М.Мишээл
Loading...
Товч нэр
М.Мишээл
Бүтэн нэр
Мөнхцэцэг Мишээл
Латин нэр
Munkhtsetseg Misheel
Албан тушаал
Багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойронд амьсгал тасалдах хам шинжийн тархалт, эмнэлзүй: МОН-ТАЙМЛАЙН судалгааны үр дүн(2025-01-01); ;Д.Бямбасүрэн ;Ж.ЦолмонБ.БатбаярҮндэслэл: Нойр нь мэдрэл сэтгэхүй, биологи, физиологийн нарийн нийлмэл үйл явц ба хүний бие махбодийн амин чухал хэрэгцээ билээ. Нойронд амьсгал тасалдах хамшинж (НАТХШ) нь дэлхий дахинд өндөр тархалттай эмгэгүүдийн нэг юм. Азийн орнуудын хувьд хүн амын 12-40% нь харин АНУ-д хүн амын 35.8% нь НАТХШ-ийн өндөр эрсдэлтэй байна. Манай улсад НАТХШ-ийн тархалтыг судалсан судалгаа цөөн байсан тул судлахад хүргэв. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд нойронд амьсгал тасалдах хам шинжийн тархалт, эрсдэлийн түвшинг тодорхойлох. Арга, аргачлал: “МонТаймлайн” эмнэлзүйн кохорт судалгаанд хамрагдсан нийт=1405, 18-с дээш насны хүмүүсийн мэдээ материалд Берлиний асуумжийн (ВегПп ^иезЬоппа^е, В ^) дагуу үнэлгээ хийв (бүлэг нэг: хурхирдаг, амьсгал тасалддаг; бүлэг хоёр: өдрийн цагаар нойрмоглодог; бүлэг гурав: даралт өндөр, таргалалттай). Боловсролын түвшин болон амьдралын хэв маягийн талаарх мэдээллийг Роой 1те^иепсу ^иезйоппапе болон С1оЬа1 РЬузюа1 АсПМу ^иезЬоппапе ашиглан судлав. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 42 ± 14.3 байсан ба 42.5% нь эрэгтэй байв. НАТХШ-ийн өндөр эрсдэлтэй хүмүүс нийт судалгаанд оролцогчдын 24.3%-ийг (п=341) эзэлж байв. Нас ахих тусам ОНА-ийн эрсдэл нэмэгдэж, <30 насанд 6.7%, 30-50 насанд 28.3%, 50-аас дээш насанд 39.4% байлаа. Стюдент Т-тест болон Пирсоны Хи-квадрат (х2), А ^О ^А шинжилгээг ашиглан бүлгүүдийн ялгааг судлав. Дүгнэлт: Өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс нас ахимаг, биеийн идэвх багатай байх хандлагатай байсан. Судалгаанд оролцогсдын 24.4% нь НАТХШ-ийн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн, 41.7% нь хурхирдаг гэж хариулсан бөгөөд түүнээс 39.3%-ийн хурхиралт нь бусдад саад болдог гэж тэмдэглэгдсэн байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Саатсан агт араа шүд болон доод түүшийн мэдрэл хоорондын хамаарлыг CBCT-ийн аргаар тодорхойлсон нь(2021-09-01) ;О.Долзодмаа; Б.БатбаярҮндэслэл: Сүүлийн үед агт араа шүдний саатал ихсэж байгаа ба хүн амын ихэнх хэсэг нь 30 наснаас өмнө агт араа шүдээ авхуулж байна. Швед улсын хүн амын 72% нь 20-30 насандаа агт араа шүдээ авхуулдаг байна1. БНХАУ-д хийгдсэн судалгаагаар түүшийн мэдрэлийн анатоми байрлалаас хамааран 4 бүлэг болгоход шүдний сурвалж дээрх, хацар болон хэлэн талд давхацсан бүлгүүд нь доод түүшийн мэдрэлийн гэмтэл болон үрэвсэлд өртөх эрсдэл харьцангуй өндөр гарч байжээ.2 Арга аргачлал: АШУҮИС-ийн Шүд эрүү нүүрний эмнэлгийн рентген кабинетийг түшиглэн магадлалт бус түүврийн аргаар авсан нийт 50 үйлчлүүлэгчдийн 92 агт араа шүдийг мэдрэлтэй харьцсан байдлаар нь Rood, Shehab-ийн ангилалаар дэлгэмэл рентген ба CBCT дээр хэмжилт хийж тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогсдын агт араа шүд саатсан байдлыг судалж үзэхэд нийт судалгаанд оролцогсдын ихэнх хувь 41(82%) нь хоёр талдаа саатсан байсан бол 7(14%) нь аль нэг талдаа саатсан байв. Агт араа шүдний саатлыг Winter’s-ийн ангиллаар ангилахад 38-р шүдний хувьд урагш хазайсан саатал 23(56.9%) байсан бол 48-р шүдний хувьд босоо саатал 26(59.9%) байсан. Эрүүний мэдрэлд сууж байрласан 30(60.4%), агт араа шүдний сурвалж цөмөрч байрласан 10(20.4%), шүдний сурвалж нь нарийсаж байрласан агт араа нийт 4(8.1%), мэдрэлийн дагуу цөмөрч байрласан 3(6.1%), агт араа шүдний зөрсөн сурвалж мэдрэлд нэвтэрч байрласан 2(4.2%) байв. Саатсан агт араа шүдний сурвалжаас түүшийн мэдрэл хооронд хэмжилт хийх үед 2-3 мм хүртэл ойр 10(23.3%) шүд байв. Эдгээрээс зүүн тал 3.8±1.87 мм, баруун тал 3.3±1.7 мм ойр байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний ясны эдгэрлийг Ялтас эсээр баялаг сийвэн ашиглаж судалсан нь(2021-03-13) ;Б.БатбаярМанай улсад хүний шүд авсны дараах ормын гистологи өөрчлөлтийг судалсан маш цөөхөн судалгааны ажил байдаг. Хүн төрөлхтний хөгжлийн явцад гавлын яс хэмжээгээрээ томорч эрүү хоншоорын яс жижгэрсэнтэй холбоотойгоор Агт араа шүд саатдаг болсон юм. Нийт саатсан агт араа шүдний 90%-д нь түүний эх үүсвэр түүшин ясанд би болсон байдаг боловч түүнээс 33%-д нь аль нэг агт араа шүд заавал бүтэн болон хагас хэлбэрээр саатсан байдаг байна.1 Ялтас эсээр баялаг сийвэнг шүдний оромд хийснээр өсөлтийн гормонууд нь ясны нөхөн төлжих үйл явцыг илүү түргэсгэх боломжтой эсэхийг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Арга аргачлал: Нийт 30 хүний 60 шүдийг авч рентген зураг болон эмнэл зүйн аргаар судлав.2 Үр дүн: Рентген зураг авч үзэх үед ялтас эсээр баялаг сийвэн хийсэн талын шүдний ором илүү түргэн ясжиж байв [P<0.001]. Эхний сар [P< 0.004], хоёрдох сард [P<0.001] ялтас эсээр баялаг сийвэн хийсэн талын, эдгэрэлт хурдан явагдаж буй үр дүн батлагдлаа. Дүгнэлт: Ялтас эсээр баялаг сийвэнг ашиглан шүдний ормын сөнөрлийн үеийг алгасаж шууд нөхөн төлжилтийн үед шилжих боломжтой бөгөөд энэ нь түүшин ясны эдгэрэлтийг түргэсгэдэг байна.
