Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэгийг цахилгаан зүү эмчилгээгээр эмчилсэн дүн
    (2023-05-18) ; ;
    Л.Ундрам
    Үндэслэл: Шээс задгайрах эмгэг (ШЗЭ) нь ойр, ойрхон шээх болон ханиаж, найтаах, хүнд юм өргөх үед шээсээ барьж чадахгүй байх эмгэг юм. ШЗЭ-тэй хүмүүс бусдаас санаа зовох, ичих, өөрийгөө нийгмээс тусгаарлах хандлагатай байдгаас гадна сэтгэл санааны хямралд ордог. Манай орны хувьд шээс задгайрах эмгэгийн үед цахилгаан зүү эмчилгээг хэрэглэдэг боловч тус эмчилгээний үр дүнг тооцсон судалгааны ажил хийгдэж байгаагүй нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цахилгаан зүү эмчилгээ нь шээс задгайрах эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинжүүдэд үзүүлэх нөлөөг үнэлэх Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, дан нууцлалтай, санамсаргүй түүврийн аргаар эмчилгээний (n=30) болон хяналтын (n=30) бүлэгт хуваан хийж гүйцэтгэв. Судалгаанд шээс задгайрах эмгэгтэй 60 эмэгтэйг хамруулсан бөгөөд үр дүнг 2 бүлэгт эмчилгээний өмнө болон дараа “Нэг цагийн хугацаанд живх норгох сорил” (1 hour pad test), “Хоногийн шээсний бүртгэл” (Urinary diary), “Шээс задгайрах эмгэгтэй хүмүүсийн амьдралын чанарыг үнэлэх асуумжаар” (I-QOL) үнэлж тооцов. Бид АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны судалгааны ёс зүйн зөвшөөрөл авсан болно. (Протоколын дугаар 2022/3-01) Үр дүн: Нэг цагийн хугацаанд живх норгох сорилын арга ашиглаж шээс алдалтыг хэмжихэд эмчилгээний бүлгийн дундаж шээс алдалтын хэмжээ 12.7 граммаас 1 гр, хяналтын бүлгийн дундаж шээс алдалтын хэмжээ 11 граммаас 7.4 гр болж буурсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Хоногийн шээсний бүртгэлийн арга ашиглаж хоногт шээс алдах давтамжийн тоог бүртгэхэд эмчилгээний бүлэгт 6 удаагаас 1 удаа, хяналтын бүлэгт 6 удаагаас 4 удаа болж буурсан байна. Амьдралын чанарыг үнэлэх асуумжийн арга ашиглаж амьдралын чанарыг үнэлэхэд эмчилгээний бүлэг 52.26%-иас 91.9%, хяналтын бүлэг 52.03%-иас 74.4% болж өссөн үзүүлэлттэй байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Шээс задгайрах эмгэгтэй эмэгтэйчүүдэд цахилгаан зүү эмчилгээ хийхэд эмчилгээний болон хяналтын бүлэгт шээс алдалтын хэмжээ, хоногийн шээс алдалтын тоо буурсан, шээс заадгайрах эмгэгийн үеийн амьдралын чанар сайжирсан үзүүлэлттэй байна. Хяналтын бүлгийн цахилгаан зүү эмчилгээтэй харьцуулахад эмчилгээний бүлгийн цахилгаан зүү эмчилгээ илүү өндөр үр дүнтэй болох нь тодорхойлогдлоо.