өгөгдөл цуглуулахад Ликертийн 5 шатлалд суурилсан 185 асуулт бүхий бүтэцчилсэн асуумжийг ашигласан. Өгөгдлийг SPSS26.0 программаар боловсруулж, дескриптив статистик, Independent t-test, ANOVA, Tukey post-hoc, multiple regression шинжилгээг хийсэн. Хэмжилтийн найдвартай байдлыг Cronbach’s alpha (0.90–0.98)-аар үнэлсэн. Үр дүн: Суралцагсдын ерөнхий үнэлгээний дундаж 4.00±0.73 оноо байсан нь сургалтыг дунджаас дээгүүр түвшинд үнэлж байгааг харуулж байна. Дамжаа ахих тусам үнэлгээ буурах хандлага ажиглагдсан бөгөөд 6-р дамжааны суралцагсад хамгийн бага үнэлгээ өгсөн (M≈3.92). Блок 3 болон Блок 4-ийн хувьд дамжаа хоорондын ялгаа статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.05) нь онолоос эмнэлзүйн дадлагад шилжих үе шатанд сургалтын уялдаа алдагдаж буйг илтгэнэ. Блок 5, 6-д дамжаа хоорондын ялгаа ажиглагдаагүй бөгөөд үнэлгээ харьцангуй өндөр, тогтвортой (M≈4.10-4.15) байсан. Регрессийн шинжилгээгээр багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэлтүүд нь сургалтын үр дүнд статистикийн хувьд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон (β=0.289-0.610). Загварын тайлбарлах чадвар өндөр байсан (R²=0.6680.774) нь сургалтын үр дүнгийн өөрчлөлтийн 67-77%-ийг эдгээр хүчин зүйлс тайлбарлаж байгааг илтгэнэ. Зарим загварт дисперсийн инфляцийн коэффициент (VIF) өндөр утга авсан нь хувьсагчид хоорондоо нягт уялдаатай байгааг харуулав. Дүгнэлт: Багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо нь сургалтын үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон (R²=0.668–0.774). Суралцагсдын үнэлгээ дунджаас дээгүүр байсан ч дамжаа ахих тусам буурах хандлага ажиглагдсан нь шүүмжлэлт эргэцүүллийн үзэгдлийг илэрхийлж байгаа бол Блок 3, 4-д онолоос эмнэлзүйд шилжих үе шатны уялдаа хангалтгүй байгааг харуулж байна. Иймд сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан байдлаар хөгжүүлэх, заах арга зүй болон үнэлгээний тогтолцоог практик чадварт нийцүүлэн шинэчлэн сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна.
